Малчдын орлогыг гол тулгуур ноолуурын салбар уналтанд орсоор

Д.Тулга / Улстөр

Монгол улс дэлхийн ноолуурын зах зээлийн 50 хувийг нийлүүлдэг. Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг говийн аймгуудад ямаан сүрэг зонхилдог.

Ноолуур гэдэг түүхий эд нь жил бүр нөхөн сэргээгдэж байдаг

шавхагдашгүй үнэт баялаг бөгөөд байгаль орчноо сүйтгэж байж олдворлодог

эрдэс баялгаас 14-1470 дахин өндрөөр үнэлэгддэг, хүний биед ямар нэгэн хор

хөнөөлгүй билээ. Гэхдээ ийм өндөр үнэлгээтэй баялгаа зах зээлийн бодлогоор зөв хөтлөж, үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглаж, нэмүү өртөг шингээж ноолуур бий болгодог малчин, мал хоёроо дэмжиж чадахгүй өдий хүрчээ. Малчин өрхийн жилийн дундаж орлого 10 сая төгрөгт хэлбэлздэг ба хот суурингийн дундаж орлоготой өрхийн гурван сарын хэрэглээ 7 сая төгрөг байгааг статистик харуулжээ. Иймд хэрэглээний зардлаа ч нөхөх боломжгүй шахам нөхцөлд малчдыг хатаасан гэрэл хилсдэхгүй. Гагц ноолуураас өөр дорвитой орлого хомс учраас малчид малаа ган зудад нэрвэгдэхээс өмнө бөөнөөр нь зарж үрээд суурин бараадах нь ихэсч жилд 10 малчин тутмын 2 нь нүүдлийн соёл ахуйгаасаа татгалзахад хүрчээ. Дээр нь хөдөөд хүйсийн тэнцвэр алдагдаж, залуучууд мал маллаж амьдрахад хөдөлмөрлөх нөхцлөөс эхлээд нийгмийн асуудал нь хөрсжөөгүй учраас малчид залгамж халаагүйджээ.

2012 онол харъяа яамнаас ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт дэмжлэг үзүүлэх үүднээс 123 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлийг төсвөөс зарцуулсан цагаас хойш энэ салбарын зах зээлд ийм хэмжээний хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэг үгүйлэгдэж байна. Жил бүр нэг кг нь 80-160 мянган төгрөгийн хооронд үнэлэгддэг ноолуурыг зах зээлийн орчин нөхцлөөр нь ч болов дэмжихгүй өдий хүрснээс инфляцид идэгдсэн эдийн засагт дорвитой эерэг нөлөөлөл үзүүлж чадаагүй байна. Ноолуур дэлхийд үнэлэгддэг ховор үнэт бүтээгдэхүүний хэдий ч ченжийн олон нугалаанд хэрчүүлж малчдын бодит орлого буурч тэд үнэ тогтоох нь байтугай хугацаа алдвал ноолуураа борлуулж ч чадахгүй өрөвдөлтэй байдалд ордог ажээ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:03

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:03

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [66.181.189.40] 2024-05-17 23:47:45

Цөвүүн цаг гүндээ орж

Иргэн [66.181.185.144] 2024-05-15 11:44:00

Энэ 30игарцй жилийни90 ацвьд МАН төрийн толгойд байсан Энэ намаас хариулага асуух ёстой

Зочин [122.201.31.226] 2024-05-15 00:20:54

Ямар их алдаатай бичдэг юм бэ. Сүүлдээ бүр тааж гөрдөж уншиж байшдээ. Арай дэндүү юм. Сэтгүүлчид уг нь тоондоо муу. Гэтэл одоо бүр бичиж ч чадахаа байх нь. Яаж хойшоо сууж доошоо малтахаараа ингэдэг байна аа?

Зочин [66.181.160.110] 2024-05-14 20:22:55

ямаа их өсвөл муу


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.