Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо

Д.Тулга / Улстөр

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар гаруйн өмнө телевизийн томоохон ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бараг л “Зоригийн хэргийн захиалагч” гэж ойлгогдохоор хэлсэн.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Алуурчдыг ивээлдээ авсан” гэж ярьсан.

Тэдний дунд үүнээс ч илүү олон асуудлаар дайралцах маягийн үйл явдал өрнөж байна.

Сүүлд хоёр долоо хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй” гэсэн бол Ц.Элбэгдорж “Ардчиллын баянбүрд" юу болж байна вэ. Олон хүмүүс Засгийн газрын дэмжлэгтэй, байнгын мэдээллийн терроризмд эргэлзэж байна” гэж жиргэсэн.

Тэгвэл тэдний “дайралцаан” өнгөрсөн долоо хоногт дахин үргэлжлэв.

Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 8-ны ээлжит хуралдаанаас эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрийг ил нууцаас гаргасан. Тодруулбал, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай 123 хуудас бүхий шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн 71 хуудас магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгохоор шийдвэрлэсэн юм.

Тэр хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд бухимджээ. Учир нь эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрүүд Төв аймгийн шүүхээс прокурорт ирэлгүй “гацчихаад” байсантай холбоотой аж.

Тэрээр “Шүүх нь эрүүдэн шүүсэн хэргээ прокурорт өгдөггүй. Шүүх бүлэглэлийн гарт орсноо ийм зүйл дээр хүртэл нотлохоосоо ичих хэрэгтэй. “Эрдэнэтийн 49”-ийн хэргийг долоон жил барьсан шигээ эрүүдэн шүүсэн асуудлыг шийдчихээд гурван жил барилаа. Олон улсын байгууллагууд харж байгаа шүү дээ. Ц.Элбэгдоржийн томилсон шүүгчид “Эрүүдэн шүүсэн” гээд шийдвэр гаргачихлаа. Гэтэл тэр хүн “Т.Чимгээ гэдэг хүнд бол эрх гэж байхгүй” гэж харааж байна. Шүүх эрүүдэн шүүснийг нотлохоор “Т.Чимгээ алуурчин” гэнэ. “Эрүүдэн шүүх бол эрх чөлөө” гэх гээд байгаа юм уу. Хүнийг болохоор “Зангиагаа зүү. Гутлаа тосол. Хууль дуудвал оч. Үгүй бол хууль чам дээр ирнэ” гэнэ. Өөрөө болохоор зугтаачихна. Бүр ганцаараа биш, бүх гэрчээ аваад зугтана.” гэжээ.

Тэрээр маргааш нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож үг хэлэхдээ “Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа” гэсэн байна.

Үүний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Энэ бүр Монголын дон дээр суух хэрээ боллоо шүү. Бидэнд итгэж найдаж байсан хүмүүсийн нүдэнд хуруугаа дүрэв. Хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын боломжит хамтрагчид гасалж, муу үгээ олохгүй байна. “Хийсэн тохирсон гэрээ хэлцэл, хууль дүрэм юу болов”, “Бодлого хуулиа өөрчлөх бол урьдчилж мэдэгдэнэ, санал хүсэлт сонсоно, авна гэсэн яасан бэ”, “Хурал уулзалт, айлчлал зочдод өгсөн амлалт уриалга, хэлсэн ярьсан чинь хуурамч худал байсан юм уу” гэж олон хүн ингэж асууж байна. “Танайхыг гэх нэр нүүргүй боллоо” гэж ярьж байна. Түүний цохьсон цан Монголд одоогоор ямар үр дүн авч ирэв ээ. 1911 оноос хойш хөөцөлдсөн гуравдагч талыг гол гаргалаа. Улс орноо хөршийнхөө хөлстэй суга руу хүссэнээр нь лав чихэж өглөө. "Дотоод хөрш" гэх доромжлолд нь толгой дохиж ноён урваач, нохой шарваачийг харууллаа. Улсынхаа тусгаар тогтнол, бие даасан байдлыг улам эмзэг болголоо. "09"-д хандаж хэлье. Эрх чөлөөтэй, эх оронтойгоо байх эрхийг ард түмэндээ үлдээгээч” гэж жиргэжээ.

