ӨНӨӨДӨР: Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025” чуулга уулзалт эхэлнэ

2025 оны зургадугаар сарын 12-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэе.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: “Хүүхдийн хөдөлмөрт хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт “Улаанбаатар галерей”-д болно.
09:10 цагт: Моггол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Засгийн газар хамтран нээж буй “Англи хэлний төгөлдөршил төв”-ийн нээлт МУИС-ийн номын санд болно.
10:00 цагт: МҮХАҮТ-аас “Chamber day” үйл ажиллагаа зохион байгуулна. Холбогдох утас: 99077127
-Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалт Улаанбаатар хотод эхэлнэ.
-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл