Б.Түвшин: Дэмжихэд хамгийн хурдан сэргэлт авдаг хэсэг бол дундаж давхарга

Aдмин / Эдийн засаг

Нийгмийн дундаж давхаргын талаар НИТХ-ын төлөөлөгч, Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтын Ерөнхийлөгч Б.Түвшинтэй ярилцлаа.

- Эдийн засагч хүнтэй уулзсаных дундаж давхаргын талаар ярилцвал ямар вэ. Нийгмийн хөгжилд дундаж давхаргын нөлөө хэр байдаг бол?

- Дундаж давхаргыг өргөжүүлэх нь улсын эдийн засгийн хөгжлийн хурдасгуур гэж үздэг эдийн засагчид, бодлого боловсруулагчид анхаарлаа ихэд хандуулах боллоо. Яах аргагүй ингэж үзэхэд хүргэж байна. Олон ч судалгааны үр дүн . Тухайлбал АНУ-ын 50 мужийн эдийн засгийн өсөлтийг судлаачид шинжлээд “Хүчирхэг дундаж давхарга нь урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хурдасгадаг” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Мөн зарим судлаачид улс орнуудын эдийн засгийн өсөлтийн ялгаа дундаж давхаргынх нь хэмжээтэй холбоотойг тогтоосон байна.

- Дундаж давхаргыг нэмснээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах үндэслэл нь юу вэ?

- Хэд хэдэн үндэслэл байна. Нэгдүгээрт, тогтвортой, бат бөх дундаж давхаргын хэрэглээ нь хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцлийг бүрдүүлдэг. Шинэ хөрөнгө оруулалт ашигтай байхын тулд тухайн хөрөнгө оруулалтаар нэмж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шингээхэд хүрэлцэхүйц хэрэглээ байх шаардлагатай. Хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг жолооддог боловч хувийн хэвшил эдгээр хөрөнгө оруулалтыг хийхдээ хэрэглээний түвшинг харгалзан үздэг. Эдийн засгийн уналттай үед эрх баригчид яагаад хэрэглээг өсгөж, эрэлтийг дэмжих арга хэмжээ авдгийн шалтгаан энэ юм.

Дундаж давхарга том байх тусам бүтээгдэхүүний нэр төрөл олшрох, зах зээл өргөжих нөхцөл бүрддэг. Учир нь дундаж давхарга ядуу давхаргатай харьцуулахад чанартай, олон нэр төрлийн бүтээгдэхүүн авахын тулд илүү мөнгө төлөх хандлагатай байдаг.

Дундаж давхаргад ихэвчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч багтдаг. Нийгэмд ажлын байр бий болгож, үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөдөг хүмүүс дундаж давхаргад хамаарна. Яагаад гэвэл тэд хүлээцтэй, хүмүүн капитал болон хөрөнгө хуримтлуулахыг чухалчлах хандлагатай.

Түүнчлэн дундаж давхарга нь нийгмийн итгэлцлийг бэхжүүлдэг. Тухайлбал дундаж давхарга нь өргөн, бат бөх улсад танихгүй хүмүүс ч хамтарч бизнес эрхлэх хандлага илүү их байдаг. Бусдад итгэдэг хүмүүс бизнесийн янз бүрийн боломжуудыг нээж, шинийг эрж хайж, санаачилж зохих түвшинд эрсдэл гаргаж чаддаг.

Мөн дундаж давхаргынхан төрийн үйл ажиллагаан дахь иргэний оролцоог идэвхжүүлж, төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдыг хариуцлагатай ажиллахыг шаардаж байдаг. Ийм учраас сайн засаглалыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэж судлаачид онцолсон байдаг юм билээ.

Энэ бүхэн нь эргээд эдийн засгийн өсөлтийг тэтгэх арга хэмжээ болдог байна.

- Нийгэмд гүйцэтгэх үүрэг нь их гэдэг боловч манайд дундаж давхаргын талаарх ойлголт тодорхой биш байдаг байх аа?

- Ер нь дундаж давхаргын талаар нэгдсэн ойлголт, хэмжих үзүүлэлт олон улсын түвшинд ч одоогоор нарийн тогтоогдоогүй байна. Нарийн үзүүлэлтээр тодорхойлоход ч хэцүү. Эрт үед Аристотель дундаж давхаргыг хамгийн их улстөрийн эрх мэдэлтэй анги гэж тодорхойлсон байдаг. Харин Маркс, Энгельс нар дундаж давхаргыг амиа хичээсэн, ур ухаан муутай хүмүүсийн нэгдэл гэж байсан байна. Сүүлд Стейн, Чартерс нар дундаж давхаргыг өндөр ёс суртахуунтай, хувиа хичээх хандлага багатай бүлэг гэж үзсэн юм билээ.

-Дундаж давхарга гэхээр хүмүүс хэдэн төгрөгийн цалинтай, орлоготой хүмүүсийг оруулж байна вэ гэдэг асуудал хөнддөг?

- Тухайн олдсон тоон мэдээлэл, хамарч буй улс, бүс нутгийн онцлогоос хамаарч, эдийн засагчид өрхийн орлого, хэрэглээний янз бүрийн хэмжүүр ашиглаж байна. Үүнд харьцангуй, үнэмлэхүй гэж хоёр хэмжүүр байгаа юм.

“Харьцангуй” тодорхойлолтоор бол өрхийн орлоготой адилаар өрхийн зарлагад үндэслэн дундаж давхаргыг тодорхойлох арга түгээмэл ашиглагддаг. Жишээлбэл, өрхийн эрүүл мэнд, боловсролын зардлаас бусад зардлыг авч үзээд, өрхийн зарлагыг 5 тэнцүү бүлэгт хувааж үзээд 3-р бүлэгт хамаарсаныг нь дундаж давхарга гэж үзсэн судалгаа байдаг. Манайд мөн 2007-2011 онд өрхийн нийгэм-эдийн засгийн түүвэр судалгааг ашигласан нэгэн судалгаанд өрхийн зарлагын 5 тэнцүү бүлгийн 3, 4-р бүлэгт хамаарсныг нь дундаж давхарга гэж үзсэн байна.

