ЦАГ АГААР: Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 9-нөөс 11-нийг хүртэл ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгийн нутгаар шар усны үерийн аюулын их эрсдэлтэй байгааг анхааруулж байна.
2026 оны гуравдугаар сарын 9-ний 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Увс нуур болон Дархадын хотгороор -7…-12 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +3…+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +1 …+3 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР



































































Сэтгэгдэл