Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглолоо

Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүрэн хориглох хуулийг санаачилж, УИХ баталлаа.
Нийгэм, эдийн засагт учруулсан хор хохирол асар их:
• Жилд 500 сая ам.доллар гадагш урсаж байна
• Өр, инфляц, донтолт, амиа хорлолт, ажилгүйдэл нэмэгдэж байна
• Гэр бүл салалт, хүүхдийн оролцоо, амьдрал сүйдэх эрсдэл өндөр байна
Шинэ хуулиар дараах зохицуулалтыг хийв:
• Агент, зохион байгуулагчдад эрүүгийн хариуцлага
• Сурталчилсан, уриалсан этгээдэд зөрчлийн хариуцлага
• Монгол Улсаас цахим мөрийтэй тоглоомд хандах эрхийг хаана
• VPN ашигласан ч хуулийн хариуцлага хүлээнэ
• Мөнгө угаалт, хөрөнгө гадагшлах урсгалыг зогсооно
• Иргэдийг эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ
Анхааруулга: Энэхүү хууль нь зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөгдөх бөгөөд Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлах, зохион байгуулах, зуучлах, дэмжих зэрэг аливаа хэлбэр хууль зөрчсөн үйлдэл болохыг сануулж байна!
Сэтгэгдэл
Зочин [165.225.110.126] 2025-06-13 13:20:00
ТВ-гээр элдвийн хонжворт заваан сугалаанууд явуулахаа болиоч
Зочин [202.9.46.53] 2025-06-12 17:12:50
Телевизүүдээр хонжворт сугалааны тохиролууд явагдаад байна үүнийг бас хориглооч. Хонжворт сугалаа чинь бас л мөрийтэй тоглоом.