Тэгвэл тэр өдөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээн дээр “Оюу толгой Үндэсний баялгийн сангийн эсрэг бгаа л гэнэ. Давост Үндэсний баялгийн сангийн талаар ярьсныг энэ хүн мэддэг болов уу. Ер нь Ц.Элбэгдорж хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхнийг дээрэмдсээр ирсэн. Хууль хяналтынхантай нийлж дээрэмддэг байсан. Одоо хөрөнгө оруулалт, бизнест хайртай хүн болоод эхэллээ. Тэр хүний онцгой оролцоотойгоор 17.5 хувийн эдийн засгийн өсөлтийг, нэгхэн жил дотор Хөгжлийн банкинд бонд босгож хувааж авч үгүй хийсэн. Түүнээс болж өрийн чөтгөрийн тойрогт ороод сая л төлөгдөж байна. Урам хугарсан хөрөнгө оруулагчид өнгөрсөн жилийн наадмаар л эргэж ирсэн. Авилгын хэргээ ялаас мултлах гээд эдийн засгийн өршөөл гаргаж саарал жагсаалтад оруулчихсан. Ц.Элбэгдорж энэ бүхнийг өөрөө мартаж болно. Харин өөр хүмүүс тэр цаг эргэж ирэхээс одоо ч айсан хэвээр байгаа шүү. “Худалч хүний нээрээ олон” гэдэг. Ц.Элбэгдоржид нүүр улайхгүй худлаа ярьдаг нэг чанар байх юм. Үнэн зүйлийг худлаа яриад нэг хэсэг тойрч чадна. Харин дандаа чадахгүй. “Эрдэнэт” гэдэг үнээ турж үхлээ л гэсэн. Ашигтай ажиллаад эхэлсэн. “Үг алдаад хэлчихжээ” л гээд өнгөрсөн. “Ачит Ихт” надад хамаагүй ээ л гээд байсан. 13 сая доллартай “Цаглавар”-ын данс нь чаттайгаа илэрсэн. “Фото шоп”, бас “Цагдаа худлаа ярьсан” гэсэн. “В.Путин Ерөнхийлөгч намайг дахиад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болооч гэж гуйдаг” л гэсэн. Одоо “Би танихгүй, Л.Оюун-Эрдэнэ түүнтэй хамт зургаа авхуулсан байна лээ” гэсэн. “C.Зориг Ерөнхий сайд болох гээгүй” л гэсэн. Хамт байсан хүмүүс нь бүгд “Үнэн” л гэлээ. Одоо бүр цагаандаа гараад “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:04

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:04

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Бат [66.181.183.195] 2024-05-14 22:41:18

Элбэгээ ирж шалгуул. Угаасаа хууль цааз дуждна..

Зочин [202.21.113.42] 2024-05-14 10:54:32

Хэлсэн үг хийсэн үйлдлийг нь хараад байхад Эбо бол Ци хуагийн хүүхэд гэдэг нь үнэн боллоо өөрөө ч үүнийгээ үйлдлээрээ харуулаад өглөө дөө. Новш

Балт [66.181.187.232] 2024-05-14 08:07:48

Илжиг хүүриин сэг босоо ороолон тамын ёроол, харь тангадын хараалын амилсан буг… Энд дээрхи ороолонг өмөөрсөн тиирэнгүүдииг олж үхлиин муугаар үхүүлбэл таарна.

Зочин [45.117.35.25] 2024-05-13 23:25:12

ЗАХИАЛАГЧ НЬ ИЛРЭХ БОЛОХООР ЯЛТАНТАЙ ҮГСЭЖ ШОРОНГООС СУЛЛАСАН БАЙХ.МАН МУУ ЮМАНДАА ГАРГУУНД

Зочин [45.117.35.25] 2024-05-13 23:22:02

АМ ТАШСАН ХЭРЭЭ 13 ДАХИНА ГЭЖ ОЮУНЭРДЭНЭ ДЭЭР ХАРАГДАЖ Б/А,

Иргэн [59.153.86.144] 2024-05-14 08:36:45

Үр хүүхдийнхээ ирээдүйг бодож зөв хүнээ өмөөр

Зочин [45.117.35.25] 2024-05-13 23:20:16

АЧИТ ЭХИЙН АРД ЭЛБЭГДОРЖ БАЙСАН Ч ЯАДАГ ЮМ БЭ?

Иргэн [59.153.86.144] 2024-05-14 08:35:34

Ард түмний өмч шүү.

Зочин [45.117.35.25] 2024-05-13 23:19:07

ЭРДЭНЭТИЙН ОВООЛГО АШИАГЛАДАГ 3,4 КАМПАНИ БАЙДАГ ГЭЭ БИЗ ДЭЭ.

