Халхын их аварга Д.ХАДБААТАРЫН ОТГОН ХҮҮ, АЙМГИЙН НАЧИН Х.МЯГМАРСҮРЭНГИЙНД саатлаа

Б.Гэрэлмаа / Спорт

Хадаа…Хадаа…

Хадаж байсан нэр

Хадаа…Хадаа…

Багтаж ядсан ааг

Сүрэнхорын хээр та хоёрын

Сүнс төөрөхгүй ээ. Монголдоо л байна

Багсран алагласан наадмын хүрээнд

Баярын нулимс шиг асгараад ирдэг бөхчүүд дунд

Бярын их орон зай онгойж

Бахтай хүүгээрээ Монгол дутна

Ирэх жилүүдийн наадам

Хадаа байхгүй наадам болно

Элбэг хамба зодог нь

Хэлбэх эзэнгүй эвхээстэй байна

Ай харуусал... хэмээн АУЗ Б.Лхагвасүрэн тэрлэсэн нь бий.

Хүмүүний амьдралд богино боловч ирээд буцахдаа тод, сод мөрөө үлдээж, ард түмэн биднийхээ сэтгэл зүрхэнд сүүдэргүй хирнээ хөнгөн гунигтай үлдсэн Монгол улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар. Ойгүй их энэ хүчтэний үр удам хаахантай явж, эцгийн удмыг хэрхэн залгуулдаг бол гэх асуулт бидний дунд үргэлжид байнам.

Уншигч танд бид энэ удаа үг дуу цөөн, даруухан инээмсэглэж, дотогш алсрах, гүндүүгүй нэгэн эрийг танилцуулахаар боллоо. Тэр бол Хадбаатарын Мягмарсүрэн. Хад аваргын отгон хүү тэрбээр үндэсний бөхийн спортод амьдралаа зориулахаар сэтгэл шулууджээ. Аймгийн начин Х.Мягмарсүрэн одоо 27 настай. Цахилгааны инженерээр суралцаж байсан Х.Мягмарсүрэн 19 настайдаа гэнэт л бөхийн спортоор хичээллэхээр шийдэж, сургууль соёлоо шилжүүлжэв. Бие хаа, төрх байдал, ярих, хэлэх, инээх нь аргагүй Хад аваргыг санагдуулах энэ залуухан бөхийн амьдрал, түүний аавын талаар дурсамж, бөхийн спортод амьдралаа зориулахад учирсан саад бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулж буй гайхамшигт түүхийг нь хуваалцлаа.

Х.Мягмарсүрэн одоо ам бүл дөрвүүл, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэр Б.Лхамгүнд нь Монгол түмний хайртай яруу найрагч, “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээрээ овоглодог М.Билэгсайханы ганц охин, хүний хайлан. Аавынхаа мэргэжлийг өвлөн сэтгүүлч болсон энэ бүсгүй өдгөө нэртэй хүний цуутай удмыг залгуулан суугаа.

Х.Мягмарсүрэн гэр бүлийнхээ аз жаргал сайн сайхныг ярих их дуртай, үнэ цэнийг нь давтан давтан хэлнэ. Аргагүй ч юмуу даа, ааваасаа ой зургаахан сартайдаа үлдсэн энэ хүү ээжээсээ цор ганцаараа, ханилан, түших ах дүүсгүй, ижийгээ л дагаж хүн болж. Гэвч ижий нь бас л 2013 онд хүүгээ орь ганцааранг нь үлдээгээд, тэнгэрийн орноо морджээ. Орчлон дээр орь ганцаараа мэт бэдэрч шаналан явахад нь хань ижил, үр хүүхдүүд нь дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэж ирсэн гэдэг. Одоо тэр хүүхдүүдээ өөрт нь үгүйлэгдсээр ирсэн эцгийн хайраар дутаахгүй гэж энгэр цээжиндээ дураар нь ноцуулан, инээд хөөрөөр халгин цалгин суудаг юм билээ.

image

-АВАРГА БОЛОХ ЧУХАЛ БИШЭЭ, ААВЫНХАА НЭРИЙГ ДУУРСГААД БАРИЛДАХ Л ЧУХАЛ-

-Та аавтайгаа хэдэн жил хамт байсан бэ? Хамт байсан дурсамжуудаас бүүр түүрхэн ч болов үлдсэн нь бий юу?

-Би 1992 онд төрсөн. Аав маань 1993 оны долдугаар сарын 4-нд өөд болж, би ой зургаан сартай үлдсэн. Миний бага охин шиг л байсан гэсэн үг шүү дээ. Тийм болохоор юугаа санах билээ. Ухаан орох үедээ эрэгтэй хүн гэж мэдэхгүй, аав гэж мэдэхгүй л хүн байлаа. Гол нь ээж минь “аав чинь ийм хүн байсан, чи ингэх ёстой” гэж маш их зүйлийг ярьж, захина. Үүх түүхийг нь хэвлэл мэдээлэл, ном сонингоос ч унших болов. Заримдаа үлгэр домог шиг ч юм их ярина. “Дөчийн бидон”-той ус өргөөд юм заачихдаг байсан л гэнэ, “Зил 130” машиныг хажуу тийш нь түлхчихдэг байсан л гэнэ. Би ч нууцаар аавыгаа дуурайж “Дөчийн бидон”-той усыг нь өргөж үзнэ, даахгүй. “Ямар хүнд юм бэ, тэгэхээр “аймар” л хүн байсан юм байна даа” гэж бодно. Сая барилдаж эхлээд дөчийн бидонтой ус өргөж үзсэн дийлчихэж байгаа юм, харин юм зааж чадахгүй юм билээ /инээв. сурв/ Тэгэхээр үнэхээр л эгэлгүй хүчтэн байжуу дээ гэж бодогддог.

-Та ээжийнхээ талаар ярихгүй юу? Аль аймгийн хэн гэдэг хүн, ямар ажил алба эрхэлж байсан юм бэ?

-Ээж маань 2013 оны цагаан сарын үеэр, хоёрдугаар сард өвчний улмаас өөд болсон. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Саранцэцэг гэдэг хүн байсан. Ижий минь ааваас нялх хүүхэдтэй үлдчихээд, намайг хүн болгох гэж бүх чадлаараа, бүх насаараа хичээсэн хүн. Ижий минь насаараа худалдааны байгууллага, МТЗ-д ажиллаж ирсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын төмөр замын худалдаанд ажиллаж байгаад дараа нь ДУА-т худалдааныхаа чиглэлээр ажил нь шилжээд, бид Дарханд гэрээрээ нүүж очиж байсан түүхтэй.

-Инженер болох гэж байсан хүслээ орхиод бөх болъё гэсэн шийдвэрээ хэрхэн гаргаж байв аа?

-Хүүхэд байхаасаа бөх болно, аав шигээ аварга болно гэж бодож мөрөөддөг байсан. Гэсэн ч юмны тохироо учраа болдоггүй байсан юм уу даа, барилдах гэж секц дугуйланд явдаггүй байж. Би 2008 онд биеийн шалтгаанаас гэрээс гарч чадалгүй нэг жил гэртээ өнжсөн юм. Түүнээс болоод элсэлтийн ерөнхий шалгалт өгч чадаагүй тул намар нь сургуульд орох боломжгүй болж, ДУА-ийнхаа техникийн коллежид цахилгаан засварчны ангид орсон. Тэндээ нэг жил суралцан онц төгссөн. Хэрэв тэр сургуулийг онц дүнтэй төгсвөл Дарханыхаа ШУТИС-д шалтгалтгүйгээр дамжин суралцах эрхтэй байдаг тул шууд тийшээ орж суралцаж эхэлсэн. Тэнд байхдаа л бөхийн спортод хөтлөн, “хөлд оруулсан” багш, дасгалжуулагч Б.Сүхбаатартайгаа танилцсан даа. Багшийн аав улсын начин цолтой хүн байлаа. Өдий зэрэгтэй явах суурийг минь тавьж өгсөн ачтан бол Б.Сүхбаатар багш минь юм шүү дээ. Би ээжийгээ өөд болоод байхад багшийндаа хүртэл амьдарч, багшийнхаа хүүхэд шиг бүх л заавар журмаар нь явж байсан сайхан цаг үе бий. Их буянтай хүн. Ингээд би 2010 оноос эхлэн бэлтгэлээ хийж эхлээд 2013 онд ШУТИС-д суралцаж байснаа Монгол улсын дархан аварга Ж.Мөнхбатын “Их шавийн дээд сургууль”-д элсэж, бөхийн төлөө амьдралаа зориулахаар зориг шулуудсан. Энд ирээд Элбэг багшийнхаа шавь болж, одоо ч багш дээрээ бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа.

-Бөхийн спортыг эргэлт буцалтгүй сонгоход таны удам судар нөлөөлсөн гэж та боддог уу?

-Тэгэлгүй яахав, хүн удмаа дуурсгахын төлөө л явдаг. Удмаа ядаж муу хэлүүлэхгүй, аль болох сайн сайхныг нь гэрэлтүүлж явахсан, аавынхаа алдсан зүйлийг нь давтахгүй, аль болох муу муухай үйлдэл гаргахгүй явахсан гэж хичээдэг. Хүмүүсийн юу боддог надад чухал бишээ. Хамгийн гол нь тэрний хүү барилдаад явж байна гээд сайхнаар дуурсаад явбал тэр л миний хүсэл. Бусдаар тэрний хүү аварга болжээ гэх чухал биш. Ингэж л явбал аавын нэр оршоод байна гэж бодож баярладаг.

-Бөхийн спортоор амьдралаа залгуулах хүнд хэцүү гэдгийг бөх сонирхогчид, энэ хүрээлэл бүгд л мэдэх болов уу. Таны хувьд энэ сонголтын өмнө ирэхэд юу бодогдож байв?

-Б.Сүхбаатар багш минь надад цаашид энэ спортоо орхилгүй, тууштай хичээллэх зүрх зориг өгч нөлөөлсөн. “Чи цаашдаа бөх байх уу” эсвэл өөр хүн байх уу гэдэг чиний сонголт. Чи ирээдүйд яг ямар хүн байх вэ гэдгээ тодорхойл, түүнийхээ төлөө тууштай бай, тууштай байдал амжилтанд хүргэдэг” гэж хэлсэн. Энэ үг яагаад ч юм зүрхэнд их хүрч, ээжтэйгээ ярилцаад сургуулиа солин, багшийн заасан эрдмээ үргэлжлүүлэн, дахин дэлгэрүүлээд бэлтгэлээ хийж эхэлсэн. Ингээд орон нутгаасаа төв сууринд ирж арай томчуудын хичээллэдэг сургуульд ирсэн. Би Г.Эрхэмбаяр аваргыг шүтэж явдаг. Яг намайг ирдэг жил Г.Эрхэмбаяр аварга улсын аварга болж байлаа. Би аваргын төгссөн сургуульд, аваргын багшийн шавь болоод, тухайн дэвжээн дээр хичээллэж, аваргадаа заримдаа бэлтгэлийнхээ үеэр нухлуулж явсан болохоор их хүндэлдэг. Энэ хүнтэй ойрхон явсандаа өөрийгөө азтайд тооцдог шүү.

image

-АВАРГЫН ХҮҮХЭД ГЭХЭЭР СӨРӨГ ЗҮЙЛСИЙГ МИНЬ ХАРАХГҮЙ, ЗӨВХӨН САЙХНААР ХАРАХ ГЭЭД Л ХИЧЭЭГЭЭД БАЙДАГ-

-Хамтдаа бэлтгэл хийсэн найздаа хоёр жил хэний хүүхэд гэдгээ хэлээгүй явсан, багшдаа ч хожим л дуулгасан гэсэн. Удам судартай хүний хүүхэд байна, тэр хүний нэрийг авч явна гэдэг их хариуцлага байх?

-Би аварга аавын хүүхэд шүү дээ гэж цээжээ дэлдэхээс илүү, Мягмарсүрэн гэдэг хүн ямар удамтай юм бол гэж бодтол нь зөв сайхан явчихаад л аавыгаа хэлвэл нэр төр, удам судрыг нь хамгаалж байгаа хэрэг болох болов уу. Анх дөнгөж хүчний бэлтгэл хийж эхлээд байхад Дарханы ах нартай аваргуудын талаар яриа дэлгэв. Гэтэл аавын тухай яриа руу яваад орчихлоо. Тэгсэн нэг ах маань “Энэ хүн ч ойгүй их хүчтэй байсан даа, одоо штанк хийсэн бол хэд сууж, хэдийг татах байсан бол” гээд л ярьж байснаа “Хүүхдүүд нь гэж ямар хүмүүс байдаг болоо” гээд л асуудаг юм. Гэтэл би өөдөөс нь хараад сууж байдаг... Би хүүхэд нь шүү дээ гэж хэлээгүй ч дотроо “хүчтэний хүүхэд гэхээр их л хүчтэй гэж төсөөлж байгаа, би хичээх ёстой юм байна” гэж ойлгож ухаарсан.

“Мягмарсүрэн” гэж харилцаа үүсгэвэл нэг өөр, аваргын хүүхэд гэж харилцаа үүсгэвэл нэг өөр байдаг гэдгийг би багаасаа л мэдэрсэн. Тийм болохоор өдийг хүртэл Мягмарсүрэнгээрээ л явж ирсэн. Аваргын хүүхэд гэхээр надад байдаг сөрөг зүйлсийг огт харахаа больчихоод зөвхөн хамгийн сайхнаар нь л харах гээд хичээгээд байх шиг санагддаг. Тэр жил аавынхаа 60 насны ойн барилдаан руу хоёр зураглаач ахтай нэг машинд хамт явсан юм. Аваргын хүүхэд гэхээр л тэр наадмын түрүү бөхтэй яваа гэж бодож явж, гэтэл нөгөө хүүхэд нь нэгийн даваандаа уначихсан. “Шал хэрэггүй юм, суу явъя” гэж байж билээ. Ил гаргахгүй ч дотроо үргэлж л бодож хичээж явах юм, ер нь би чинь их дотогшоо хүн шиг байгаа юм.

-Нилээд хожуу бэлтгэл хийж эхэлсэн гэсэн. Таны үеийн бөхчүүд одоо улсдаа амжилт гаргаж байна. Тэд хэдэн наснаас эхлээд бэлтгэл хийж эхэлдэг юм болоо?

-Тухайлбал, улсын арслан Э.Оюунболдын хувьд ойролцоогоор 12,3 настайгаасаа Б.Адъяахүү начин дээр шавь болж бэлтгэл хийж, 19 настай улсын харцага болсон сайхан амжилттай. Харин миний хувьд 19 настайгаасаа бэлтгэл хийж, зодог шуудаг өмсөж үзэж байлаа. Магадгүй аавынхаа хажууд байсан бол арай өөр замналаар явах байсан болов уу гэж хааяа бодогдоно оо. Ээж минь надад “Чи аавынхаа нэрийг сайнаар авч яваарай” гэж захихаас “Чи өнөөдөр бэлтгэл хийгээд явбал ирээдүйд сайн бөх болно” гэж хэлдэггүй байсныг одоо ойлгож байгаа юм. Анх бэлтгэл хийж эхлээд удаагүй байхад Хөвсгөлд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тухайн үед улсын харцага Т.Бэгзсүрэн, аймгийн арслан Х.Оргилболд, Ш.Пүрэвгарьд, Б.Бат-Өлзий гээд миний үеийн улсын цолтнууд бүгд хүүхдүүд хирнээ сумын заан болчихсон, бүгд суманд түрүүлээд үзчихсэн, барилдаад сурчихсан, унаж давахаа мэддэг болчихсон байсан. Би гэтэл дөнгөж багш дээрээ ирчихсэн, өөрийгөө их л том бөх болчихсон шиг санаад очтол олигтой амжилт үзүүлээгүй. Гэхдээ түүнээс их юм ойлгож авсан.

-Одоо таны жин, өндөр хэд байгаа вэ?

-Жин 130 кг, 186 см өндөр, удмын сайхан нуруу бий.

image

-ААВЫНХАА НУТАГТ ТҮРҮҮЛЖ БОЛДОГГҮЙ НЬ ИХ СОНИН-

-Аавын тань талаар үлгэр домог шиг ярианууд хүмүүсийн амнаас ам дамжин явсаар байдаг. Есөн настайдаа үхрийн гуя өргөөд явж байсан ч гэлцдэг. Харин таны бага нас хэрхэн өнгөрч байв аа? Багаасаа бөх болох шинжтэй гэж ээж эмээ тань хэлж байсан нь бий юу?

-Миний хүүхэд нас Туул тосгон буюу Шувуун фабрикт мал дээр өнгөрч байлаа. Тэнд л арван жилийн сургуулиа төгссөн. Хүүхэд байхад эмээгийн найз нөхөд, зэргэлдээ айлын хүмүүс “Өсгөлүүн биетэй хүүхэд, том болоод барилдана, ирээдүйд бөх болно” гээд ярина. Жаахан махлаг, аав шигээ буржгар үстэй, үсийг нь татахаар сунаж байгаад буцаж ирээд наалддаг этгээд толгойтой, хүний хайрыг татсан хүүхэд байсан шиг байгаа юм. Мэдээж удмаа л дагаад энэ хүүхэд барилдах нь тодорхой гэж боддог байсан юм болов уу даа.

-Аав нэгтэй ах эгч нарынхаа зургийг та харуулж байсан. Хад аваргын үр хүүхэд яаж явдаг бол, бөхийн удмыг нь үргэлжлүүлэх хүн байдаг болов уу гэж бөх сонирхогчид их сонирхдог. Хүүхдүүд дунд нь бөхийн удмыг үргэлжлүүлж яваа хүн та л байгаа юу?

-Манай Даваажав ах бид хоёр ээж ондоо, хоёр өөр амьдралд, хоёр өөр газар өсчихсөн ч адилхан аварга аавтай. Ах минь идэр залуу насандаа барилдаад аймгийн арслан цолонд хүрсэн байдаг. Үүнээс цааш бэртэл гэмтлийн улмаас бөхийн спортыг орхиж, амьдрал ахуйгаа хөөсөн. Миний хувьд тодорхой хэмжээний хувийн амжилтаа үзүүлээд л хичээж явна. Олон хүн Хадбаатар гэдэг хүний үр удам нь, бага хүү нь ингээд барилдаж байгаа юм байна гээд харах болов уу. Тиймээс ч би бөхийг орхиж чадахгүй. Аль болох барилдаж, аль болох аавынхаа нэрийг дуурсгаж, Төв аймгийн Угтаалцайдам нутгийнх нь нэрийг гаргахыг хүсдэг

-Угтаалцайдам гэснээс та аавынхаа нутагт очдог уу?

-Аавынхаа нутагт очих их дуртай. Нэг л тийм сонин мэдрэмж төрөөд шархираад явчихдаг. Цаанаа л нэг сонин. Энэ нутаг дээр, энэ газарт, энэ шороон дээр явж байсан гэж бодогдоод. Хэрэв байсан бол хажууд нь яг энд сууж байх байсандаа гэж их бодогдоно.

-Төв аймагт аавын тань нэрэмжит сумын заан цолтнуудын тэмцээн болдог гэсэн шүү дээ. Аавын нутгийнхан таныг хэрхэн хүлээж авдаг вэ? Их адилхан байна гэдэг байх даа?

-Аавын нутгийн ард иргэд, удирдлагууд аль болох сайн сайхнаар хүлээж авдаг. “Бөхийн өргөөнд ээжийгээ дагаад монгол дээл өмсчихсөн ирж байсан хүү ийм том болчихож, аавтайгаа их адилхан байна, яг л сайхан идэр нас нь харагдаж байна” гэж ярьж байсан. Би ухаан орсон цагаасаа хойш анх 2007 онд Төв аймгийн Угтаалцайдам суманд очиж байлаа. Аймгийн арслан Н.Гантулга ах маань намайг дагуулж, аавын чинь сум орон нутаг ийм газар байдаг юм, аавын чинь гэр музей энэ, ийм хангай дэлхийд оршиж байсан гээд л үзүүлж байсан. Би жаахан байсан болохоор ямар сайхан, сонин, гоё юм гээд л бодоод өнгөрч байлаа. Үүнээс хойш очоогүй байж байгаад өнгөрсөн зун Угтаалын наадмаар зорьж очиж барилдсан. Аавынхаа нутагт очиж барилдахад цаанаа л их сонин. Энэ дэнж дээр, энэ дэвжээн дээр барилдаж явсан даа, ард иргэд нь хүртэл хүү нь байна даа гээд харж байгаа нь сонихон. Тэр олон танихгүй мэдэхгүй хүний хайрласан харцыг харахад өөрийн эрхгүй баярлаж, цаанаасаа гоё сайхан зүйлийг мэдэрдэг. Ер нь аавынхаа нутагт очоод буцна гэдэг арай өөр юм гэдгийг ойлгосон доо.

