Криштиану Роналду "Аль-Наср" багийнхаа бэлтгэлд эргэн оржээ

Aдмин / Спорт

“Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн Португалын довтлогч Криштиану Роналду "Аль-Наср" багийнхаа бэлтгэлд эргэн орсон тухай Португалын “A Bola” сонинд мэдээлсэн байна. "Аль-Наср" Саудын Арабын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн тоглолтод "Аль-Фатех" багтай өрсөлдөнө. Эх сурвалжийн мэдээлснээр, клубийн ажилтнуудад, мөн Роналдуд цалингийнх нь үлдэгдлийг төлсөн байна. Роналду багийнхаа сүүлийн хоёр тоглолтод оролцоогүй юм. Саудын Арабын төрийн хөрөнгө оруулалтын сан “Аль-Наср” клубийг удирдаж буй байдалд сэтгэл хангалуун бус байгаагаа Роналду өмнө нь илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар “Аль-Наср” баг солилцооны цонх нээгдсэн үеэр шаардлагатай дэмжлэгийг тус сангаас авч чадаагүй байна.

Өдгөө 41 настай К.Роналду Аваргуудын лиг, Европын таван удаагийн аварга, УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хоёр удаагийн аварга юм. Тэрбээр шигшээ багт тоглохдоо хамгийн олон гоол оруулсан бөгөөд Европын цомын тэмцээнд хамгийн олон удаа тогложээ. Мөн Европын Аваргуудын лиг болон Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн олон гоолын эзэн билээ. 2022 оны 12 дугаар сард К.Роналду Саудын Арабын "Аль-Наср" клубт шилжин ирсэн бөгөөд өмнө нь Португалын "Спортинг", Английн "Манчестер Юнайтед", Италийн "Ювентус", Испанийн "Реал" клубт тоглож байсан юм.

"Аль-Наср" баг 20 тоглолтын дараах байдлаар 49 оноо авч, Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний хүснэгтэд "Аль-Хилал" багийн дараа хоёрдугаар байрт бичигдэж байна. "Аль-Наср", "Аль-Фатех" багуудын тоглолт хоёрдугаар сарын 14-нд болно.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.