ЗОЧИН [103.10.22.170] 2024-05-13 22:09:52

ОЮУНЭРДЭНЭ БОЛ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ,ОЮУН УХААНЫ ХУВЬД ЭЛБЭГДОРЖИЙН ХААНА НЬ ХҮРЭХГҮЙ АДГУУСНААС ДОР СЭТГЭХҮЙТЭЙ АМЬТАН ЮМ.СОНГУУЛЬ ОЙРТОХ ТУСАМ ӨӨРӨӨ ХЭН БЭ ГЭДГЭЭ УЛАМ БҮР ХАРУУЛСААР БНА. 4, 8 ЖИЛ МОНГОЛЫН 2000 ЖИЛИЙН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ХУЛГАЙ,ЛУЙВАР,АВИЛГЫГ ГААРУУЛСАН ТОЛГОЙЛОГЧ,ОРОЛЦОГЧ,ХАМГААЛАГЧ БОЛОХОО ХАРУУЛЛАА.УЛС ОРНЫГ ҮГҮЙРҮҮЛЖ БУЙ ЭНЭ ИХ ХУЛГАЙН ТАЛААР БҮР ТАГ БОЛЛОО ШҮҮ. ИХЭНХ ТОМ ХУЛГАЙЧДАА БҮР ДЭРГЭДЭЭ,ЗАСАГТАА АВААД ТАГ.ХАРИН СӨРӨГ ХҮЧНЭЭ МУУЛАХ, СОНГУУЛИЙН ХООСОН АМЛАЛТ ЯРИХ ГАНЦ АЖИЛТАЙ БОЛЖ.АРГАГҮЙ Л БОЛОВСРОЛГҮЙ ӨЧҮҮХЭН АМЬТАН ЮМ ДАА.

Muugii [172.59.168.112] 2024-05-14 11:32:31

Odoogiin EC shig ajillah hun bgaa yum uu??? Uchnuun pda EC nariig harj l blaa ur dund ni uursduu bayjaad yavsan!!! Bid yasan hooson shanaagaa tulaad hotsorson. Eba sda business hiij uzeegui bj $13 sayatai??? Yu wee yu wee !!! Ouykiig buh talaar demjine harin ch zaluu hun gehed mash sain ajillaj bgaa.

Иргэн [59.153.86.144] 2024-05-14 08:37:45

ккк хөөрхий дөө

Зочин [67.163.32.14] 2024-05-14 05:25:38

Харин ч залуу хүн мэдлэг боловсролоороо хийж байгаа ажлаараа мундаг Э дорж гэдэг хүнийг хүнийг бодвол хийсэн ажилтай ! Хэлэх үгтэй хүн шүү!!!

зочин [202.9.46.65] 2024-05-13 19:34:11

та хоёр бол хоёуулаа шоронгийн хүмүүс

danh [122.201.31.61] 2024-05-13 16:12:25

bakteria ah, baatar ah gd tr 2 tlr yrach

Зочин [66.181.179.55] 2024-05-13 14:42:03

Санхүүгийнх нь эх үүсвэрээс салгаад тэр чигт нь тэнд нь орхих хэрэгтэй

Зочин [66.181.179.55] 2024-05-13 14:40:31

Амиахорлохоос өөр гарцгүй болсон алуурчин хүзүүгүйг тэнд ньалчихюмсан

5 [66.181.185.40] 2024-05-13 14:30:54

Ерөнхий сайд ажлаа хиймээр байнаа... оймс гутлын мэт хэрүүл ярьж доош орох ямар хэрэгтэй юм. Эсвэл улсын Ерөнхий прокурор бол, тэгвэл наад ухаж төнхөөр, хүн яллаад явбал дээр биш үү?

Зочин [152.206.222.104] 2024-05-16 05:20:03

Бүхэл бүтэн улс орны нэр хүндийг унагаж харь улсаас доог тохуу хийж суугаа хүнийг томилсон шүүх,шүүгчид нь авчрах сонирхолгүй байна. Оюун-Эрдэнэ дэлбэрэх гээд байгаа нь аргагүй Ерөнхий сайд болохоос шүүгч биш хэрвээ нэг шүүгчийг авчир гээд хэлчих юм бол шүүх, шүүгчид нөлөөлөх гэсэн гэдэг асуудалд орж дороо дарангуйлагч гэдэг нэр хочийг олон улсад зүүнэ. Ажлаа бол сайн хийж байгаа гэж боддог.

Иргэн О [66.181.186.172] 2024-05-13 14:19:52

ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗДЭГ БАЙХАА. ЭБИ, САЙХАН БИЛЭГ ГЭХ МЭТ НӨХӨД МОГОЛ УЛСАД ИРЖ ҮНЭН УЧРАА ОЛОЛЦОХ Л ЁСТОЙ. НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭХ УЧИРТАЙ

Зочин [202.55.188.113] 2024-05-13 13:52:00

Elbegdorj buland shahagdaj baina

Зочин [103.168.34.146] 2024-05-13 13:32:45

элбэгдоржоос зайгаа авсан нь дээр чихэн дээр чинь цэцэг ургуулаад оригийн нь эбэ аваад хульхийн нь ард түмэнд үлдээх гэньтэй угаасаа манж хятадын цэвэр цустай угаассаа хульх гар

Зочин [202.55.188.36] 2024-05-13 13:19:59

Хуулийн дээр хөх тэнгэр бий гээд байсан нь Элбэгдорж өөрийгөө " Хөх тэнгэр " гэж нууц кодоор хэлж байжээ. " Хуулийн засаглалтай орон - хууль дуудсан цагт гутлаа тослоод ир ! " гэдэг нь " би бол хууль юм шүү.Миний өмнө чи сөгд " гэж байнга сануулж байсныгаа одоо яриад чичрээд байна.

