УБТЗ энэ оны эхний дөрвөн сард "COVID-19”-ийн улмаас дөрвөн тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Коронавирусын хорио цээр тогтоогоод 100 хонож байна. Бид дэлхий дахинаа жишиг болохуйц тэмцэж байгаа. Харин эдийн засгийн тал дээр жаахан хүндрэлтэй. Бусад улс, орнуудын тухайд жишиг болохуйц олон арга хэмжээг авч коронавирустэй тэмцэхийн хажуугаар эдийн засгаа хямралд оруулахгүйн тулд ихээхэн анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хувийн хэвшил өөрсдөөсөө шалтгаалах бүхий л зүйлийг хийж ирсэн.

Ажилгүйдлын түвшингийн хувьд таван хүн тутмын нэг нь ажилгүй болохоор байгаа юм. Үүнийгээ дагаад ядуурлын түвшин 1,5 сая хүнийг хамрах буюу 50 хувиас илүү гарна. Үүнээс үүдэх хүндрэл коронавирусын хүндрэлээс хэдэн арав дахин илүү байна гэдгийг эдийн засагчид хэлж байна.

УБТЗ ХНН жил бүр зорчигч тээврээс 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Тэгвэл энэ оны эхний дөрвөн сард зөвхөн "COVID-19”-ийн улмаас дөрвөнтэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. УОК-оос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 31-нийг дуустал сунгасан тул алдагдал нь цаашид улам нэмэгдэж болзошгүй байгаа аж.

УБТЗ ХНН өмнөх жилүүдийн дунджаар тооцон хоногт 7-8 мянган зорчигч тээвэрлэх төлөвлөгөөг оны эхэнд боловсруулж, баталсан байна. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хоногт 3800-4100 зорчигч тээвэрлэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус нийгэмлэг оны эхний 4 сард 270 мянган зорчигчийш алджээ.

ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙГ ЗОГСООХОД НИЙТ ТЭЭВЭРЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН ЗОРЧИГЧИЙНХОО 50 ХУВИЙГ АЛДСАН

Энэ талаар УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга Б.Даваасүрэн Коронавирусээс сэргийлэх арга хэмжээний хүрээнд дотоодын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 3 удаа, нийт 20 хоног хаасан. Тодруулбал, УОК-ын шийдвэрийн дагуу Сар шинийн баяраар дөрвөн хоног, гуравдугаар сард 10 хоног, дөрөвдүгээр сард зургаан хоног зогсоосон. Мөн Монгол-БНХАУ-ын галт тэргийг хоёрдугаар сарын 14-нөөс, Монгол-ОХУ-ын галт тэргийг гуравдугаар сарын 11-нд зогсоосон. Үүний улмаас нийгэмлэгийн алдагдал улам бүр нэмэгдэж, Зорчигч тээврийг зогсооход нийт тээвэрлэхээр төлөвлөсөн зорчигчийнхоо 50 хувийг алдсан. Үүний улмаас байгууллагад төвлөрүүлэх орлогынхоо 34 хувийг л оллоо. Ирэх сард мөн 1 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээх төлөвтэй байна. УБТЗ-ын зорчигч тээврийн үйлчилгээнд 2000 гаруй хүн ажилладаг. Үүнээс 866 нь үйлчлэгч байна. Зорчигчийн тоо буурсан хэдий ч ажилтнуудынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд нэг ч хүн ажлаас чөлөөлөөгүй байгаа” гэлээ.


Сэтгэгдэл

fgsyul [46.161.11.64] 2022-05-06 11:49:47

hydroxychloroquine safe https://keys-chloroquinehydro.com/

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:30:24

Pdm3SQ http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.126.89.152] 2020-05-05 00:27:46

Дарга нар цавчаагаа боливол УБТЗ асуудалгүй ш дээ

kkk [202.179.31.242] 2020-05-04 23:42:23

zam teewert Enxamgalan gej balai baixad yun xogjil

Зочин [103.26.194.123] 2020-05-04 14:04:38

Дарга нараа цөөл.хэрэгцээгүй орон тоо их бна.удирдах газраасаа эхэлж үлгэр шижээ үзүүл.тз тийм ч амархан хямарахгүй шүү.

Зочин [122.201.31.224] 2020-05-04 13:53:32

SAD;LFKJASDK;LFJAFJA;SKLDFJASK;LDFJAS;LDFAKJLSDFASKJLDJASLKFJAS;L KJASD;L FKJASLDK; FJASK;LDFJ LASK;DFJ ;ASLDJF ;SD;LFJASD;L

Зочин [66.181.188.239] 2020-05-04 09:48:50

Ажлаас хүн халаагүй харин хүмүүсээ тараан байршуулж ажлын ачааллийг нь хувь хүн дээр тал хувиар бууруулж энэ чинээгээрээ цалинг нь тараан олгож, ажлын байраа хадгалж байгаа. Хямралыг тэсээд гарна аа.

Зочин [202.21.107.110] 2020-05-04 09:48:21

13 4 сарын цалин гэдэгээ боль

Зочин [192.82.70.249] 2020-05-04 09:36:56

Ugaasaa yamiii orosyn tumur zam, hezer neg ih ashigtai bsan yum be?!

Зочин [202.9.46.59] 2020-05-04 09:24:42

ажлаас хүн халаагүй бол хямраагүй л гэсэн үг ямар их нөөц боломж олон зуун тэрбумаар тоглож байсан нь харагдаж байна


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.