Өөр нэг хандлага нь орлогын тархалтын медиан дээр суурилдаг. Ийм судалгаанд нэг хүнд ногдох орлогын медианы 75-125 хувийн завсарт орлого нь тооцогдох өрхүүдийг дундаж давхаргад оруулсан байдаг. Зарим судалгаанд 67-200 хувийн завсарт ч тооцсон байдаг. Медианд үндэслэсэн аргаар тооцоход орлого багатай улсад дундаж давхаргын доод зааг хэт доогуур тогтоогдож, хэрэглээний хувьд ядуу хүнийг дундаж давхаргад оруулж тооцох нөхцөл үүсдэг.

Харин өрхийн “үнэмлэхүй” орлого, зарлагад үндэслэсэн тодорхойлолт ихэвчлэн улс орнуудын дундаж давхаргыг хооронд нь харьцуулахад ашиглагддаг. Энэ аргачлалд ямар нэг үнэмлэхүй шугамыг суурь болгодог. Жишээлбэл Дэлхийн банкны ядуурлын шугамыг суурь болгох гэх мэт. Азийн хөгжлийн банкны 2005 оны нэгэн судалгаанд өрхийн нэг гишүүнд ногдох зардлыг 2-20 доллар байвал дундаж давхаргад орохоор тооцож, Азийн 20 гаруй орныг харьцуулсан байдаг.

- Манай улсын дундаж давхаргыг эдгээр хэмжүүрээр хэмжвэл хаана яваа бол?

- Судлаач Энхцэцэгийн тооцоолсноор энд орлогын тархалтын медианиар хэмжихэд 2011 онд манай дундаж давхарга 40 хувь байснаа 2013 онд 49,5 хувь болж тэлсэн гэсэн тоо бий.

Харин үнэмлэхүй хэмжүүрээр 2008 оны байдлаар Монголын өрхүүдийн 70 орчим хувь нь дундаж давхаргад хамрагдаж байсан судалгаа байна лээ. Өнгөрсөн онд энэ чиглэлээр судалгаа хийлгэж үзсэн. Үнэмлэхүй хэмжүүрээр авч үзэхэд манай дундаж давхарга 59 орчим хувьтай байна лээ.

Ер нь судлаачид улсын дундаж давхаргаас гадна дэлхийн дундаж давхаргыг тодорхойлохдоо үнэмлэхүй хэмжигдэхүүнийг ашигладаг. Хэрэглээ, орлогоор харьцуулах гэхээр энэ давхарга тодорхойлогдоход хэцүү. Жишээ нь монголчуудын махны хэрэглээг америк, австраличуудын махны хэрэглээтэй харьцуулбал монголчуудынх их буюу илүү сайн болоод явчихна. Орлогоор нь харьцуулбал тэдгээр улсуудад манайх хүрэхгүй. Тэгэхээр нийгэмд үнэмлэхүй хэмжүүрээр авч үзэх нь илүү тохиромжтой юм.

ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИХЭД ХАМГИЙН ХУРДАН СЭРГЭЛТ АВДАГ

- Улс орныг хамгийн тогтвортой байлгадаг хэсэг нь дундаж давхаргынхан гэдэг. Тэд ямар нөлөөтэй юм бэ?

-Хэт баян, хэт ядуу хоёрын зааг үүсч, дундаж давхаргагүй болчихвол “Joker” кино шиг үзэл бий болно. Баячуудаа ядуус нь үзэн ядаж, харин баячууд нь ядуучуудаа хүн биш мэт боддог нийгэм тогтоно. Тиймээс нийгмийг тогтвортой байлгахын тулд дундаж давхаргыг бэхжүүлж, хамгаалж байх ёстой байдаг.

Дундаж давхарга эдийн засгийн тулгуур. Тухайлбал хамгийн их худалдан авалтыг дундаж давхаргынхан хийдэг. Мэдээж баян хэсэг худалдан авалт мөн сайн хийдэг. Гэхдээ нэг хүн гурван давхар хувцас өмсөөд явдаггүйтэй адил тийм ч их жин дарахгүй. Аж ахуйн хэрэглээний гол худалдан авалтыг дундаж давхаргынхан л хийдэг байна.

Нөгөөтэйгүүр дундаж давхаргыг хамгаалж, бэхжүүлж, дэмжиж байхгүй бол өөрөө бас эрсдэлтэй бүлэг. Яагаад гэвэл дундаж давхаргынхан нийгмийн амьдралд идэвхтэй биш. Барагтай бол тэмцээд, гомдоллоод байхгүй. Тэдний амьдралын нөхцлийг төр нь муутгаж байсан ч төдийлөн тэмцэхгүй. “Өө дарамттай юм бэ” гэж бодож байсан ч гэсэн чимээгүй л ажиллаад байдаг. Тийм учраас тэднийг бодлогоор дэмжиж, бэхжүүлэхгүй бол дундаж давхарга доторх зарим хэсэг нь ядуу хэсэг рүү гулсан орчих гээд байдаг.

- Манайд дундаж давхарга ихдээ л 20-30 хувьтай байгаа, бараг байхгүй гэж ярих нь ч бий?

- Манайд дундаж давхарга 20-30 хувиас хэтрэхгүй гэж яриад байгаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо биш, мэдрэмжийн тооцоо юм. Магадгүй тэднийг бэхжүүлэх, дэмжих бодлого сайн хэрэгжихгүй байгаагаас үүдэн ядуу руу гулсах нь ихэсч, хүмүүс тийм мэдрэмжтэй болсон болов уу.

Хэдэн жилийн өмнө манайд хэрэгжсэн ипотекийн зээл бол дундаж давхаргаа бэхжүүлэх бодлогын нэг хэлбэр шүү дээ. Зээлээр орон сууц худалдаж авсан айлууд сар бүрийн зээлээ төлөхийн тулд тасралтгүй хөдөлмөрлөж, орлого олохын төлөө зүтгэнэ. Тэдний хүүхдүүдийн амьдрах орчин сайжирсан байна. Магадгүй ядуу хэсэг рүү унах гээд байсан зарим хүний итгэл үнэмшил сэргэж, амьдралын идэвх нь илүү нэмэгдсэн байх.