Эхнэр Б.Лхамгүнд: Хань минь аавынхаа нутаг сум руу нь орохоор уул ус, хөгшин хүмүүс нь хүртэл аав шиг минь санагддаг гэж ярьж байсан нь тод үлдэж. Ой гарантайдаа үлдсэн болохоор ааваасаа үлдсэн мэдрэмж байхгүй. Харин сум руу нь яваад ороход хүмүүсийн угтаж авч байгаа, настай хүмүүсийн үнсэж байгаа нь сэтгэлд байсан дутууг минь нөхөх шиг санагдсан гээд нүдэнд нулимстай ярьж байсан нь мартагддаггүй.

-Би аавынхаа 60 насны ойгоор хоёр дахь удаагаа Угтаалд очиж барилдсан юм. Дөнгөж л барилдаж эхэлж байсан үе дээ. Нэгийн даваанд өвдөг шороодсон. Хөшөөний нээлт учраас аавын минь ах дүү, найз нөхөд, нутгийн удирдлага, нутгийн бөхчүүд гээд олон хүмүүс ирсэн байлаа. Нэгийн даваанд өвдөглөчихөөд наадмын узелээр аавын тухай ярьж байгааг ганцаараа сонсоод нүдэндээ нулимстай сууж байсан минь сэтгэлээс ер гардаггүй. Тэнд очлоо гээд намайг таньж байгаа ч хүн байсангүй, тоож байгаа ч хүн байсангүй учраас ганцаараа сууж тэр гайхамшигтай цаг үеийг мэдрэх боломж олдсон шиг санагдаг.

Ер нь аавынхаа нутагт хоёр барилдаанд очиж байсан. Нэг нь Сонинхангай уулын тахилга, нөгөөх нь сумын наадам байсан. Хоёуланд нь түрүүлье гэж бодсон ч чадаагүй, үзүүрлэсэн. Яагаад ч юм аавын нутагт түрүүлж болохгүй байна лээ. Болохгүй зүйл болдоггүй л юм байлгүй. Мэдээж хүн уная гэж барилдахгүй. Гэхдээ унаж, давахдаа гол биш тэр сайхан үзэгчдийг, аавыг минь хайрлаж хүндэтгэдэг хүмүүсийг хүндлээд, тэдэнтэй хамт инээж ханиагаад хамтдаа сууж байх тэр энерги надад улам их эр зориг нэмсэн юм уудаа гэж боддог.

image

-ААВЫНХАА НЭРЭМЖИТ БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХЭД ААВ ИНДРЭЭС ХАРААД ЗОГСОЖ БАЙНА ГЭЖ ЗҮҮДЛЭЖ БАЙЛАА-

-Та ой гарантайдаа ааваасаа үлдсэн гэсэн. Хамт өнгөрүүлсэн энэ цаг хугацаанд ямар дурсамж үлдээсэн талаар ээж тань дурсаж ярьж байв уу?

-Нэг дурсамж хожмоо миний толгойд үлдэж, түүнийг их эрэгцүүлж боддог юм. Би дөнгөж төрчихөөд, ээж эмнэлэгт хэвтэж байж. Тэгтэл дөнгөж амаржаад хэвтэж байсан эмэгтэйчүүдийн өрөөнд нэг их том хүн гэнэт ороод ирж л дээ. Ээж сандраад хартал аав зогсож байсан гэсэн. Яаж ороод ирэв ээ гэтэл “Жижүүрийг нь аргалаад ороод ирлээ, хүүгээ харъя” гэж л дээ. Ээж ч намайг харуулж. Гэтэл эмнэлэгт эргэлтээр ирж байгаа аав ээжид нэг их урт хиам бариад ороод ирсэн гэдэг юм /инээв. сурв/ Дараа нь би өөрөө гэр бүлтэй болж, анхны хүүхэд минь хүү байж, хүүгээ хүлээж авахдаа “За ямар ч байсан би хиамтай байхгүй л юм байна” гэж бодож байж билээ /инээв. сурв/. Энэ л түүхийг ээж минь надад ярьж байж.

Өөр сайн сайхан түүхүүд олон бий. Хүүхэд шиг гэнэн, цайлган сэтгэлтэй, аль болох хүний төлөө явдаг гэдэг. Зам дээр шатахуун нь дуусаад зогсчихсон шал танихгүй жолоочид өөрийнхөө бензинийг юүлж өгчихөөд явуулчихдаг. “Аваргаа та яах юм бэ, хээр газар ганцаараа машин чинь зогсчихсон” гэхээр нь “Өө чи яв, чамайг хэн ч танихгүй машин зогсохгүй, намайг захын машин таниад бензин хийгээд өгчихнө” гээд явуулчихсан түүх бий. Энэ мэтээр хүний сайн сайхан чанарыг харуулсан, эр хүн яг ямар байх ёстой, жудаг гэж юу юм, нөхөрлөл гэж юу юм гэдгийг харуулсан хүн байсан юм болов уу. Монголын ард түмэнд хайрлагдсан нэг зураг байдаг шүү дээ, Тарваган Бадарч гэж найзтайгаа авахуулсан зураг, тэр жижигхэн хүнтэй, тэр том биетэй хүн яаж сайхан нөхөрлөсөн гэдгийг Монголын ард түмэн бүгд л ярьдаг. Яг л үүн шиг хэн ч байсан нөхөрлөж чадна. “Түрүүлж мэндлэж, түрүүлж дуугар, тэгвэл чамайг хүн хайрлана” гэдэгтэй адил тэр хүн хэзээ ч хүнийг голдоггүй байсан юм уу даа гэж боддог. Дарга нарын ширээн дээр сууж, дарга нартай гар барьж явдаг, тэр доор ажилчинтай ч найзлаж нөхөрлөж, дотносож явдаг хэзээ ч хүнийг ялгадаггүй нэгэн байж.

-Уучлаарай, таны аав, бидний хүндэлдэг аварга маань бурхны орондоо яаж явсан юм бэ?

-Аав, ээж хоёр минь хоёулаа элэгний өвчнөөр өөд болсон. Элэг гэдэг цагаа тулахаар их хэцүү өвчин юм билээ, ёстой хэцүү. Аав хэцүү он жилүүдийг хэцүү нэртэй газар өнгөрөөсөн. Халуун дулаан гэр бүлтэйгээ байхад хүний сэтгэл цаанаа тайван, сайхан байдаг. Гэтэл тийм газар хүний сэтгэлзүй ямар сайн байхав, үүнээс улбаалаад өвчин гэдэг сэтгэлээрээ дамжаад ургачихсан юм болов уу. Тэр жил хамгийн сүүлд Төв аймгийнхаа ойгоор очиж барилдаад дэвжээн дээрээ муудаж унаад, эмнэлэгт хүргэгдээд өөд болсон юм билээ. Тэр үед манайх Шувуун фабрикт байдаг байлаа. Тухайн үед утас гэж байхгүй, ээжийн дүү анх хэл аваад л, ээж дээр ирээд “За болохоо байсан, ийм юм болсон байна, хүүгээ хувцасла явъя” гээд явж байсан гэдэг. Тэгээд л очиж нөхцөл байдлыг мэдэж байсан гэж ээж хожим ярьж байсан. Би ч юугаа санах билээ, тухайн үедээ мээм л байвал болж явсан үе шүү дээ. /инээв. сурв/ Би чинь 4500 грамм төрж байсан их өсгөлөн, мярай ихтэй хүүхэд, идэж уух нь их байсан шиг байгаа юм.

-Аав тань таны зүүдэнд ирж байв уу? Ямар нэгэн сэжмээр, сэтгэлээрээ холбогдох шиг мэдрэмж танд ер нь төрж байв уу?

-Сэтгэлд сууж үлдсэн нэг дурсамж бий. Наадмын бэлтгэлд гараад 2011 онд дөнгөж бэлтгэлд гарч үзэж байгаа хүүхдэд юм болгон шинэ, юм болгон сонин. Өөрийгөө том болчихсон мэтээр төсөөлсөн жаахан хүү ээжээсээ анх удаа шахуу хол байж, цугларалтанд гарч, олон эрчүүдийн дунд, өглөө эрт босоод л бэлтгэлээ хийдэг байж. Харин орой унтахын өмнө бэлтгэл сургуулилтаас эхлээд эргэцүүлэх цаг, юм их. Тэгэхэд аавынхаа 60 насны ойн барилдаанд явна гэдгээ мэдчихээд л, дотроо төсөөлөөд л, нилээд их юм бодож байгаад унтдаг юм. Гэтэл тэр бодол минь зүүд болоод, зүүд минь үргэлжлээд аавынхаа сумын наадамд очоод түрүүлж байна шүү. Гэхдээ бодит амьдрал дээр би тэр барилдаанд нэгийн даваанд өвдөглөж байгаа юм. Зүүдэндээ бол тэр наадамд түрүүлж байна, индэр дээрээс аав харж байна гэж зүүдэлсэн. Энэ л миний хувьд анх удаа аавыгаа тийм тодоор зүүдэлж байсан тохиолдол. Тэр шөнийн зүүд үргэлжлээд би бас ДУА-ийнхаа наадамд ч түрүүлж байгаа юм. /инээв. сурв/ Харин тэр жил 2011 оны аймгийн наадамд одоогийн улсын аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн арслан болж байсан даа. Зүүд гэдэг гайхамшигтай шүү.

-Та одоо аавынхаа талынхантай холбоотой байдаг уу?

