Автобусны жолоочийг хүссэн газар нь буулгасангүй хэмээн уурлаж, эд зүйлийг эвдэн цонхоор гарчээ
Нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлж буй зарим иргэн балмад үйлдэл гаргаж байгаа тул соёлтой үйлчлүүлэхийг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас уриалав.
Тухайлбал хүссэн газар нь буулгасангүй хэмээн эмэгтэй жолооч руу уурлан эд зүйлийг нь эвдэж, автобусны цонхоор гарчээ.
Мөн автобусны суудлыг хурц ирмэгтэй зүйлээр зүсэж, урсан бол сар шинийн баярын өдрүүдэд автобусанд бие зассан, бөөлжсөн тохиолдол цөөнгүй гарсан байна.
"Нийтийн тээврийн автобус дотроо олон камертай бөгөөд хяналтын ажил явуулж, суудлын бүрээс урсан иргэн болон цонхоор бууж буй зорчигчийг хуулийн байгууллагад мэдэгдэн асуудлыг шийдүүлнэ.
Автобусны жолоочийг хүссэн газраа зогсохыг шаардах эрхгүй. Жолооч олон хүний амь насыг хариуцан ажиллаж байгаагаас гадна дүрэм зөрчвөл хариуцлага тооцдог" гэж тус газраас мэдээллээ.

































































Сэтгэгдэл
Иргэн [66.181.189.83] 2026-03-04 12:04:36
ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ МАЛаасаа ч дор амьтхд шүү дээ монголчууд