- Та сая дундаж давхаргыг бэхжүүлж, дэмжих хэрэгтэй тухай ярилаа. Ингэхэд дундаж давхарга нь өөрөө дэмжих бодлогод хэр мэдрэмжтэй байдаг вэ?

- Тэднийг дэмжихэд хамгийн хурдан сэргэлт авдаг хэсэг. Дундаж давхарга руу хандсан хөрөнгө оруулалт, санхүүжилт буцаад өгөөжөө заавал өгдөг. Харин баян болон ядуу хэсэг рүү оруулсан хөрөнгө оруулалтад эргээд өгөх ашиг гэх зүйл байдаггүй.

Яагаад гэвэл нийгмийн дээд давхаргынхан ажиллахаас илүү капиталыг хөдөлгөх арга мэхийг хэрэглэдэг бол дундаж давхаргынхан илүү ажиллах сэтгэл зүйтэй. Энэ хүмүүсийн сэтгэлгээнд нь “Ажиллаж байж амьдралаа олно” гэсэн итгэл үнэмшил гүн бат суусан байдаг. Бас “Биднийг авраач, бидний төлөө юм хийгээч” гээд жагсаад байдаггүй. Нийгмийн дундаж биш, эмзэг болон ядуу бүлгийнхэн тэр шаардлагыг тавьдаг шүү дээ.

- Амьдралын идэвхтэй хэрнээ нийгмийн оролцоо муутай энэ хэсгийг тэгвэл яаж дэмжих ёстой юм бол?

- “Дундаж давхаргынхны хэрэгцээ юу байна?” гэдгийг мэдэрч, судалгаа, нотлох баримт дээр суурилсан бодлого явуулж байж тэр давхарга тэлнэ.

- Тэгвэл манай дундаж давхаргынхны хэрэгцээ одоо юу байгаа бол?

- Одоо бол манайд яг хөдөлмөрлөөд тодорхой ажил, бизнес эрхэлж байгаа хэсгүүд, дунд шатанд мэргэжилтэн хийж байгаа албан хаагчдад нь хамгийн их дарамттай эрх зүйн орчин бүрдсэн байна. Тэдний хувьд ямар нэг ажил бүтээхэд хэцүү байдаг бол дээд хэсгүүд амархан шийдүүлчихдэг. Доод хэсэгт нь бүр хүртээлгүй болсон байна. Тэгэхээр өнөөдөр манай дундаж давхаргынханд хамгаалуулах, бэхжих хэрэгцээ байна гэж бодож байна.

- Улстөрчид халамжийн бодлого их ярьдаг. Яагаад энэ нийгэмд голлох үүрэг гүйцэтгэх хэсгээ хөндөхгүй байна вэ?

- Яах вэ, ярьдаг ч гэсэн хүчгүйдэж байгаа хэсэг байгаа байх. Гэхдээ ер нь дундаж давхаргын тухай ярих нь жинхэнэ бодлого явуулагчдад хэрэгтэй болохоос биш, богино хугацаанд олон нийтэд таалагдах гээд байгаа хүмүүст хэрэгтэй хүмүүс биш юм. Яагаад гэвэл тэд нийгмийн идэвх, оролцоогүй.

Тухайлбал дундаж давхаргын ямар ч хүнээс улстөрийн бодлогын талаар саналыг нь сонсъё гэвэл “Зурагтаар гарахгүй” гээд л зугтана. Оролцоогүй учраас ихэнх нь улстөрд юу болоод байгаа талаар мэдэхийг ч хүсэхгүй. Тэд өнөөдрийн байдлаар өөрсдийгөө нийгмийн олонх гэдгээ мэдэхгүй байна.

Ийм идэвхгүй ч нийгмийн хөгжлийг тодорхойлдог учраас барууны зарим оронд дундаж давхаргынхныг сэрээх бодлого их явуулдаг. Тэднийг сэрээснээр нийгмийн олонх хаана, юу байхыг хүсч байгааг бодитоор дүгнэх, зөв шийдвэрүүд нийгэмд хэрэгжих үндсийг бүрдүүлнэ.

- Дундаж давхаргыг сэрээх хэрэгтэй байх нь ээ?

- Сэрээх алхамыг хийх үнэхээр хэрэгтэй. Миний хувьд дундаж давхаргын судалгаа хийсний хамгийн гол шалтгаан нь энэ. Тэднийг сэрээж, бат бөх дундаж давхаргатай болох алхам хийхийн тулд тал бүрийн оролцоо хэрэгтэй. Мөн хэдэн залуустай хамтран дундаж давхаргын шинж чанарыг олон нийтэд таниулах зорилгоор “Чимээгүй олонх” гэдэг кино хийлгэж байна. Бат бөх дундаж давхаргатай болвол үр шимийг нь нийтээрээ хүртэнэ.

- Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл

rywebqqbey [218.89.174.14] 2023-05-11 07:15:20

Мэдээ.МН arywebqqbey rywebqqbey http://www.gym4666v5c15rh8hr0j8aq87e39u00pqs.org/ [url=http://www.gym4666v5c15rh8hr0j8aq87e39u00pqs.org/]urywebqqbey[/url]

wbmxhvffyb [119.126.157.242] 2022-12-30 10:17:37

Мэдээ.МН awbmxhvffyb wbmxhvffyb http://www.g9i43o1v9veux79wr8jw93q6d02a153zs.org/ [url=http://www.g9i43o1v9veux79wr8jw93q6d02a153zs.org/]uwbmxhvffyb[/url]

hgosgiqbr [58.234.250.211] 2021-08-11 08:34:31

Мэдээ.МН hgosgiqbr http://www.gk6n9it00u6489a73b8qvijx6qb9j987s.org/ ahgosgiqbr [url=http://www.gk6n9it00u6489a73b8qvijx6qb9j987s.org/]uhgosgiqbr[/url]