-Ээж намайг ухаан орсон цагаас л аавын талынхантай ойр байлгах гэж ижий нь энэ, дүү нь энэ, ах дүү нар нь энэ, чи ийм хүний ийм удмын хүн шүү, чи ирээдүйд үр хүүхэдтэй болоход энэ бүхнээ мэдэж байх ёстой гэдийг ойлгуулж байсан. Тухайн үед би юугаа мэдэх билээ. Баруунхараад эмээ дээрээ бүүр хүүхэд байхдаа очиж хонодог байснаа санадаг юм. Би ер нь эмээ нарт их хайртай, настай хүмүүстэй ярьж суух дуртай, тэдний ярьснаас толгойд үлдэх юм их шиг санагддаг. Тэгэхэд би чадахаараа ус цасанд явж, мод хагалж хөрөөдөхөөр “цаанаа нэг элэг нь байна” гэж тэд минь намайг өхөөрддөг байлаа. Аавын төрсөн дүү Уранчимэг, Цэцгээ эгч нар маань эмээтэй цуг амьдардаг байсан. Тэдэнтэйгээ нэг хэсэг холбоогүй байж байгаад сүүлд чадахаараа очиж холбогдож, хүүхдүүддээ аавынх нь аавын талын хүмүүс ийм хүмүүс байдаг шүү гэж танилцуулсан. Одоо хүү минь энд өлгөсөн зургийг хараад л “Манай аварга өвөө” гэдэг юм, охин бол шууд л “энэ манай аав” гэдэг юм.

-Одоо сар шинээр нэг очиж золгох нь ээ?

-Тиймээ. Манай гэр бүлийн хувьд цагаан сар, наадам хоёр хамгийн том баяр.

-Та аавынхаа аав, өвөөгийнхөө талаар мэдэх үү? Судалж байсан нь бий юу?

-Аавын аавын тал Өвөрхангай аймагт харьяалалтай талаар ном сэтгүүлээс уншиж байсан. Их нуруулаг өндөр хүмүүс байсан шиг байгаа юм. Гэхдээ яг энэ талаар ярих юм хомс, тодорхой зүйлийг л мэднэ. Хүүхдүүд асуувал ам нээж чадахгүй л юм болоод байна.

-Бидний яриан дунд аавын хайр гэдэг үг хэд хэд гарлаа шүү дээ. Та аав хүнээс юу хүсдэг байсан тэр зүйлээ хүүхдүүддээ өгнө гэж ярьж байсан. Таны тэр хүсдэг байсан зүйл юу байсан юм бэ?

-Хамгийн чухал зүйл бол аав хүн хүүхдүүдийнхээ хажууд байх ёстой. Үргэлж байх ёстой. тэр хүүхэд анх хөлд орно, цэцэрлэгт явна, сургуульд орно, их сургуульд орно, гэр бүлтэй болно, бүх зүйл нь анхных, ямар сайхан нандин үеүүд вэ. Тэр болгон дээр нь аав хүн дэргэд нь байвал ямар сайхан байх бол. Үр хүүхэд тэрийг харах ямар сайхан байх бол. Жамаараа, эцэг хүн нэг л өдөр яваад өгнө. Тэр үед нь харин хүүхдийнх нь сэтгэлд ямар ч хоосрол байхгүй, бүх юм нь өег. Өнгөрүүлсэн дурсамж бүр нь аавтайгаа байгаасай гэж хүсдэг. Тийм л болохоор хүүхдүүдээ би өглөө цэцэрлэгт нь хүргэнэ, орой өөрөө очиж авна. “Ааваа, та ирж авах уу” гэхээр нь “аав нь авна аа” л гэдэг юм. Хүүхдэд элдэв янзын тоглоом шоглоом гэхээсээ илүүтэй, тэдэнтэй өнгөрүүлэх дурсамж л хамгийн чухал шиг санагддаг. Аавыгаа хараад аавтайгаа цуг байсан хүүхэд аливаад арай л зоригтой ханддаг. Аавтай хүүхэд гэдэг том сэтгэлзүйтэй байдаг юм байна гэдгийг өөрөө одоо харж сууна. Яг надад юу дутагдаж, би юу гэж боддог байлаа, аав хүнээс юу хүлээдэг байлаа, яг ямар үед аав минь байсан бол гэж боддог байлаа түүнийгээ л бодож хүүхдүүддээ гаргахсан гэж хичээж, тэдэндээ хамгийн их хайраа зориулдаг. Тийм болохоор ч тэрүү, хүү охин хоёр минь хоёулаа “ааваа” гэж хэлд орсон шүү.

image

-ХУВЬ ЗОХИОЛООР ААВЫНХАА АЛБА ХААЖ БАЙСАН АНГИД ОЧИЖ, ААВТАЙГАА ИЖИЛ 013 ДУГААР АНГИЙН БӨХ ГЭЖ ДУУДУУЛЖ БАЙЛАА-

-Яриагаа таны цэрэгт явж байсан дурсамж руу эргүүлье. Таны цэрэгт явсан дурсамж их сонин юм билээ? Аль ангид алба хаав?

-Ээж өөд болсны дараа ганцаараа ч гэсэн гал голомтоо сахиж, бэлтгэлдээ яваад, 2013 ондоо сургуулиа төгсөж, цолонд хүрээд, 12 дугаар сард нь эхнэртэйгээ танилцаж, амьдрал минь эргээд шинэчлэгдсэн. Тэр 2013 онд багшийндаа амьдарч байхдаа цэрэгт явах шийдвэр гаргааад 2014 оны тавдугаар сард цэрэгт татагдсан. Эр хүний үзэх ёстой л газар юм билээ. Хэдий барилддаг, ноцолддог ч гэсэн олон аавын хөвгүүд дунд бүгд л нэг дүрмээр явж байгаа учраас үнэхээр сайхан дурсамж надад үлдсэн. Ирээдүйд хүү минь надаас “ааваа та цэргийн талаар яриач” гэвэл ярих юмтай гэж боддог. Тэгэхдээ бүр аавынхаа алба хааж байсан ангид хувь заяагаар алба хаах болсон. “013” дугаар ангийн залуу бөх гээд аавыг минь зарлаж байсан бол хожмын нэг өдөр хүү нь дахиад 013 дугаар ангид ороод, адилхан барилдаад овог нэрээ дуудуулах тэр үе үгээр хэлэмгүй сайхан. Аав минь анх улсын наадамд цэргээс очиж барилдаж, тав даваад улсын начин болж байсан шүү дээ. Зодог шуудаг гэх өөрийн гэсэн юмгүй хүн барилдаад улсын начин болж байсан ховор бөгөөд сайхан амжилтын эзэн. Тэрийг үргэлжлүүлж байгаа хирнээ би тухайн үед улсад биш аймагт барилдсан. Түүнээс болж ангийн захирагчдаа их загнуулж, хоёр сар чөлөөгөөр гарах эрхээ хасуулж байлаа.

Би цэрэгт явахдаа их зүйлийг бодож эргэцүүлсэн. Өнгөрсөн болон ирээдүйгээ тунгаа гэдэг газар юм болов уу гэж ойлгосон. Ээжийгээ дөнгөж алдаад байсан болохоор сэтгэл нэг л хоосон. Хэрэв ижий минь байсан бол намайг хэзээ ч цэрэгт явуулахгүй гэдэг байсан. Байхгүйд нь багштайгаа ярилцаад дур мэдээд явчихсан. Гэтэл очоод би үнэхээр хайраар дутаагүй, намайг хайрласаар байгаад л явуулсан гэж боддог. Хүүтэй хүн хүүгээ цэрэгт заавал явуулаарай л гэж шууд хэлмээр. Би ч хүүгээ цэрэгт явуулна даа. Харин хүү минь өвөө, аав хоёр шигээ 013 дугаар анги руу хуваарилагдах болов уу?

-Хувь заяаг таахын аргагүй шүү дээ. Магадгүй л юм.

-Бас нэг сонин давхцал нь цэрэгт очтол цэргийн хувцас нь таарахгүй, захыг нь төмрөөр гогцоодоод л, багадсан гутал хөл холгоод явдаг байлаа. Аавын түүх бас л ийм шүү дээ. Албаар биш цаанаасаа хувь заяа гэмээр, аавынхаа алба хаасан цэргийн ангид хуваарилагдаж, аавын хувцас таардаггүй байсан шиг хувцас минь таардаггүй. Одоо гэхдээ ер нь ямар ч цамцны зах нийлдэггүй шүү.

-Нээрэн их сонин давхцлууд юмаа. Тооцоод үзэхэд та Дарханд дөрөвхөн жил болсон мөртлөө яагаад аавынхаа нутгаар биш тэр нутгийн нэр дээр барилддаг юм бэ?

-Би анх өсвөр улсын аваргад Дарханаас барилдчихсан. Хүн аавынхаа нутгаар овоглон барилдаж, аавынхаа нутгаас улбаалдаг гэдгийг мэдээгүй, байгаа газраасаа л барилддаг гэж ойлгож явсан. Тэгээд л Дархандаа цол авч, Дарханаараа овоглох болсон доо.

-Дарханд бөхийн спорттой танилцаж, хичээллэж эхэлснээс хойш гаргасан амжилтуудаасаа дурдахгүй юу? Цолондоо хэрхэн хүрч байв аа?

-Би хамгийн анх ДУА-ийн Дархан сумын барилдаанд одоогийн аймгийн хурц арслан Очирбаттай үзүүр түрүүнд үлдсэн. Найз минь түрүүлж сумын заан, би сумын начин цолонд хүрч, анх бөхийн цол авч байлаа. Дараа нь 2013 онд Ардын хувьсгалын 92 жил, ДУА-ийн байгуулагдсаны 52 жилийн ойд 256 бөхөөс тав давж аймгийн начин цол хүртэж байсан. Аймгийн начин болоод зургаагийн даваанд нутгийн арслан Ерөөлтөд өвдөг шороодож байсан. Барилдаж байх хугацаандаа наадамд барилдаагүй хоёр жил өнжсөн. Тухайн үед амьдрал ахуй хувьсаж, дөнгөж үр хүүхдийн зулай үнэрлээд, ажил төрөл хийгээд явж байсан тул бэлтгэл хийж чадаагүй, барилдаагүй.

image

-АМЬДРАЛЫНХАА ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙХАД БӨХ ГЭДЭГ ЗҮЙЛ СЭТГЭЛЭЭС ЕР САЛДАГГҮЙ-

-Амьдрал ахуйгаасаа болоод бэлтгэлээ хийж чадахгүй, барилдахгүй байна гэдэг бөх хүнд хэцүү даваа байх. Тэгвэл амьдралаа, үр хүүхдээ, гэр бүлээ тэргүүнд тавьсан учраас бэлтгэлээ цалгардуулахад хүрчээ?

