Нийтийн тээврээр төлбөртэй зорчих иргэдийн тоо буурчээ

Aдмин / Эдийн засаг

Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт”-аас жил бүр гаргадаг статистик мэдээллээ шинэчилжээ.

2024 онд иргэд нийтийн тээврээр 142.7 сая удаа зорчсон бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 2.3 саяар өссөн үзүүлэлт аж. Зорчилтын тоо өссөн ч төлбөр төлөх нь 3.9 хувиар буурсан байна. Тодруулбал, хөнгөлөлттэй буюу төлбөргүй зорчигчийн тоо 11.6 хувиар өсжээ. Тэгвэл нийт зорчигчийн 45.5 хувийг төлбөртэй зорчигч буюу насанд хүрэгсэд, 14.2 хувийг хүүхэд, 27.2 хувийг ахмад настан, 7.4 хувийг оюутан, 5.6 хувийг тусгай хэрэгцээт иргэд, 0.1 хувийг цусны донорын хөнгөлөлттэй зорчигч эзэлсэн байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд М:1 (5шар-Офицеруудын ордон), М:4 (Шархадны эцэс-Цамбагарав), Ч:40 (Алтан тариа-Улаан хуарангийн эцэс) чиглэлийн автобусаар хамгийн их зорчжээ. М:1 чиглэлд зорчигчийн тоо өмнөх оноос 2.38 дахин өссөн бөгөөд үүнд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийн тоо өссөн болон троллейбусны чиглэлүүдийг нэгтгэсэн нь нөлөөлсөн байна. Тэгвэл 2024 оны эцсийн байдлаар нийт 660 чиглэл бүртгэгдсэн бөгөөд хамгийн урт нь Х:4 (Офицеруудын ордон-Шилжрээ) юм. Тус чиглэлийн нэг рейсийн уртын хэмжээ нь 142.4 км. Тухайн чиглэлд том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчдог байна. Харин хамгийн богино чиглэлийн нийт урт нь 6.1 км бөгөөд энэ нь Ч:78 (Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай) аж.

Иргэдийн нийтийн тээврээр хамгийн их зорчдог цаг нь өглөөний 07:00-08:00, оройн 16:00-17:00 цаг байсан нь нийтийн тээврийн системд цугларч буй нийт зорчилтын 30 хувийг эзэлсэн аж.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.140] 2025-01-30 17:16:04

Автобусныхаа мөнгийг нэмах биш, харин насанд хүрсэн хүн бүрийг 300 төграгөөр, ямарч хөнгөлөлтгүй, 13 хүрсэн хүүхдийг 100 төгрөгөөр явуулбал үр дүнтэй байна даа. Түгжрэл багасгана гээд автобусэы үнэ нэмэхээр чинь хүн суух уу, түгжрэл багасах уу

Зочин [202.55.188.86] 2025-01-29 00:44:16

Оюутнууд амарсан байгаа ш дээ. Цаг үедээ мэдэрч амьдар

Иргэн [139.5.218.70] 2025-01-28 16:14:00

Бүгд ганц ганцаараа машиндаа дүнхүүрээд л явахаар Яаж автобусанд суух вэ дээ !!!!!!! 1 р эгнээг Автобусанд тусгаарлаад өгчих ???!!!машинтай хэдэн өдөр түгжирэхнүү үзье!!!!!!!!!

Зочин [66.181.181.58] 2025-01-25 15:50:36

Ер нь бүх л хүн дарга цэрэг хөгшин залуу оюутан сурагч ялгаагүй төлдөг болох хэрэгтэй

Иргэн [202.21.109.13] 2025-01-25 14:19:30

Би 70 гарсан ч нийтийн тээврээр мөнгө төлөөд явдаг улс орны хөгжилд 1 төгрөг ч нэмэр

Зочин [59.153.112.200] 2025-01-25 13:09:58

Одоо 1000 төгрөг болговол төлөх зорчигч байхгүй бүр ч хүнд болно доо

Иргэн [66.181.183.60] 2025-01-25 11:30:10

Хянаж шалгаад хэвшүүлээч!!!

Мэндээ [103.168.34.86] 2025-01-25 09:56:03

Автобусанд мөнгө төлж байгаа хүн тун ховор, ялангуяа оюутан сурагчид, зарим залуу хүмүүс ахмад настан карт уншуулаад явах юм. Хяналтын ажилтан ажиллуулах хэрэгтэй.

Зочин [202.126.91.141] 2025-01-25 09:24:08

Иргэдийн амьдарал маш хүнд болсон учир зарим айлын гэр бүл бүгдээрээ такси,автобусанд мөнгө төлж чадахгүй ажил сургуульдаа явган явцгааж байна..Дулаархаар бүүрч олон иргэд явган явцгаах байх .

Зочин [66.181.184.43] 2025-01-25 09:12:14

Голдуу алхдаг даа. Автобусны ариун цэврээс болоод.

Зочин [66.181.182.120] 2025-01-24 13:56:53

Одоо хүмүүс эрүүл мэндээ бодоод бас түгжрэлээс зайлсхийж нийтийн унаанд суухаа больсон. Манай ажлынхан бүгд алхаж байгаа.

Зочин [202.131.234.123] 2025-01-24 10:22:51

дээрээ замбаараагүй идэж байхад бидний нэг төгрөг яамай л байна.

Huts [59.153.113.194] 2025-01-24 00:18:30

Shaagaadai odor bolgon l mongoo tolood ywjiina

Huts [59.153.113.194] 2025-01-24 00:18:06

Shaagaadai osor bolgon l mongoo ogood ywjiina

Би [103.57.92.109] 2025-01-23 16:43:14

Бэлэн мөнгө өгч байгаа хүмүүс ч зөндөө байна, мөнгөө өгөхгүй шууд явж байгаа хүмүүс ч зөндөө байна. Оюутан, 10 жилийн хүүхдүүд бол бүр өгөхөө ч больсон харагдана.

Zochin [202.55.188.82] 2025-01-31 03:48:01

jolooch shalin abch bolloo gesen bairtai hunee abahguu tsagaa hulgeed udaan ybah esbel zogsoog ongorh iimerhuu ybdal zoondoo ..Odoo jolootoi ogdog bolohoor jolooch nar yasan yadag mash ih zantai ..

Зочин [59.153.113.194] 2025-01-24 00:18:53

Zail pisdaa min hooe


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.