wmcxvndoq [123.178.150.230] 2021-08-07 06:24:36

Мэдээ.МН [url=http://www.gvo793u0mw3jjae49l43m986l86na9w4s.org/]uwmcxvndoq[/url] wmcxvndoq http://www.gvo793u0mw3jjae49l43m986l86na9w4s.org/ awmcxvndoq

sghqtbqddq [221.193.122.26] 2021-07-18 07:01:35

Мэдээ.МН sghqtbqddq http://www.g030c22saj33r0937r0k7r4aj4h4aoifs.org/ asghqtbqddq [url=http://www.g030c22saj33r0937r0k7r4aj4h4aoifs.org/]usghqtbqddq[/url]

mxrssecngd [117.10.52.214] 2021-05-07 08:03:41

Мэдээ.МН mxrssecngd http://www.gnueq957d6rk745i5klz5p2md658g397s.org/ amxrssecngd [url=http://www.gnueq957d6rk745i5klz5p2md658g397s.org/]umxrssecngd[/url]

RjvQX [213.139.229.5] 2021-01-10 21:10:26

Meds information sheet. Generic Name. where can i buy cheap prednisone without rx in Canada. Actual about drugs. Get information now. Everything trends of medication. Actual what you want to know about pills. Everything news about medicament. 4f9db31

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:51:09

Gze816 http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.189.42] 2020-05-02 08:23:59

Мөнгө хүүлэгч хэрэггүй ээ сорри залуу

Иргэн [150.129.142.118] 2020-05-06 05:27:10

Яагаад мөнгө хүүлэгч гэж энэ хүн үнэхээр хүүлэгч хүн юумуу?

Зочин [103.26.193.93] 2020-04-30 15:45:29

Амжилт

Элбэгдорж [202.9.46.96] 2020-04-29 08:10:26

Бидний үеийнхэн буруу зүйл их хийж ирсэнээ хүлээн зөвшөөрөх цаг болсон. Энгийн л сайхан ярилцлага болжээ. Шинэ үеийн залуусдаа амжилт хүсэе.

Уянга [66.181.161.80] 2020-04-27 06:12:25

Таньд амжилт хvсэе Зов шийдэл гаргаж иржээ .Яах арагvй бид энэ замаар явах л хэрэгтэй улсын хогжил цэцэглэлт том эргэлт сэрэлт хийх нь сайн тал зондоо байгаа.Баярлалаа

Уянга [66.181.161.80] 2020-04-27 06:08:55

Таны санаа зов байнаа.Амжилт хvсэе

dundaj davharga [49.0.170.98] 2020-04-27 02:47:03

Ардчилсан нийгэмд сонгосон төрдөө хяналт тавьж, хариуцлага нэхдэг хамгийн идэвхитэй иргэд нь дундаж давхаргынхан байдаг. Дундаж давхарга хэдий том байх тусам боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж авилга албан тушаалын хээл хахууль багасан байх. Бодож явдаг зөв сэдэвээ барьж авчээ. Хийж бүтээж шинэчилж чадвал Улсаараа нэг алхам урагшлах байх. Амжилт залуу минь

насаа [66.181.160.78] 2020-04-24 06:12:34

үнэн зөв шийдэл хүрэх цаг болсон

Жагаа [103.10.22.179] 2020-04-25 07:37:40

дундаж давхаргийн иргэдээ дэмжиж бгаа нь сайн байна дэмжиж байна

Зочин [103.10.22.179] 2020-04-25 07:20:08

dundaj dahragiin humuusiig demjij bgaa ni taalagdaj bna

Ankhma [66.181.161.74] 2020-04-24 06:03:59

Энэ зөв үзэл бодлыг дэмжиж аль аль тал нь идвэхитэй байх хэрэгтэй байхаа. Дундаж давхаргийн иргэдийг дэмжих санаа маш их таалагдлаа.

Хан Уулын оршин суугч [202.9.46.117] 2020-04-24 03:22:55

Монголчуудын өрөвч зан чанараас ч болдог юм уу? Улс төрчид улам бүр л ард түмнээс оноо авч төрд гарахын тулд татвараар цуглуулсан төсөвийн хөрөнгийг үрэн таран хийж дэмий тарааж хандлагатай болжээ. Ирээдүйн хөгжил дэвшилийг бүтээгч дундажууд, чимээгүй ажлаа хийгээд баялаг бүтээгчидээ дэмжсэнээр тогтвортой хөгжил рүү явна. Тийм болохоор Дундаж давхаргаа дэмжих санаа нь зөв гэж санагдаж байна. Харин төрөөс төрсөн тэрбумтануудаасаа улсаас хулгайлсан хөрөнгийг нь хурааж ядуу буурай иргэдээ дэмжихэд зарцуулах хэрэгтэй. Ер нь дэмжиж байна. Амжилт хүсэе.

Uhaantan [202.9.46.190] 2020-04-26 10:39:33

Санал нийож байна. Ийм болоьсролтой ухаалаг залуусаа уос төрд оруулж ажиллуулах хэрэгтэй. Юун тэр дуучин жүжинчин эдийн засагч тооцоотой мэдлэгтэй энэ залуу хол явнаа их амжилт хүсье!

Zochin63 [66.181.161.112] 2020-04-23 16:12:36

Eurn bol dundaj dawxrgiig demjxn zuwch dundjaas dooguur bgaa xvmvvs bas tsuungvi bgaa tedenruu bas chigelsen bol zvgeer bolwuu gej bodloo gexdee eurn bol vnenl ymnuud bn.

