Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан, Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болжээ. Энэ нь Засгийн газраас дэмжлэг авсан бөгөөд парламентын дархлааг бэхжүүлэх зорилготой аж.
Хуулийн төслийн гол заалтад дараах тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан байна:
-
Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан
-
Хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50 хувиас дээш тасалсан
-
Өргөсөн тангарагтаа харшилсан
-
Үндсэн хууль зөрчсөн
-
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон
Эгүүлэн татах үйл явц 3 шат дамжлагатай явагдах нь. Үүнд:
-
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянан хэлэлцэх
-
Нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцэх
-
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулах
Мөн “ёс зүйн ноцтой зөрчил”-ийг тодорхой болгох зорилгоор, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчилж, цалингийн 20 хувиар торгох дээд хэмжээний хариуцлагыг хуульд нийцүүлэн батална гэж төсөлд заажээ.
Ингэснээр парламентын гишүүний хариуцлага, ёс зүй, хууль дээдлэх зарчмыг бататгах эрх зүйн механизм тодорхой болж, 1992 оны Үндсэн хуулиар олгогдсон эгүүлэн татах эрх хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.



































































Сэтгэгдэл