-Тиймээ. Бөх хүнд амьдралаа сонгох уу, бэлтгэлээ сонгох уу гэх хүнд сонголт ирэх нь бий. Мэдээж би дан хөлстэй цүнхээ үүрээд гүйгээд байж болохгүй шүү дээ. Ард заавал үүрэх хариуцлага байна, үр хүүхдүүд минь байна, гэр бүл минь байна. Хэрэв ажил хийхгүйгээр цалингаа аваад бэлтгэлээ хийх нөхцөл бүрдчихвэл хүн сэтгэлзүйн хувьд ч бие бялдрын хувьд ч гаргах амжилт өөр. Ингээд гэр бүлийнхээ хүнийг ажил төрөлтэй болоод явах үед нь л ажлын хажуугаар бэлтгэлээ амжуулах боломжтой болж байгаа юм. Хүүхдүүдээ өглөө цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд л бэлтгэл рүүгээ яардаг даа. “Нэг л өдөр дүрмээс гажвал арын бүх ажил гажина” гэсэн дүрэмтэй амьдардаг даа манай гэр бүл /инээв. сурв/

Эхнэр Б.Лхамгүнд: Нөхөр маань надтай ханилаад “Чи нэг биеийг минь хоёр болголоо”, хүү төрсний дараа “Чи нэг биеийг минь гурав болголоо”, охин төрсний дараа “Одоо бид дөрвүүлээ боллоо” гээд, хоёр хүүхэд минь төрсөн нь надад хоёр цол нэмсэн шиг их баяр баясал төрүүлсэн гэж хэлж байсан. Залуу хүмүүс хэнээс ч юу ч гуйхгүй амьдралаа босгох хүсэлтэй. Гэтэл бөх хүнд ажлаа хийнгээ бэлтгэлээ завсардуулахгүй байна гэдэг их том даваа. Үнэндээ амжилтаа сонгоод гэр бүлээ хаядаг хүмүүс ч бий. Бөхийн хүрээнийхэн мэдэх байх. Харин нөхрийн минь хувьд өнгөрсөн хэдэн жилд амьдралаа сонгосон. Энэ үед зарим нэг нь “чи гэр бүлтэй болоод бөхөөсөө холдож байна уу” гэж шүүмжлэнгүй хандаж байхад “зөвөө, чи энэ хорвоо дээр ээжээсээ ганцаар төрсөн, аав нэгтэй ах дүүс байгаа ч гэсэн яс яривал хорвоо дээрээ ганцаараа юм шиг л байна. Тиймээс гэр бүл үр хүүхэдтэй болж амьдралын сайхныг амсаж, амьдралдаа эзэн болж чадаж байна гэдэг хамгийн мундаг эр хүний шинж” гэх ухаантай хүмүүс ч байлаа. Яг үнэнийг хэлэхэд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд л нөхөр минь албан ёсоор бэлтгэлдээ орж эхэлсэн, үүнээс өмнө гэр бүлийнхээ төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байсан.

-Тухайн үед би ажил хийж байгаад л маргааш барилдаантай гэвэл маргааш нь шууд очоод барилддаг байлаа. Бэлтгэл хийдэггүй хүний амжилт тодорхой бус, заримдаа нэг давна, заримдаа нэг дээрээ унана. Сая нэг жилийн хугацаанд тамирчин хүн ямар байдаг яг л тэр зарчмаар бэлтгэлээ хийгээд явахад гарсан амжилт арай өөр. Жин нэмж, бяр сууж, сайжирсан байх жишээтэй. Адаглаад чансаа өдөр бөхчүүдийн барилдаанд өмнө нь барилдмаар байвч чансаа байхгүй, орж чаддаггүй байсан. Харин энэ жил хоёр барилдаанд аймгийн начин цолтой таван бөх барилдахад багтаж барилдсан байх жишээтэй. Тууштай байж чадвал уг нь арай өөр байдаг юм байна даа гэж харсан. Гэтэл гараа эргүүлээд харахад гэр бүлийн байдал яах билээ ээ гээд л хуваагддаг.

Эхнэр Б.Лхамгүнд: Гэр бүлийнхээ төлөө бүх цаг нараа зориулж байгаа ч сэтгэлд нь юу байгааг мэдэх учраас би бага охиноо есөн сартайд нь цэцэрлэгт өгч, нөхрөө дэмжихээр шийдсэн. Би нөхрөө барилдуулах хүсэлтэй, нөхөр минь ч барилдах хүсэлтэй. Гэхдээ амьдрал болдоггүй байсан болохоор охиноо хар нялхаар нь цэцэрлэгт өгсөн. Охин минь ч цаанаасаа л ухаантай, мундаг, өвчин зовлонгүй өвлийг давж байна. Одоо хань маань бэлтгэл нь жаахан цалгардаад ажил хийх болохоороо “Миний хань бэлтгэлээ битгий таслаарай гээд надад сануулдаг шигээ сануулаад л байгаарай” гэдэг юм. /инээв. сурв/ Ажлаа хийвэл яг л түүнд төвлөрч, бэлтгэлээ хийвэл бэлтгэлдээ л төвлөрч чаддаг болохоор сануулж, шаардаж байх нь миний ажил. “Миний хань намайг битгий зогсоогоорой” гэж итгэж хэлдэг үг нь сайхан. Өнгөрсөн жил бэлтгэл нь сайхан жигдэрч яваад шинэ жилийн үеэр яах аргагүй ажил хийх шаардлагатай болсон. Бөх хүн гэдэг тогоонд нь орж буцлаад борлоод ирэхийн цагт “ганцхан өдрийн төлөө бүтэн жил хөдөлмөрлөдөг агуу спорт” гэдгийг улам ойлгож мэдэрдэг. Яаж хөлсөө урсгадаг, яаж тэвчиж, тэсдэг, ямар их зориг гаргадаг, юугаа золиослодог гэдгийг нь мэддэг ч бөхийн спорт, бөх хүн нэг л сайхан. Барилдаад л явж байвал сайхан, тэр л гоё. Би нөхрөө зодог шуудагтай нь харах бүртээ дахин дурладаг юм.

-Эхнэр хоёр хүүхдээ хараад, би шөнө дөрвөн цаг амраад бусад цагт нь ажиллаж байхад бэлтгэл минь бодогддог байсан ч үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэнэ. Тэдний өмнө би том хариуцлагатай. Ээжийн эгч нэг удаа надад “бөх хүн байх хэцүү, чи олон юмнаас татгалзаж, олон зүйлээ золиослоно. Бөх хүн гэдэг ар гэр нь төлөвшчихсөн, жигдэрчихсэн тийм хүмүүс барилдахад амар юм шиг харагдаад байдаг юм, эгчийн дүү. Чи одоо бараг ажлаа хийгээд явбал хүүхдүүдэд ч ээлтэй юмуу даа” гэж байсан. Гэтэл сэтгэл дотор бөх гэх зүйл бодлоос минь салахгүй. Тиймээс л “болно оо” гээд зүтгэсэн дээ.

-Алдаг оног бэлтгэлээ хийж явахдаа жаахан хожуудчихлаа гэх айдас байдаг уу?

-Аав 1976 онд улсын наадамд анх түрүүлж улсын арслан болсон байдаг. Тэр үед бэлтгэл нь жигд, жил болгон цол ахиулж, жил өнжлөө гэхэд жилийн дараа цолоо ахиулж байсан үе. 1976-1986 оны хооронд завсардаж, үзүүрлэж, шөвгөрч явсаар яг арван жилийн дараа түрүүлсэн. Тэгэхээр юм гэдэг их сонин юм. Яагаад би хожим барилдсан юм бол, яагаад тууштай барилдаад явъя гэхээр миний амьдрал болж өгөхгүй, бөхөөс жаахан цалгардаад байдаг юм бол гээд эргэцүүлэхээр үүнийг зөөллөж байгаа ганц бодол нь аавын энэ түүх. Аавын минь амжилт хожуу гарсан юм чинь “Би одоо 27 настай гэхээр магадгүй 30 настай, 35 настай байхад амжилт ирэх юм байна. Өөрийгөө голж болохгүй” гэж зоригжуулдаг. Том хүн хожуу эхэлдэг ч гэж үг бий шүү дээ. Удмын сайхан нуруу байна, хожуу болсон ч жижиг хүн шиг суучихгүй болов уу гэж боддог. Гэхдээ энэ миний хэт тайван зангаараа өөрийгөө тайвшруулж байгаа хэрэг ч байж магадгүй. Заавал би үүнд түрүүлнэ, заавал би гэж уйгагүй зүтгэдэггүй ээ. Аливааг “болно доо” гэж тайвнаар харж шийдэхийг хүсдэг.

-Бэлтгэлээ цалгардуулж байх үед багш тань хэрхэн ханддаг вэ?

-Бэлтгэлээ хийхүү, амьдралаа сонгох уу гэж асууж байсан багш минь “Яагаад бэлтгэлээ хийхээ больчихов, яагаад ажил хийгээд яваад байгаа юм, яагаад тийм юм хийгээд яваа юм” гээд л араас их утасдана. Тэр болгонд би зугтана, нууна, таг чиг алга болно. Багшийгаа их ч гомдоосон доо. Багшаасаа уучлалт гуйж, сайн сайхан яваагаа харуулж ачийг нь хариулахсан гэж хичээж хүсдэг дээ.

-Таныг дэмждэг компани байгууллага, хувь хүн гэж бий юу?