Зочин [139.5.219.167] 2024-05-13 13:14:57

Эбэд ч ичих нүүр гэж алгаа уран жиргээ юмаа. Оюун-Эрдэнэ том мафитай тэмцэж байна даа хүмүүс ойлгох байх аа.

зочин [103.212.162.162] 2024-05-13 13:10:03

заа йэлбэгдорж бол бүх насаараа бэлтгэдсэн хулгайч алуурчин гэдэг нь тодорхойштээ хурдан барьж эрүүдэн шүүвэл таарна одоо нэг их бизнэст хайртай хүн болж жүжиг тавтад нохой ч үнэмшихгүй болсон гэдгээ ойлгоод 2 гараа өргөөд бууж өгөх нь дээр байхаа Хажидсүрэнгийн Болрмаа гэж түүний эхнэрийн төрсөн дүү хажидсүрэнгийн Болдбоотрыг барьж хорих хэрэгтэй Элбэгдоржийн заавраар АМ-ын 106 лицензийг улаан цайм 3 шатны шүүхээр хүчингүй болгоод өөрсдөө авах гэж үзээд бараагүйштээ шүүгчид нь бид мэдэхгүй дээрээс ирсэн тушаал гэж л хэлдэг байсан бүх муу муухайг нь биечлэн гүйцэтгэдэг хүн нь болдбаатар байсан шүү

Иргэн [202.126.89.147] 2024-05-13 12:59:12

Оюунэрдэнэ бол овилгогүй хэрүүлч лүд юм байншдээ. Улсын ёрөнхий сайд гэхэд даанч дэндүү мулгуй муйхар юмаа. Миеэд яаж долигонож дараа нь яаж урваж шарваж байлаадаа.

Зочин [202.126.89.136] 2024-05-13 16:09:24

Бадай шахуу юм даа

Зочин [221.165.181.121] 2024-05-13 15:48:50

ХЭРҮҮЛ ШЭЖ ХАРЖ БАЙГАА ЧАМАЙГ ТЭНГЭР НИРГЭГ. ӨӨРӨӨС НЬ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ДЭВШЭЭД ШҮЛС ЦЭРЭЭ ЭЦЭГ ЭХИЙН ЧИНЬ ТОЛГОЙ ДЭЭР ХАЯСАН ХҮЗҮҮГҮЙ НОВШИЙГ ЦААЗААР АВСАН Ч БАГАДАХ БАЙХАД ХЭРЭЛДЛЭЭ ГЭХ.

Зочин [202.55.188.113] 2024-05-13 14:23:36

Оюун-Эрдэнэ бол Монгол улс,ард иргэдийнхээ төлөө явж байгаа хүн.Элбэгдорж юу хийснийг бид мэдэж эхэлж байна 20-р зуунд Элбэгдорж-Ренчино гэдэг монголчуудыг хохироосон,21-р зуунд Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн сүйдлэх дөхлөө.1996 онд УИХ-ын гишүүн Мэндийн Зэнээ гуай хэлж байсан "Монгол төрд Элбэгдорж нэртэй орж ирээд элс орныг самардаг шүү" гэж анхааруулж байсныг ард иргэд даанч тоогоогүй нь харамсалтай.Энэ хүний мөч нь богино,хүзүүгүй боловч хүн хэлмэгдүүлэх,хулгай луйвар нь хэмжээгүй урт юм даа

fuuck MAN fuuck putler fuuck hamas [103.212.162.232] 2024-05-13 12:34:06

хөгийн данх худлаа шаахаа боль, Эби, Бат-Үүл ямар ч хамаагүй, харин мэнгэтээс их юм гарна шүү, мэнгэт чиний кран биздээ, алиа новш оо!

Зочин [202.126.89.136] 2024-05-13 16:10:01

Тэнэг гаруу

Зочин [66.181.182.16] 2024-05-13 11:26:02

АЧИТ ИХ ийн 34%ийг ард түмэнд өгнө гэхээр байж сууж чадахгүй үхэх нь нэг мөр хураа. Ёр нь Зоригийн амь настай гүн холбоотой нь батлагдаж байгаа юм биш үү


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.