Зочин [203.91.115.51] 2020-04-23 16:02:06

Үнэн ч бай худлаа ч бай ямартай ч бмд бүгд итгэж үзэх хэрэгтэй шдээ үнэн зүйлийн талаар зөндөө л яриж бна шүү дээ

Irgen Indranil [64.119.26.91] 2020-04-23 14:25:43

Unen shuu. Dundaj davhargad ihenh n bgaa shuude. Ene zov uzel bodliig demjij ali ali tal n idevhitei l bh heregtei. Zov tsegtstei, sudalgaatai yridag mundag hun bnaa

zochin [66.181.161.40] 2020-04-23 14:44:39

dundaj dawhargiin irgediig demjih sanaa taalagdlaa tehdee dundaj dood geltgvi l ym hiih heregteidee

IrgenZ [202.9.46.190] 2020-04-23 14:01:18

Mash zow jhon l demjeed uguhud dundaj dawhargiinhan hylbarhan deeshilj cadh humuus tal talaasaa l hicheel hrgtei

Зочин [66.181.161.87] 2020-04-23 13:14:35

Niigmiin ihenh ni dundaj dawhargiin irged bdg gj boddog, edgeer hvmvvst chihelsen ajil toslvvd ilvv ywuulwal zow sanagdaj bn!!!

011 [66.181.161.63] 2020-04-23 12:39:19

Dundaj dawhargiig demjih n zow sngdj bn. tghgui bol unher het bayn het yduu bolj huwaagdan niigem ih togtworgui bloh bh. Dundaj dawharga iluu dawamgailj bga shude.

Зочин [202.55.188.33] 2020-04-23 12:38:23

Монгол улсын ихэнх хүмүүс дундаж давхрага энэ хүмүүс амьдралын ухаантай биеэ даасан хүмүүс хүний гар хардаггүй амьдралын идвэхитэй

Зочин [66.181.180.137] 2020-04-23 11:36:15

Dundaj dawhargiinhniih demjih ni mash zow. Niigem chine ene hvmvvsees burdej bgaa shvv dee.

Зочин [66.181.161.13] 2020-04-23 11:00:47

Niigmiin dundaj davharga bol ene niigmiig burduulj baigaa hamgiin tom tsum yum shuu. Yrn alivaa uls oron niit massaaraa ymar bna ter ungu aysaar uls hugjinu. Dundaj davhargaa demjne gedegt naidaj baina.

Irgen [124.158.88.11] 2020-04-23 09:53:30

Dundaj dawharga niigmiin togtvortoi hugjliiin suuri. Mash sain yriltslaga bn. Tuvshing demjineee

Зочин [124.158.88.11] 2020-04-23 09:44:18

Дэмжиж байна. Их хуралд ийм л хүн хэрэгтэй.

Иргэн Баавай [202.9.46.56] 2020-04-22 09:29:20

Одоогийн хэрсүү залуусын нэг байна. Бодсоноо хэрэгжүүлээрээ дүү хүү дэмжиж байна шүү.

Дулам [202.9.46.56] 2020-04-22 09:25:28

Ярилцлагын уншлаа. Ер нь иргэд бид идэвхитэй байх цаг ирсэн байна шүү. Ард иргэд идэвхитэй, зүтгэлтэй байвал бүх зүйл сайн тийш өөрчлөгдөнө. Төрөөс төрсөн, тэрбумтануудаа хянах боломж ч гарна. Амжилт хүсэе.

Зочин [202.21.107.114] 2020-04-22 04:47:16

Энэ худлаа залуу Монголын төрд л дутаж гэнэ дээ. Зүгээр л оногдсон ажлаа хий. Улс төрөөс зайл хог шаар гуай.

Иргэн [202.9.46.56] 2020-04-21 04:29:51

Мэдлэг чавдартай залуу байна. Амжилт хүсэе.

dundaj [49.0.170.98] 2020-04-21 03:29:50

Bidnii ihenh ni l dundaj buyu dundjaas dooguur mon yduuchuud ni yaj dundajruu oroh uu dundaj ni yaj dundjaas deeguurt oroh uu ene gargalgaa ni yu ve ene talaaraa bichne uu

9999 [103.229.120.74] 2020-04-20 14:25:45

Юун дундаж давхаргынхан амархан сэхэх вэ???????????? Чиний балагаар Ядарсан хэдэн нягтлан бодогч нараар (Жинхэнэ нөгөөх дундаж давхаргынхан ) Мөнгө угаах атгаг санаатай, бас банк бус байгууллагаар мөнгө угааж ард иргэдийн дундаж давхаргынханаа шулж амьдарч байж бас юу гэж уран донгодоод унав аа ???????????????? УИХ -д Нэр дэвших санаа агуулж байна уу??????????? тэгвэл ч бүх МОНГОЛЫН НЯБО НАР ЧАМАЙГ ЭСЭРГҮҮЦЭХ БОЛНО.

zochinn [64.119.27.192] 2020-04-20 16:51:51

chi harin saihan duraara dongodog ynhan be henii ymar huvaljniih ni vechrees ve hhha vgee mdeh dongod

Чимээгүй олонхийн нэг нь [202.9.46.96] 2020-04-20 10:20:43

Чимээгүй олонхид би орон юм байна. Төрд алба хашиж байгаагүй хувиараа найман нэрийн дэлгүүр ажлуудаг бизнес эрхлэгч байна. Амжилт хүсэе.

Malchin [202.9.46.96] 2020-04-20 09:32:19

Heden maliin buynd bolood l yvna, malchd bid dundach davhart orohuu, Hotiin hedee ulsuj zovoh bi vi geed sanaa zovoh l um daa, he he

Наймаачин [202.9.46.96] 2020-04-20 09:24:08

Би хувиараа хөдөлмөр эрхлэгч, нарантуул зах дээр гутал зардаг юм. Дундаж давхаргад нь орох байх л гэж бодож байна. Өглөө гараад орой л гэртээ харидаг. Ажил хөдөлмөр эрхэлдэг дундчуудаа дэмжих нь зөвөө, төрийнхөн энэ талаар анхаармаар юм даа.

Амараа [202.9.46.96] 2020-04-20 09:04:12

Мэргэжлийн санхүүч, чадвартай, туршлагатай залуу. Дэмжиж явдаг юм. Амжилт хүсэе.