-Харьяалал байхгүй, өөрийнхөөрөө л зүтгэж яваа. Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат аймгийн харцага н.Доржсүрэн ахынхаа үлгэр, зааж зөвөлсөн үйлдлүүдийг их сонсож хийдэг. Доржоо ах их том сэтгэлзүйтэй хүн. Надтай ширүүн харьцаад байгаа хүнээс би өөрийгөө чимээгүйхэн татаад авчихдаг, олон найз нөхөд минь ууж идэх гээд бөөгнөрвөл би “үгүй ээ” гээд явчихдаг нэг тийм сонин хүн. Тэрэнд минь яг тааруулж харьцдаг. Надад ихийг зааж сургаж яваа хүн дээ. Мөн үеэл эгчийн минь нөхөр Гантулга ах хэлсэн ганц үгээрээ надад их ухаарал хайрлаж байсан. Тэр үгийг би уналтанд орох тоолондоо бодож сэргэдэг. “Энэ хүнээс амжилт гарах нь тодорхой, гэхдээ хэзээ вэ гэдгийг энэ хүн өөрөө шийднэ” гэж эгчид хэлж байхыг би хөндлөнгөөс нь сонсчихсон. Хүнийг дэргэд нь битгий магт гэдэг шүү дээ. Гэтэл ах албаар миний дэргэд тэр үгээ хэлсэн. Намайг өндрөөр үнэлж байна, гэхдээ хэзээ вэ гэдгээ шийд, сэргэ гэсэн тэр л үг надад ямар их эргэцүүлэл, бодлыг төрүүлж байсан юм бэ дээ. Ер нь ингээд яриад, бодоод байхад би их л дотогшоо хүн юм байна даа. Дотоод хүнтэйгээ л их ярьдаг юм байна.

image-ААВ МИНЬ ӨӨРИЙН ОРОН ЗАЙГАА ХҮҮДЭЭ ХАНГАЛТТАЙ ҮЛДЭЭСЭН-

-Монгол бөхийн жудаг гэдэг асуудлыг одоо энгийн иргэд ч их ярьж, бөхчүүдээс нэхэх боллоо. Та монгол бөх, эр хүн ямар байх ёстой, ямар жудагтай байх ёстой гэж бодож явдаг вэ?

-Их мундаг, том сэдэв гэж бодож явдаг. Эр хүн эр хүн шиг л байх ёстой. Удам судар хамаагүй, Мягмарсүрэн эхлээд Мягмарсүрэн шиг л байх ёстой. Адаглаад хүн чанартай, хүнд туслах сэтгэлтэй, өөрт нь байгаад өрөөлд байхгүй бол өөрт байгаагаа өгчих хэмжээнд сэтгэлтэй байх, олны дунд биеэ зөв авч явах ёстой гэж боддог. Ганц бөхийг нэрээр нь биш бөхчүүд гэж нийтэд нь ярьдаг тул уламжлал болсон сайхан бөхийн спортын нэрийг хичээж явах ёстой. Нөгөөтэйгүүр, “аан, энэ барилддаг залуу” байна гээд захын хүн хайрлаж, хүндэлдэг учраас бөхийн энэ агуу сайхан нэр хүндийг хайрлаж чаддаг байгаасай гэж хүсдэг. Монголын мянган мянган ард түмэн бөхөө дээдэлж, бөхөө хайрладаг болохоор энд тэнд явахад ажил төрөл ч сайхан бүтнэ. Энэ олон хүний хайр хүндэтгэлийг авч байгаа учраас өөрөө ч эргээд бусдад сайн сайхныг түгээхсэн, зөв байхсан гэх сэтгэл төрдөг. Бөхийн буянаар ханьтайгаа ч учирсан учраас аль болох нэрийг нь өндөрт өргөж явах хүсэлтэй.

Бас нэг чухал зүйл бол үр хүүхэддээ аав нь, хань ижилдээ хань нь байж чадаж байвал тэр жинхэнэ жудагтай монгол эр юм болов уу. Гэр бүлээ авч явж чадахгүй, хольж солихоор... Гэхдээ энэ асуудлыг ярихаар надад жаахан эмзэглэлтэй байдаг юм. Миний аавыг Халхад олон хүн мэднэ, тэгсэн хэрнээ надад ээж ондоо аав нэгтэй ахан дүүс бий. Тэгэхээр ярьж байгаа зүйлтэй минь зөрчилдөөд байдаг. Тиймээс энэ сэдвээс жаахан зугтдаг ч миний дотроос “жинхэнэ эр хүн элэг бүтэн гэр бүлээ авч яваа, хүн ёсоор хүнтэй зөв харьцаж, үйлдэл нь зөв яваа хүнийг хэлэх болов уу” гээд хэлээд байдаг. Аавынхаа оносон оноог нь дөхүүлэхсэн, гаргасан алдааг нь давтахгүй юмсан гэж хичээж явна даа. Бөхийн буян агуу даа, агуу.

-Таны амьдралд эрээнтэй бараантай олон үе тохиолдоход “аав л дэргэд байсан бол...” гэх үе тохиож байв уу?

-Хүүхэд ахуй цаг үед тэгж бодогдоод байдаггүй, толгойнд зурвас орж ирдэг ч удахгүй мартчихна. Ер нь бодохнээ бүр тийм айхтар, шаналж, өөрийгөө зовоосон нь байгаагүй. Учир нь аавын талаар түүхүүд ном, сонин, сэтгүүл, зураг, сайт, хүмүүсийн ярианд үргэлж дуулдана. Тэр болгонд миний хажууд амьдраад байх шиг, оршоод байх шиг. Жишээлбэл, би ээжийнхээ талаар интернэт орчинд ороод хайвал юм олдохгүй, яаж ч байх билээ хөөрхий минь. Гэтэл аавын талаар захын мэдээллийн сайт руу ороод л уншчихна. Аав минь өөрийн орон зайгаа хүүдээ хангалттай үлдээгээд, үргэлж л яг дэргэд байгаа шиг санагддаг юм. Харин ээжийн тал дээр үгүй шүү дээ. Эх хүн гэдэг агуу. Жаахан мах байсан ч хоол болгодог. “Ээж байсан бол энэ асуудалд яаж хандах байсан бол” гэх бодол одоог хүртэл байдаг. Заримдаа ээжийгээ санахаар нулимс ил талдаа, нуугаад байхгүй.

-Цаг гарган бидэнтэй зүрх сэтгэлээ нээн ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Та бүхэнд бас баярлалаа. Надад тусалж дэмжиж яваа нутгийн дэвжээ, бөхчүүд, ах эгч нар та бүхэндээ баярлалаа. Мөн хэзээ ч хүргэн минь гэж хэлдэггүй, хүү минь гэх сэтгэлээр ханддаг хадмууд, сайхан аав ээждээ баярлалаа гэж хэлье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.19] 2020-12-30 22:15:06

Sain saihan buhiig husen eruue

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 22:42:56

a0pTNd http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [103.10.23.81] 2020-07-27 23:17:50

Нутагын хүнмүүс иргэд нь сэтгэл гаргаж энэ залууг дэмжээсэй дээ

амжилт [202.126.89.147] 2020-01-15 16:58:15

ямарч хүнд хэцүү үе байсан хичээл зүтгэлийн чинь шагнал ирнээ

ZAP [202.131.228.66] 2019-12-12 18:17:23

ZAP [202.131.228.66] 2019-12-12 18:17:23

Зочин [64.119.17.62] 2019-03-20 20:48:08

QhchdGooglebch DJ qcatGooglegstq ty rt this morning and evening in this section to see what the problem and or the content

Ulziikhutag [202.126.89.99] 2019-02-14 22:58:27

Minii tanil sain duudee belteglee sain hiij aaviinhaa avraga neriig avaarai duu mini ukhaantai egel daruu saikhan khuudee

Зочин [85.141.78.227] 2019-01-31 14:38:24

Хад аварга,Дамдин Аварга.Менхбат аварга,Цэрэн аварга,ЧимидОчир аварга,Их Түвдэн аварга гээд олны хайранд умбасан сайхан хумуус байж дээ.Энэ залуу тийм л бех болно доо.Амжилт

Зочин [202.179.24.223] 2019-01-31 12:09:11

Сайхан аваргын удам залгаж яваа Х. Мягмарсүрэндээ улам их амжилт хүсье.

Дашбалжир [66.181.160.116] 2021-06-02 01:29:40

Амжилт хүсье!!! Бөхийн цагаан хийморь өөдөө байг!!!

Зочин [59.153.87.193] 2019-01-30 13:11:00

Uhaalag zuv zaluu bna.Amjilt husei.Sain sanaanii uzuurt shsr tos gedeg.Avarga bolooroi

Зочин [103.14.36.6] 2019-01-30 21:04:24

Ухаан, мэдрэмж нь хосолсон мундаг эр хүн байна. Амжилт, аз жаргал, амар амгаланг хүсэн ерөөе. Таны ирээдүйн зам мөр сүүн мялаалгатай, амны хишигтэй ашдын ерөөлтэй байгээ.

Батбаяр [122.201.22.208] 2019-01-30 11:14:31

Сайн залуу шүү амжилт гаргана гэж найдаж байна аа сайхан ярилцлага байна

unen [49.0.171.43] 2019-01-30 09:53:40

dayar mongol uls gej baisnaas halh gej bur suuld bii bolson shu de bi ooroo halh hun bolovch iimerhuu hugiin halh tuvt uzel gesen yumnuudad durgui anh ene uzliig Choinom gegch balai devergesen yum taivtargui negen baisan avyastai baij boloh ch ter uyed shazuur zuudag hugiin er baisan bololtoi

Зочин [66.181.161.68] 2019-01-30 06:18:39

Амжилт.

Зочин [66.181.184.61] 2019-01-30 06:09:31

" халхын их аварга " гэж солиордог оо больцгоо : 1/ тэр сайхан бохийг ингэж доош нь хийж- гутаадаг аа боль , тэр хун " монгол улсын " улсын аварга " хун байсан , наадах чинь жигжидын Монхбатын алсын хараагуй тэнэглэлийн халдвар - эцсийн эцэст сайхан бохийг оорсдоор стньгутаалгаж байна ; 2/ айл зэргэлдээ сайхан бохчуудтэй овог угсаануудаа одоон хатгаж - цаг ямагт сорголдуулснээр хэн юу хожих гээд байгаа юм б ... ; 3 / эсвэл Баянмонхийн холын хорлон байж болох ....

ЗОЧИН [202.131.233.190] 2019-01-30 03:52:04

МАШ САЙХАн ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ,ЗӨВ БОДОЛТОЙ САНАА ЗӨВ,САЙХАН ЗАЛУУ БАЙНА,АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.

Зарим хэт нутгархадаг Баруун аймгийнханд дайх үг [202.70.44.46] 2019-01-30 03:51:48

Та нар арай дэндээд байгаа шүү. Монгол Улс Нэгдмэл юм. Одоогоор л лав Баруун аймаг тусгаар улс ч болоогүй, хүсээд ч болохгүй, Муж улс ч болоогүй, Өөртөө засах орон ч болоогүй. Явуургүй бодолтой. Энд коммент бичихдээ хүртэл өөрсдийгөө дөвийлгөх юм.

