47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын авто зогсоолын бодлого, стратеги, менежментийн төлөвлөгөөний үйл явцын талаарх мэдээллийг “ММCG” ХХК-ийн зөвлөх П.Түвшинмандах танилцуулав.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 618.800 иргэн ажилдаа явах зорилгоор бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Тэдний 435.500 нь хувийн автомашинаар зорчдог бол хотын төвийн бүс рүү 141.500 иргэн зорчдог аж. Хувийн автомашинаар зорчиж буй иргэдийн 33.4 хувь нь хотын төвийн бүс рүү зорчдог бөгөөд эдгээр иргэд хотын төвийн зогсоолд машинаа өдрийн турш байрлуулдаг гэжээ. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1.801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байна.

“ММCG” ХХК-ийн эдийн засагч П.Түвшинмандах:

-Зогсоолын орон зайг нэмэгдүүлэх боломж ховор байна. Тиймээс менежментийн аргаар эрэлтийг бууруулах нь оновчтой. Одоогоос арга хэмжээ авахгүй 1-2 жилд эрэлт эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна. Үүнээс шалтгаалан зөвшөөрөлгүй байршилд машинаа байрлуулах, давхарлаж зогсох хандлага их байна. Удаан хугацаагаар буюу 2 болон түүнээс дээш цаг байршуулж буй байдлыг 1 цаг болгон бууруулж чадвал тухайн зогсоолд зогсох автомашины тоог 30-97 хувиар нэмэгдүүлж болно. Мөн ойрын хугацаанд зогсоолын бүсчлэл тогтоох, тогтоосон бүсчлэлдээ хувьсах үнэ тогтоох, цагийн хязгаарлалтын горим тогтоох шаардлагатай байна. Зогсоолын эрэлт хамгийн өндөр байгаа Бага тойруугийн 13 байршилд зам дагуу зогсоолыг бий болгох шаардлагатай. Мөн уг хэсэгт 5-9 давхар зогсоол барих, их тойрууд шинээр барилга барих тохиолдолд 5 хүртэлх давхар зогсоол барих шаардлагатай.

Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хугацаанд нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийслэлээс шаардлагатай мэдээллээр хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгийг онцлон хэлэв.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.188.144] 2024-03-29 12:24:55

Машинаа тавьсан хүмүүсийн буруу биш , Ногоон байгууламж , машины зогсоол барих газрыг худалдсан албан тушаалтнуудын буруу биздээ , тодруулбал ажилаа Хууль бусаар явуулдаг төрийн буруу !

Зочин [202.9.46.158] 2024-03-29 22:10:28

Yag zov

Зочин [203.98.76.249] 2024-03-29 11:57:08

зогсолоо нэм дээ. малын сүүл амьтас аа.

Иргэн [103.57.92.247] 2024-03-29 11:42:37

Өндөр төлбөр авахгүй бол 5. 10 мянгыг аваад нэмэр болохгүй ээ төрийн байгуулга автобустай байх хэрэгтэй

Зочин [202.179.25.145] 2024-04-02 14:07:00

Хариуцлага байхгүй авилгалд автсан төрийн үйлчилгээний ажилчдын буруугаас ард түмэн байнга хохирогч болоод өндөр төлбөр төлөх ёстой юмуу? Хотын төвд байгаа төрийн яам тамгын газар, төслийн байгууллагууд, дунд сургуулиудын хүүхдийн тоог нь багасгахад л түгжрэл нилээн буурна. Гэтэл энэ шийдэл төрийн үйлчлэгчдийн хувийн эрх ашгийг хөндөх учир авч хэлэлцэхгүй. Харин зогсоолд зогсох машинаас өндөр төлбөр авах байдлаар ашиг хонжоо болгож байгаа нь мунхаглал

Зочин [202.126.92.173] 2024-03-29 10:46:38

ёстой дагз юм ярьцгаагаад л суух юм. асуудал шийдэж чаддаг хүмүүс ажиллуулмаар юм.

Зочин [203.98.76.249] 2024-03-29 11:57:40

сэлэмдээд цуслаад шийдэх хүн хэрэгтэй.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.