Ах [202.9.46.96] 2020-04-20 08:58:13

Мэргэжлийн ур чадвартай, туршлагатай, найдвартай залуу байгаа юм. Нийгэмд үзэл бодлоо илэрхийлэхээр хэдэн талаас нь барьж идэх гээд байх юм. Ингээд байвал ямар залуус энэ улсыг сайн сайхан болгох шийдлээ олон түмэнд хэлэх юм бэ? Монголчууд минь ул суурьтай ухаантай байцгаая. Залуусаа дэмжиж байна.

Зочин [202.55.183.178] 2020-04-20 06:11:23

Зөв л юм бичсэн санагдаж байна, надад бол. Зарим нэг комментуудыг харахад, бид нар бие биенийхээ үг, санал бодлыг хүндэтгэлтэйгээр сонсох, унших, ойлгох чадвараа улам бүр алдаад байгаа юм шиг санагдлаа.

эрдэнэ [202.179.31.17] 2020-04-20 05:14:15

Нээрээ үнэн байна шүү.Ядуу нэртэй залхуучуудын арми бас хэт баян нөлөөтэй хүмүүсээ л дэмжсэн бодлого явуулж байна.Жинхэнэ ЖДҮ гээ дэмжих бодлого байхгүй явж ирж.яЖДҮ г дэмжих сангийн мөнгөө УИХ ын гишүүд нь хуваагаад авчихна

bolor [49.0.170.98] 2020-04-20 02:46:45

end comment bicheed eserguutseed bgaa humuus ehleed saihan niitlelee unshaad oilgochih minii harj bgaagaar zaluu hunii huvid mergejliinhee medlegiin hureend ih saihan sanaa onootoi ogoojtei zuil l bichsen bn. Ygaad zaaval neg heseg nohduud holjij neg heseg nohduud amidrahtai uguitei bh gej, Ene dundaj davharga geed bgaa sedev chine yg odoogiin nohtsol baidliig zov onoson bn. Uchir ni mongolchuudiin ihenh ni dundaj buyu dundjaas dooguur bn

Зочин [202.131.244.210] 2020-04-20 00:57:21

Тулхтай сайн залуу. Ийм залуусаа дэмжих хэрэгтэй. Амжилт хүсье.

Zochin [8.20.127.65] 2020-04-19 18:23:05

Mongold dundaj dawharga gej baihgui ee.Baychuud ba yaduuchuud.

otgoo [202.179.26.27] 2020-04-19 14:20:43

dundaj davhragiig bii bolgoh zailshgui shaardlaga bainaa gej yarihaar ene humuus yagaad durguitsaad baigaag oilgohgui yum.

Зочин [202.179.25.232] 2020-04-19 12:49:00

Яадаг ч байсан архи зарж, бас мөнгө хүүлэгч, хадгаламж зээлийн хоршоотой нөхөр, үнэнч шудрагаар хөдөлмөрлөөгүй л хүн.

Зочин [202.179.30.42] 2020-11-20 09:46:57

Хууль ёсны хөдөлмөр мөн

Zochin [192.82.73.23] 2020-04-19 14:37:58

Ynen. End 66.181.183.59 yg uhlee.

Залуу хүн [203.91.115.51] 2020-04-19 10:58:34

УИХ-д сууж байгаагүй , мэдлэг, туршлагатай залуус өөрчлөлт хийх байх. Баячууд, ядуучуудад дэмжсэн бодлого 30 жил явлаа. Ажил хөдөлмөр хийдэг. Дундаж давхрагаас одоо дэмжих цуу цаг болсоон. Коронашаам үүдсэн хямрал үүнийг батлан харуулж байна.

Зочин [203.91.115.52] 2020-04-19 10:47:27

Ataarhuu gulugnvvd ih bhiimaa... uursdiiguu hicheedeg boloosoi shine medlege bolovsroltoi zaluu hvching demjeh heregtei bh shvv

zochin [64.119.27.192] 2020-04-19 10:41:19

Medleg bolovsroltoi zaluu amjilttai yvaa bolovson hvchin harluulj horduulah heregk bh shvv...

badral [64.119.22.150] 2020-04-19 10:33:38

hvn bolgon iim har setgegdeltei boltson manai mongoliin niigem ene setgelgeeneesee salah heregtei teghiin tuld zaluu uyee demjih heregtei

Zpchin [172.58.47.88] 2020-04-19 08:47:12

Dood ertontsoos zahia bichuul seheh bolovuu hoorhon tsagaan nuurtei bandia. Hoshnognii chine nuh chine dood davhraga , covid-19 tei uushig chine dundaj davhraga omhii hudalch am chine deed davhraga tiim biz laatsan hogshin torhtei tsagaan nuurtei ohin hoshnogtoi jijighen gartai bultreechin!! Hetsuu zovlon2 toi huin holbootoi zalilangiin pizda

butehgui commentchid [49.0.170.98] 2020-04-20 02:57:05

Yaanaa ene muuhai comment bichdeg humuus. Amnaas ni iim aimr aimr sertes hiimer ug garch bgaa humuus amidral deeree huchirhiilegch bdg bhdaa ur huuhed hani ijiltei bol iim ym bicheed suuj bhgui bh. Ene hunii ontsgoos bish zugeer l comment unshsan hunii ontsgoos haraad helehed chamaig BURHAN ORSHOOG l gej helye dee

Ажилчин [203.91.115.51] 2020-04-19 10:42:05

Би хоёр идэж хоосон хонохгүй ч хөдөлмөрлөөд явдаг эгэл ажилчин байнаа. Ажилчин биднийгээ дэмжих бодлого хэрэгтэй гэдэг зөв зөв. Халамж, тэтгэмж. тарааж хүмүүсийг залхуу болгосноос, татвар төлдөг мань мэтийг дэмжсэн дээр дээр. Хэрүүлч бүдүүлэг зангаар асуудал шийдэхгүй соёлтой байцгаая.

Зочин [66.181.161.109] 2020-04-19 03:44:03

Монгол дундаж давхарга давамгайлсан орон шүү дээ.

