Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч 60 гаруй байгууллага нэгдэн Тэрэлжийг цэвэрлэж, 40 тонн хог түүжээ

Aдмин / Нийгэм

Дотоод, гадаадын жуулчдын голчлон зорьдог газар бол Горхи-Тэрэлж Тусгай Хамгаалалтын Газар билээ.

Гэхдээ олон хүн их очихын хэрээр хогонд дарагдах нь элбэг. Тиймээс аялал жуулчлалын шинэ улирал эхэлж буй энэ үед "Солонго-Хонх" Солонгос хэлний хөтөч орчуулагчдын холбоо санаачлан Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын "МОКТА" холбоотой хамтран дөрөвдүгээр сарын 20-нд "Хоггүй Тэрэлж" аяныг өрнүүлжээ.

Үүнд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч 60 гаруй байгууллага болон Горхи-Тэрэлж Тусгай Хамгаалалтын Газар, Налайх дүүрэг, 6 дугаар хорооны төлөөлөл нийт 320 гаруй хүн оролцсон байна.

Тэд Тэрэлж орчмын 12 маршрутын дагуу нийт 40 тонн хог түүж, машинаар хогийн цэг рүү зөөжээ. Энэхүү аяныг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам(БОАЖЯ) дэмжин оролцсон бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.

Зураг

Зураг

Зураг

Зураг

Зураг


Сэтгэгдэл

Эмээ [139.5.218.46] 2024-04-23 17:58:19

Явсан суусан газраа хоггүй байлгаж л сурах хэрэгтэй юм.

Зочин [66.181.188.215] 2024-04-23 17:43:17

Аялаж зугаалж болноо.Хогоо хогын цэгт хаях сэтгэлгүй хэтэрхий бүдүүлэг юм.зарим залуучууд.Үнэхээр соёл алгаа

Зочин [203.98.76.249] 2024-04-22 16:47:04

хог аймаар аймаар. бас тэр туул гол урууддаг замаа нийлээд зася тэгшилж баймаар байна.

Зочин [172.111.152.249] 2024-04-22 13:12:17

Hog hayadaggui zurshiltai bolvol jil bur hog tuun albagui l yum.

Irgen [124.158.122.198] 2024-04-22 12:42:49

Hog in salhiar hiiseed taraadagdaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.