Зочин [202.9.43.125] 2019-01-30 01:21:54

Даяар Монголын Ойрод, Халх ястнуудыг хагалагчид муу боломж болгоныг ашиглах гэж гуриатах юм аа. Тэр нэгэн хүч бяртай ч өөрийгөө авч явах ухаан хомс халх бөхийн үхэлд Монгол туургатны их аварга ямар хамаа байна аа!!! Халхууд дов, жалгын хохир, бохир үзлээсээ болоод Монгол улсын аваргуудаа үгүйсгэж, халх гэх нэг дорой залхуу, урвагч ястныхаа аварга болгож өмчирхөх юм аа.

зочин [202.179.27.152] 2019-01-30 01:15:38

Ухаантай сайн залуу байна. Амжилт хүсье.

Зочин [66.181.181.204] 2019-01-29 23:03:28

энэ ярилцлагыг нулимсаа арчин арчин уншлаа сайн байна хичээгээрэй амжилт хvcье

Zochin [66.249.82.165] 2019-01-29 22:34:05

Ene ail ymar saihan ungutei, tsever tsemtsger, ajilsag ail ve. Ehner n ih saihan ajilsag emegtei bn.

Бямбаа [202.126.89.71] 2019-01-29 22:28:47

Шинэ ѳглѳѳг сайхан ярилцлага уншиж сайханугтлаа.. Алдарт аваргын хүүгийн гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье! Хүмүүс учрыг нь тунгааж чадвал их ухаарал авахаар сайхан зүйл олныг ярьсан бна. Их ухаантай сайн эцгийн сайн хүү бна. Аав нь ч бас ийм л зѳв зѳѳлѳн сайн сайхан хүн байжээ гэж бодогдож байна. Ийм л зѳвт сайн хүмүүсээ хэсэг бүлэг нѳхдүүд үеийн үед амьдралд нь зориуд санаатайгаар ямар хэрэгт оруулж доош нь оруулдагт нь монголчууд бид их л харамсах юм даа. Би хувьдаа Хадаа аваргыг маш их хүндэлдэг. Ийм сайхан хүү нь эцгийнхээ үргэлжлэл болоод явж байгаад баяртай байна. Гэргий нь бас ухаантай сайн эмэгтэй байна. Улам их ухаантай байж олны хайр хүндэтгэл итгэлийг дааж ѳмнѳѳ тависан зорилгодоо хүрч хүсэл бүхнээ гүйцээж явахыг 2 дүүгийн гэр бүлд хүсье!

Зочин [202.9.42.223] 2019-06-25 09:26:02

Сайхан сэтгэгдэл бичжээ. Баярлалаа. Амжилт

Би [66.181.160.104] 2019-01-29 14:33:15

Saihan zaluubnooamjilt husie Bayanmonhavargasbolson gd bga nohduud hol ochij ungas aldaarai gj helii bayanaa avarga hadaa avargiig ter huuhen deer avaachaad hevtuulchee yu ih yum hutsaldhiimaa hiisen buteesen hiij hadah yumgui nohod hutsaldhii aa

Зочин [14.32.51.130] 2019-02-03 23:18:24

Баянмѳнх гуйа ганц нэг хормой сул күүкэн явуулаад янзлаад байсан юм биш үү.

Olziikhishig [202.126.89.40] 2019-01-29 14:31:58

Minii 2 nz vneheer mundag shvv ger bvld ni az jargal ervvl enhiig hvsen erooy.Jinhene er hvn

Nymka [202.126.89.84] 2019-01-29 13:47:37

Aawiinhaa nutag usaaraa barildwal saihandaa

Nymka [202.126.89.84] 2019-01-29 13:47:36

Aawiinhaa nutag usaaraa barildwal saihandaa

Зочин [203.91.117.8] 2019-01-29 14:30:08

хүнтэй түрүүлж мэндэлдэг хүүхэд шиг хөөрхөн ааштай мийгаадаа амжилт гэр бүлд нь аз жаргал хүсье удахгүй аварга болоорой энэ сайхан залууг дэмжээд өгөх компани байдаггүй л юм байхдаа

HM [94.197.121.39] 2019-01-29 13:18:00

Аав шигээ сайхан дөлгөөн харцтай хүү байна. Хадаа аврага хүүхдийнх шиг харцтай байж билээ. Залуустаа амжилт, аз жаргал хүсэн ерөөе.

Tugsuu ah [202.126.89.59] 2019-01-29 13:12:31

Duugiin yarilclagiig buren unshlaa.saihan boljee.beltgelee yas hiij bj l amjiltand hurne gedgiig oilgoj murdlug bolgowol.amjilt cag ni ireheer dorjoo danzaa chimdee ochiroo ta nart ueriin us shig l irne.bi ergelzdeggui shuu.

Зочин [64.53.213.174] 2019-01-29 12:23:24

amjilt hisie sain saihaniig husie!

маагий [45.117.35.13] 2019-01-29 09:41:10

сайхан ярилцлага байна .Ухаалаг сайхан хүү байна амжилт хүсьеэ

зочин [122.201.22.165] 2019-01-29 09:34:10

Аавд чинь бүх хүн хайртай. Үеийн үед хайрлана. Учир нь маш эвдрээгүй зөв сайхан сэтгэлтэй хүн бсн. Хүн бүр дотроо ийм л байх ёстой юм

Baagii [66.181.161.104] 2019-01-29 08:52:57

Tasraltgui unshlaa ineher ogshmoor shan yriltslaga boljee

Codoo [203.91.115.39] 2019-01-29 08:23:58

Mundag zaluu baina , NAmjilmaa zahiral uud n tatwal tatahaar l bayjsan hvn dee.

lhagvaa [64.119.21.94] 2019-01-29 08:17:46

Dvvdee amjilt hvsie chamd noots bol bii shvv hicheegeerei ger bvld ni ax jargal hvsie

Зочин [64.119.21.94] 2019-01-29 08:15:20

Saihan yariltslaga boljee dvv min amjilt hvsie chamd noots bol baigaa

иргэн [202.9.42.167] 2019-01-29 08:08:21

Их ухаантай хүү байна. Яриа нь тун их таалагдлаа.Амжилт гаргаж улсын цолонд хүрч барилдаарай

Зочин [202.126.89.157] 2019-01-29 11:14:59

Nutgiin ahiin hurgen bna amjilt husie

Зочин [59.153.84.218] 2019-01-29 06:34:48

Saihan zaluu baina. Demjij tuslah hun baival tuslaad ogoosei. Bie haagaar Usuhuu avargaas dutahgui nuruulag yum. Ih yum duulgah huu bna daa...

zfgn [202.179.26.220] 2019-01-29 06:27:14

Хадаа Наадамд түрүүлсэн Монгол улсын аварга хүн. Халхын аварга чинь Даншигт түрүүлсэнээрээ Пүрэвдагва байна даа одоогийн байдлаар

Зочин [66.181.161.38] 2019-01-29 05:48:16

Цэрэгт хамт алба хааж байлаа анх харахад том биетэй ширүүн юм шиг санагдаж байсан дараа нь танилцаад хамт байхад сайхан даруухан залуу гэдгийн мэдэрсэн. Сайхан нөхөрсөг сайн залуу шүү найз минь ард хуьцастай жагсаалын хамгийн доор зогсож байдаг байсан Дэлгэрцог хурандаа өрөөндөө дуудуулахаар явж ирчээд л он жавууддаа захирагч ингэж байна гээд л инээлддэгсэн. За сайхан дурсамж үлджээ энэ сайхан залуутай хамт алба хаасан би азтай он жавдаа амжилт хүсье

Багш [111.239.233.26] 2019-01-29 05:36:29

Их ухаантай зов хуухэд байна аа хичээгээрэй

buh [202.131.239.102] 2019-01-29 05:31:11

saihan daruuhan zaluu b.na amjilt

Сүрэн [202.179.31.32] 2019-01-29 05:28:50

Найздаа болон найзынхаа гэр бүлд сайн сайхныг хүсье, Зорьсондоо хүрээрэй

Sharaa [66.181.161.70] 2019-01-29 04:55:14

Tuw saihan nutagaaraa ovgolon barildah heregtei tegwel aaw tani bayrlana gj bodoj bn

Zochin [172.58.46.135] 2019-01-29 04:17:29

Namjilmaa muu omhii gahain tolgoi ood n tatah hunii 1 dee ,muu targan boosiig tus es bolbol tolgoig n tasdaad uvsiin nutgiin uul ovoog tahij baynmonhoos hariug n av

Зочин [64.119.16.62] 2019-01-29 09:34:36

Namjilmaa guai burhanii orondoo yavsan shuu de

Бакыт [90.143.186.163] 2019-01-29 04:02:59

Сайхан аавын сайхан сэтгэлтэй мундаг хуу бн чи амжилтанд заавал хурнэ жоохон хичээгээд огвол

amjilt [183.177.97.70] 2019-01-29 03:56:35

Зөв бодолтой сайхан амьдраарай.

Зочин [202.179.2.147] 2019-01-29 03:51:04

DUA gedgiig oilgoh gej yamar ih udavaa. Darhan uul aimgiig ingej tovchildog yum baih daa. bi bol Dundgoviin mashinii dugaar gej harah yum bna

Зочин [66.249.82.168] 2019-01-29 22:03:43

Яг үнэн. Ингэж бичиж болохгүй байхаа.

Зочин [103.206.195.166] 2019-01-29 03:44:08

Сайхан ярилцлага болжээ. Амьдралын ухаантай, шудрага сайхан залуу. Гэр бүл нь ч гэсэн ухаалаг сайхан хүүхэн юм. Амжилт хүсье. Мөөеээ аварга Хадааг маань их дэмждэг байсан тэр уламжлалыг бодоод Хакухо аврага маань жаахан дэмжээд өгвөл эдний гэр бүл байтугай бөхдөө хайртай монголын ард түмэн их баярлана даа. Энэ ярилцлагыг Хакухо аврагад хүргэх буянтан байвал их л сайн байна. Ар гэр амьдралаа бодоод бэлтгэлээ тасалдуулаад байвал спотын амжилтад сайнгүй л дээ. Намжилмаа гавъяат дэмжлэг өгнө биз дээ. Амжилт хүсье.