Иргэн [103.57.94.18] 2020-04-19 14:08:46

Монголд дундаж давхарга байхгүй. Монгол баячууд олигархууд, сайд дарга нараа дэмждэг. Ядуу нэн ядуу нөхдийг турааж алчихалгүй халамжаар голыг нь зогоож сонгуулиар саналыг нь авдаг. Дундаж давхаргыг эдийн засгийн бодлогоор дарамталж дарж байдаг бодлоготой орон.

Zochin [202.126.89.13] 2020-04-19 03:11:57

66.181.183.59 yg yhlee gej bas 1 bugs doloogch bh daa

Зочин [66.181.183.59] 2020-04-19 04:20:18

chi ch bas

таньдаг хүн [202.126.89.250] 2020-04-19 02:26:30

Улс төр бизнесийнхэнд их нэр хүндтэй Түвшин их нуруутай залуу хүн сайханч ярилцлага болжээ

Зочин [182.160.32.79] 2020-04-19 02:25:17

Бензиний үнэ нэмэгдэхэд таксичид халтуурчид маш мэдрэмжтэйгээр үнээ дор нь өсгөж хамаг бүгдийг харааж зүхдэг. Одоо үнээ буулгавал тэр хүн бүрээс нэхээд байдаг шодоргос маань бус уу. Өөрчлөлтийг өөрөөсөө гээд л бид мулт мулт үсэрдэг дээ.

Зочин [59.153.113.196] 2020-04-19 02:24:32

66.181.183.59, 202.126.89.250 гэсэн хоёр бууны нохойтой бололтой.

Buunii nohoi chin chi bn daa. batigdladaa [66.181.183.59] 2020-04-19 04:23:13

hungutgeh huulitai shuu bi buunii noohoi bishee. hooloo hiij ideed gertee bga hun bn. harin chi chin ewgui garbn daa. Duu olon yum yarih ged bga bol utas awch zalgaj bolno shuu

Zochin [202.126.89.13] 2020-04-19 03:10:17

66.181.183.59 Yneniig medeh bolohoor yg yheh ni ee. Ynen yum chini malaa

Зочин [182.160.32.79] 2020-04-19 02:24:31

Бензиний үнэ нэмэгдэхэд таксичид халтуурчид маш мэдрэмжтэйгээр үнээ дор нь өсгөж хамаг бүгдийг харааж зүхдэг. Одоо үнээ буулгавал тэр хүн бүрээс нэхээд байдаг шодоргос маань бус уу. Өөрчлөлтийг өөрөөсөө гээд л бид мулт мулт үсэрдэг дээ.

Зочин [182.160.32.79] 2020-04-19 02:23:53

Бензиний үнэ нэмэгдэхэд таксичид халтуурчид маш мэдрэмжтэйгээр үнээ дор нь өсгөж хамаг бүгдийг харааж зүхдэг. Одоо үнээ буулгавал тэр хүн бүрээс нэхээд байдаг шодоргос маань бус уу. Өөрчлөлтийг өөрөөсөө гээд л бид мулт мулт үсэрдэг дээ.

Зочин [182.160.32.79] 2020-04-19 02:23:35

Бензиний үнэ нэмэгдэхэд таксичид, халтуурчид маш мэдрэмжтэйгээр үнээ дор нь өсгөж " артөмөнтэйгөө" нийлж байгаад хамаг бүгдийг харааж зүхдэг. Одоо үнээ буулгавал тэр хүн бүрээс нэхээд байдаг "шодоргос" маань бус уу? Өөрчлөлтийг өөрөөсөө гээд л бид мулт мулт үсэрдэг дээ.

Дундаж давхаргын төлөөлөл [66.181.183.59] 2020-04-19 02:14:00

Коиментийг уншлаа. Дандаа атаархагч нар нь бичсэн бололтой. зөв зүйлийг зөвөөр хүлээж авч чадахгүй л хүмүүс байга. Бодуул дүргүйцээд байхыг бодуул дээд давхаргбн гарууд бололтой.

хотын иргэн [202.126.89.250] 2020-04-19 02:21:43

би ч дундаж давхарга таалагдаж байна

vjb [202.55.188.46] 2020-04-19 00:16:05

Хятад ч бил үү Өвөрмонгол ч бил үү жолоочтой. Өөрөө бас урд зүгийх юм шиг бгаа. Хаан даатгалын эзэн АПУ-ийн санхүүгийн үахирал энэ нөхөр УИХ-д үзнх нь лээ. Монгол төрд монгол хүн байх юмсан

Болд [202.9.46.190] 2020-04-26 10:50:35

Энэ залуу үнэн чадвартай төлөв түвшин хөдөөний хүмүүжил сайтай хүү. Нутаг усандаа нэртэй шударга сэхээтний хүү. Өарийнхөө чадал чадвараар амжилттай яваа даа. Олигархуудаас өөр толгойгоороо хөдөлмөрлөж олон хүнийг ажилтай амьдралтай нь залгуулж дэмжиж тусалдаг буянтай залуу мундаг шүү нутгийн дүү.

202.55.188.46 [49.0.170.98] 2020-04-20 02:51:36

Soyltoi bnuu gaagui ym hiiy gesen humuusee hyatad bolgodog heseg buleg uher mongolchuudad mod boloh ni ee. Ingej gaagui negnee ugiin muugaar hemlej yah gedeg ym be dee hen negnees l mongo avdag bhdaa. Ternees ingej meddeg ym shig yrih erh chamd bhgui shuu. sudlaad uzuul chi ooroo hytad bgaa daa zolig chine

иргэн [66.181.183.59] 2020-04-19 02:15:00

Хотгойд гаралтай хүн гэж танилцуулга нь байна лээ

Zochin [192.82.70.48] 2020-04-18 23:21:48

Сэрсэн унтаа нөхөд

Зочин [103.212.117.199] 2020-04-18 13:45:32

Бараг юу ч үйлдвэрлэдэггүй улсад хаанаас дундаж давхрага үүсэх билээ

Завхан [202.9.46.190] 2020-04-26 11:00:29

Завхан нутгийн зовхи нь өөдөө Залуу. . Урлаг спорт гээд чадахгүй юмгүй улам сайтай энгийн сэхээтний хүүхэд. Хар багаас нь мэднэ сумандаа 8 жил төгсөөд номын мөр хөөсөн дөө. Ээж нь их сайхан дуулдаг хөгжмийн багш байсан баянхуур хөгжмийг гайхмаар тоголдог хүн байсан. Аав нь их шударга чанга нябо хүн. Айдаг байж билээ Банзаа даргаас аавд нь урт удаан наслахыг ерөөе!

