ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ

Aдмин / Нийгэм

Өвлийн улирал солигдож хавар шувтрах улиралд утаа арилсан Улаанбаатар хотод замын түгжрэлийн асуудал иргэдийг хохироосоор байна. Зам дээрээ түгжирч ажлаасаа хоцорч хайран цаг, бензин шатахуунаараа алдагдал хүлээх нь иргэдийн машинаа унаад ажлаа амжуулах гээд гэрээсээ гарсны бус харин хот төлөвлөлтийн ужиг буруу тогтолцоо хийгээд авлигалын асар бараан сүүдрийн гор юм.

“Өвчтэй хүнээр зүйрлэх юм бол оношийг буруу тогтоогоод байгаагаас өвчин нь улам ужгирч хойд нас руугаа явах зам нь шулуудсан мэт түгжрэл гэдэг аюул жилээс жилд, өдрөөс өдөрт улам даамжирсаар нийслэлийнхний ажил, амралтын цагийг хасаж, уур уцаарыг нь барж гүйцлээ.

Түгжрэл нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлж байна гэсэн судалгаанаас харвал нийслэлийн нэг оршин суугч өдөрт 2.5 цаг, жилдээ 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна гэнэ.” “Монгол орны нийт газар нутгийн 0.3 хувь дээр 1.5 сая иргэн амьдарч байна.

Нийт тээврийн хэрэгслийн 54.4 хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байна. Хотын иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь замын түгжрэл гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн зорчих хурд 13 км/цагийн хурдтайгаар, ид оргил ачааллын үеэр 8,9 км/цаг хурдтай оролцож байна. Энэ нь дэлхийн стандартаар тэг зогсолтод хүрсэн гэж ойлгож болно. Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй байна. Иргэд нэг км замыг дунджаар 10 минутад туулж байна.”

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.249] 2024-04-23 07:53:27

Замын төлөвлөлт хийж байгаа нөхдүүд бүгд мэргэжлийн бус ажлаа мэдэхгүй хүмүүс байнлээ. Зөв төлөвлөлт хийж чаддаг ганц мэргэжилтэн алга бнооо

Ьё [202.126.89.232] 2024-04-23 07:46:57

Өчнөөн ГЭЖ хэд ЮМ БЭ ?

Zochin [212.95.5.66] 2024-04-22 22:10:39

Hahahaha. Uhsenee hiij ene umhii hotod shawdag bnaa. Iim saihan uudam nutagtai baij. Uhernuud yumaa. Uherteigee yaag adilhan. Hahahaha

хүннү [202.55.188.88] 2024-04-22 17:00:00

Түгжрэлийг бүү оролд зөнд нь орхи. Түгжрэлд дуртай нь машинаа унаад түгжрэг, дургүй нь автобусанд суугаад ажлаа амжуул. Нийслэл нийтийн тээврээ л өөд нь тат. Хүн өдөрт багадаа 10 000 алх. Эрүүл мэндэд сайн.

Зочин [202.179.26.109] 2024-04-22 15:58:51

Тэгээд замын хөдөлгөөний гаж амьдрал нь бүр мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй нийгмийн эмгэгт хүргэж байна. Зүгээр юм шиг мөртөө хэрэг дээрээ маш муухай үр дагавартай. Яг л хоол тэжээл дутмаг газар өлсгөлөн хүмүүс нэгэн дээрээ хүн чанараа алдаж адгуус зангаа харуулдаг шиг, амьдралынхаа хий шатааж байгаа цагаа хэмнэх үүднээс нэгнээ хохироож эхэлдэг. Үүнд урдууд дайрах, нэгнээсээ өрсөх, үүн дээр суурилаад харааж зүхэх, дайсагнах, үзэн ядах, эргэн тойрныхоо талаар сэтгэлзүй нийтээрээ маш сөрөг болдог. Сиймхий гарвал дүрэм зөрчих үйлдэл хийнэ. Тэрэндээ цаанаа бол сэтгэлзүй гэмтэж байгаа. Болохгүй юм хийж байгаагаа мэдэж хийнэ, тэрэндээ дадна гэдэг хамгийн онцгүй зүйл юм. Нэгэнт өрөөл бусдад тийм үйлдэл, зан төлөв залуугаасаа үзүүлээд эхэлсэн бүтэн үе өдөр тутмын амьдрал дээр өөр зарим нөхцөл байдал, асуудал дээр буруу ёсзүйгүй үйлдэл хийхэд бэлэн болсон байна. Үнэхээр харамсалтайяа.

Зочин [202.179.26.109] 2024-04-22 15:36:30

Хамгийн өөдрөг тооцоо: 300000 хүн тээврийн хэрэгслээр талдаа 15мин зайд 45мин буюу 30мин илүү зарцуулна. Жилд ажлын 200 өдөрт 100 цагийг хөдөлгөөнгүй, бие сэтгэц ядарсан, бухимдсан байдалтай өнгөрүүлнэ. 100 цаг... Баг харагдах ч 12.5 ажлын өдөр. Амраад, зугаалаад өнгөрүүлэх хайран цаг. Машин агаар шүүлтүүртэй ч хангалтгүй, бохир агаарт, бие чилсэн, мөн холын хараа муудах, сэтгэцийн хувьд таагүй орчинд 1 хүн жилд дунджаар БАГАДАА 100 ЦАГ хийсгэнэ. Цагийн ажлын бүтээмжийг багаар бодоход дунджаар 300000х100х8000=240 тэрбум төг. Дээрээс машины элэгдэл, замын элэгдэл, дуу чимээний болоод агаарын бохирдол, илүү түлшний зардал. Хамгийн аймшигтай нь дагаад 100000-200000 тооны хүүхдүүдийн бие сэтгэцийн хөгжилд нь зарцуулах цаг машин, тээврийн хэрэгсэлд... Аймшигтай. Цаашилбал амралтын өдрөөр хотоос л гарахын түүс гээд зуслан, амралтын газрын мөнгө гээд дээшээ нисч өгнө. Тэгэхээр их наяд төгрөг бол энүүхэнд. Яаж өнөө ЭЗ өсөлт нь 5% гэж гараад байдаг юм? гайхалтай зовох дуртай хүмүүс шүү бид...

Зочин [103.57.94.214] 2024-04-22 12:52:36

Япончууд монголчуудыг тархай суурьшдаг юм мөртлөө нийслэлдээ түгжирдэгийг гайхдаг

Хүн амаа цөөлөөч, зохицуулаач. [66.181.160.115] 2024-04-22 12:27:12

Олон хүн ажиллуулдаг аж ахуйн нэгжүүдийг хөдөө аймгуудруу шилжүүлээч ээ. Ж-нь: мах комбинат, гурилын үйлдвэр, Хөдөө аж ахуйн дээд сургууль, арь ширний үйлдвэрүүд, ноос ноолуурын үйлдвэрүүд. Тэгвэл хот ч амарна, нөдөө аймгууд ч тогтуун ирээдүйтэй болно.

Зочин [203.98.76.249] 2024-04-22 11:26:05

маш их түлш хий агаарт хийсэж маш их хүний эрүүл мэнд хохирч маш их бүтээл хийх цаг өнгөрч гээд дэлхийд багтахгүй их тоо гарна. нэ мал даргын гүйдэл дээр 100к хүн зогсож бүтээл цагаа хий үрж байна.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.