хотын иргэн [202.126.89.250] 2020-04-19 02:22:48

бүх зүйлд давхарга байдаг. тэр давхаргыг улаанбаатар хотоос бүгд харагддаг

Зочин [150.129.142.41] 2020-04-18 13:07:59

Өөө муу долдой апу батчимэгийнхээ хошногынг долоо хуцдаг гөлөг вээ

хаха [202.126.89.250] 2020-04-19 02:17:27

Чи үзсэн юумуу Битчимэгиийнх доллоход гоё уу

zochin [64.119.27.192] 2020-04-18 05:14:44

Manai uls turd zaluu bolovson hvchin siireg tolgoi heregtei bgaa gdgiig yagaad oigodogk yum be de

хотын иргэн [202.126.89.250] 2020-04-19 02:23:48

улс төр бизнесийнхэнд их нэр хүндтэй хүн гэж сонссон

Зочин [202.55.188.83] 2020-04-18 05:09:09

Өнөөгийн нийгэм эдийн засгийн,эрх зүйн бодлого дундаж давхаргын эсрэг үйл ажиллагаа явуулж байна. COVID 19 бүр нэрмээс боллоо. Иргэд гуйлгачин байх тутам та бүгд засаглаж шулахад хялбар байгаа биз

Зочин [202.55.188.83] 2020-04-18 05:04:12

ББСБ ынхаа хүүг бууруул. Нэгэнт бэлтгэгдээд гарсан их дээд сургууль төгссөн НЯБо нараас давхар мөнгө авч дарамлах аа боль,!

иргэн [66.181.183.59] 2020-04-19 02:07:43

ББСБ хүүг энэ рүн мэддэг юумуу?

иргэн [107.167.105.103] 2020-04-18 04:38:23

худалч луйварчин сонгууль дөхсөн үү

Tanil [66.181.161.33] 2020-04-18 04:04:33

Чи боль доо, мэдлэг муутай муу луйварчин. Өөрөө ч судалчихаагүй, судалгаа хийлгэсэн чинь дундаж давхарга 59% байна лээ ч гэх шиг. Маркс, Энгелс нар ингэж тодорхойлж байсан ч гэх шиг. ЭРГҮҮ МИНЬ МОНГОЛД ДУНДАЖ ДАВХАРГА ХАМААГҮЙ БАГА БАЙГАА ШҮҮ. ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭНДЭЭ БУСДААС МӨНГӨ, ЗЭЭЛ ГУЙХГҮЙ ХҮНИЙГ Л ДУНДАЖ ДАВХАРГА ГЭДЭГ ЮМ. ЛЭНДМН ШИГ ҮЙЛЧИЛГЭЭ АШИГЛАДАГГҮЙ, БАНКНЫ ХАДГАЛАМЖ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ АВЧИХДАГ ХҮНИЙГ ДУНДАЖ ДАВХАРГА ГЭДЭГ ЮМ.

иргэн [202.126.89.250] 2020-04-19 02:19:26

хөөх чи чинь харин нисэж явна амьдралд дээр буу

Зочин [202.126.89.218] 2020-04-18 03:54:24

airgaan baga uu , arxian ix uuuu yu

МНБ [59.153.114.76] 2020-04-18 03:37:46

Чи болио УИХ гишүүн болох гэж мөнгөөр институтыг авсан. Чимидсүрэн та 2 маш их мөнгө идсэн дээ. Хамгийн энгийн нь гишүүний татвар шүү

Алдар [203.91.115.51] 2020-04-19 10:50:13

Чимэдсүрэн гэж хүн нь эрэгтэй юм уу?эмэгтэй юм уу? Хайрын гурвалжин ,хартай авгай шиг юм биччиж хамгийн ха ха

иргэн [66.181.183.59] 2020-04-19 02:10:19

хардалт гэж хүн хараагүй мэдэхгүй зүйлээл хардах юумпаа. бодуул эр бол эхнэрээ ч гэрээсээ шаргадаггүй хорьдог хартай хүн байгаадаа

Зочин [59.153.114.193] 2020-04-18 05:19:57

Үнэн шүү. Одоо тэр хандив, татвараа болих хэрэгтэй.

K [66.181.183.29] 2020-04-18 03:22:01

SHAAGAAL.

Зочин [122.201.21.33] 2020-04-18 02:29:55

Odoo ajillaj bgaa system chini dundaj davhargiig ugui hiihiin tuld hamag chadlaaraa ajillaj bgaa sh dee. Nuguu bidnii shutdeg Amerikt hurtel middle class starting to disappear. Yagaad gevel humuusiig yaduu bailgah ni manipulate hiihed iluu amar bdag uchraas. Udriinhuu talhniihaa tuluu zutgej bgaa hun uur zuiliig anzaarch harahgui uchraas tur zasagt iluu amar bdag.

Зочин [202.9.47.18] 2020-04-18 01:57:01

odoo iimehuu urilgad humuus hoshigohgyi ee hu

иргэн [66.181.183.59] 2020-04-19 02:11:39

ёи дээд давхаргбн хүн байна. Дундаж давхаргын би дэмжиж байна

Зочин [202.179.25.111] 2020-04-18 01:54:45

Харин тиймээ

хотын иргэн [202.131.225.197] 2020-04-18 00:24:43

гэнэт сэрсэн нөхдүүд их болжээ

Хотын иргэн [202.126.89.250] 2020-04-19 02:20:50

чамаас бусад таньдаг юум билээ. азгүй гар зурагтаар гарах хэрүүл биш өөр цонхоор амьдарлыг харцгаая

105 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
105 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.