Зочин [112.72.11.123] 2019-01-30 01:43:03

Tanii bodol zow bainaa

Zochin [66.249.82.165] 2019-01-29 13:09:42

Harin tmee. Hakuho avraga bolon busad tom buhchuud ene zaluud tuslaarai! Beltgeliig n sain hiilgej bgd, avraga bolgooroi!

Suvdaa [202.126.89.138] 2019-01-29 03:09:08

Nutgiin hurgen bna hadmuud saitai uuruu udamtai buh sain yavnaa uhaantai ger bul bna ulam saihan amidarhiig husii

зочин [192.82.65.90] 2019-01-29 03:03:55

болж дээ дүү минь. Хичээгээрэй. Амжилт хүсье.

Багш [122.201.31.41] 2019-01-29 02:53:13

Нэгэн үед хадаа гэдэг зөөлөн аэтгэлтэй, найрсаг харьцаатай сайхан залуутай буюу аврагтайгаа найзалж, бүр өвөртөө ч унтаж явлаа, Хадаа хоёуулаа шөнө амны ус авах гээд явахад нутгийн би төөрөхөд мань хүн урьд нь ганцхан үзсэн усыг яг л олдог нь гайхалтай шүү. Надаас хэдхэн сарын дүү атлаа ах гэж хүндлүүлж дуудуулж байсандаа бахархдаг, бас шүтэж биширч явдаг бөх минь билээ, Энэ сайхан аавын хүүд аз жаргал, амжилт хүсье.

Зочин [103.229.120.228] 2019-01-30 18:20:48

sain xvnii vr, svvtei gvvnii unaga gedeg n argagvi vnen vg yum bna da

Zochin [66.181.161.74] 2019-01-29 02:53:09

Otgon huu gal golontoo sahidag chamd amjilt zaaval irnee

Зочин [202.179.31.253] 2019-01-29 02:45:21

САЙН ХИЧЭЭГЭЭРЭЙ АМЖИЛТ ,

Зочин [66.181.161.27] 2019-01-29 02:22:06

Setgeltei nutag usniih n hvmvvs demjeed tsalintai bolgood beltgelee togtmol hiih bolomjiig n bvrdvvleed ugvul amjilt oirhon bndaaa

Зочин [203.91.117.8] 2019-01-29 14:27:46

харин тиймээ

Зочин [66.181.160.2] 2019-01-29 03:48:37

Awiinha nutgaar barilda

Иргэн [203.91.119.94] 2019-01-29 02:18:43

Одоо нутгийнхнаа түшсэн нь дээрдээ?! Төв аймгийн галд очоорой?! Амжилт хүсье?!

Zochin [66.249.82.165] 2019-01-29 02:18:33

Beltgelee sain hiij bgd, tsoloo ahiularai! Huchtei aaviin huud aaviin huchtei udam n yavj l bgaa shu!

Зочин [66.181.161.21] 2019-01-29 02:05:12

Хичээгээрэй мийгаа

Зочин [64.119.24.185] 2019-01-29 01:54:59

Хадаа аваргын аав Дагвөсүрэн гуай Өвөрхангайн Бат-Өлзий, Уянга сумын уугуул хүн байсан юмаа.

Зочин [66.181.160.6] 2019-01-29 01:25:44

Яаралтгүй ээ. Зүгээр барилдахын сайхныг мэдрээд өөртөө итгээд өөрийнхөөрөө барилдаарай. Хаа байсан юм. Элдэв юм бодолгүй сайхан барилдаад л яв

наранхүү [43.228.130.118] 2019-01-29 01:21:51

сайхан нийтлэл болжээ ажил амьдралд нь сайн сайхнийг хүсье

Зочин [202.21.106.158] 2019-01-29 01:12:09

Сайхан, гэгээлэг ярилцлага болжээ. Ухаантай, уужим сэтгэлтэй сайхан залуу байнаа.

Зочин [119.40.98.162] 2019-01-29 01:03:27

Дүүгийн ярилцлагыг уншаад маш их сэтгэл хөдөллөө.. Манай хүмүүсийн сэтгэхүй ийм болоосой гэж. Зөв бодол, санаа, зөв үйлдэл бүхэн бурханы номоор бол дандаа буян. Тийм болохоор чиний за мөр, амьдрал чинь гэгээлэг сайхан байгаа. Ярилцлагыг уншсан хүн бүхэн энэ залуу бодол ухаарлыг өөртөө шингээж, амьдралдаа хэвшүүлэхийг хичээгээсэй гэж уриалмаар байна. Би өөрт байгаа зарим гаж зүйлсээ засах нь зүйтэй гэж ухаарлаа. Дүүд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Чамд маш их ирээдүй байна. Энэ цаг үед үүнээс өөр ухаан гэж юу байхав дээ хүмүүс ээ.

Зочин [202.179.24.86] 2019-01-29 00:47:42

Энэ залууг дэмжээд өгвөл ч удахгүй дээшилнэ дээ.. Адаглаад сараар цалинжуулаад бэлтгэлийг нь тасалдуулчихгүй байвал... Хүсэвч миний бяр дутаад байналдаа.. Сайхан хүмүүс туслаасай

Nyamdorj [202.126.88.34] 2019-01-29 02:44:32

Goe yariltslaga boljee tsaashdiin amidrald n az jargal amjilt bvteeleer dvvren bgaarai amjilt

Энхээ [66.181.189.48] 2019-01-29 00:43:48

Намжилмаа багш эгч нь шүү дээ сайхан багш михь юм шүү

Зочин [66.181.161.76] 2019-01-29 00:43:42

Амжилт сайн сайханыг хүсье

Зочин [64.119.20.227] 2019-01-29 00:40:50

ээ эвий эвий

Зочин [103.212.116.11] 2019-01-29 00:29:57

БАЯНМӨНХИЙН ХОРТ ЯВУУЛГААР ХАДБААТАР ХОЁР УДАА ШОРОНГИЙН ХААЛГА ТАТСАН ЮМ

Зочин [64.119.26.249] 2019-02-15 03:31:41

Мөнхбат аварга баянааг барахаа байгаад ирэхээрээ Хадаа онгироож үзээд баралгүЙ дунд нь хадааг балласан доо. Мөөёөгийн өөрийнх ярилцлага дээр ч байгаа. Хаях би яараагүй байхад гэдэг номон дээр. Баянмөнхөд хамаагүй

Зочин [202.9.43.125] 2019-01-30 01:12:57

Хадбаатар гэж хар хүчтэй ч оюуны хомсдолтой хүн байлаа. Түүнийг баруун аймгийнхны эсрэг тавьсан хүн бол бухандай хочит, арчаагүй дорой бодолтой, бөхийн найрааны загалмайлсан эцэг, халх - ойродыг хагаралд хатгасан Мөнхбат агсан юм. Энэ мэтийн хүмүүс Монгол улсын биш, түүний нэгээхэн хэсэг болох халх ястнуудын л аварга өөрснийгөө хөсөрт хаядаг, өчүүхэн дотортонгууд. Тэд бие ч баатар, билиг ч баатар Баянмөнх аварга зэрэг хүчтэнүүдийг сөрж хүч, ухаанаар биш, хар хов, хорт явуулга, хоосон цуугаар л тэмцдэг байсан. Одоо ч түүний хар мөр арилаагүй байгааг Баянаа аваргыг гүтгэн муулагчдын санаа харуулж байна шүү . . . . . .

Зочин [202.179.31.64] 2019-01-29 04:54:14

Хар бурууссанаагүй хүнд итгэдэг цөлх монгол хүнийг хорон муу хальт мөлт монгол хэлтэй бузар муу увс л хорлосон гэдгийм пяздуубаянмөнх

zochin [59.153.115.205] 2019-01-29 03:51:31

Uuruu l gemt hereg hiisen hun. Bayanmunkh avarga end yamar hamaa bna

Зочин [203.91.119.94] 2019-01-29 01:25:01

Ха ха хүүхэн хүчинд гэж зааж өгсөн хэрэг үү? мал юм аа.

Зочин [64.119.20.227] 2019-01-29 00:52:05

баядууд (өөлд) тийм хорон санаатай байдаг ш дээ.

mongol [202.126.89.236] 2019-01-29 00:27:55

mundag uhaantai huu bnaa amidrald ni az jargal husie

Зочин [202.179.26.183] 2019-01-29 00:05:04

за болж дээ дүү саин саихныг хүсэе

Жаргал [66.181.161.76] 2019-01-28 23:59:43

Ухаалаг хүү юмаа даваажаваас өөр хүн байна

Би [66.181.177.179] 2019-01-28 23:48:29

Амжилт амжилт амжилт урагшаа урагшаа урагшаа

Тамир [117.136.3.134] 2019-01-28 23:30:58

Эцэг хүн байна гэдэг үгийн үнэ цэнэ утга учрыг ойлгосон ойлгож чадсан юм чинь миний дүү сайхан амьдрах нь гарцаагүй. Магадгүй аав чинь чамайг ийм сайхан төлөвшиж явахыг л хүссэн байх. Мундаг сайхан боловсролтой залуу байна. Хичээгээрэй. Амжилт хүсье.

Зочин [176.127.72.112] 2019-01-30 17:15:33

saihan zaiuu uhaantai saihan setgeltei hun bas saihan aab ger bultei onoo jinhene mongol zaluud amjit husie

Зочин [203.217.138.2] 2019-01-28 23:07:12

Хакухо л дэмжих хэрэгтэй юм бна даа

зочин [202.179.24.86] 2019-01-29 00:48:29

харин нэг дэмжээд өгөөсэй

зочин [122.201.19.99] 2019-01-28 22:59:44

Мундаг ухаантай зөв бодолтой залуу байна амжилт хүсье

Зочин [66.181.184.61] 2019-01-28 22:47:32

Хадбаатар зовхон халхын их аварга " байгаагуй ээ , монгол улсын " улсын аварга " цолтой бяртай , бие хараа сайхантай , гудиг - гундуугуй сайхан бох байсан ! " аатай " шарьай бох байгаагуй - харин тийм бох байсансан бол илуу цолонд хурэх ч потенциал байсан байж магадгуй ! Хунийг онгорсон хойно : ур хуухдуудийн нь сайхан сэтгэлийг ашиглаж , хойч уеийг ахин арчаагуй хагарал - хямралдаан буу дууд , хорлон санаат Хорлоогийн Баянмонх - явуургуй ( ойр ) бодолтон Жигжидын я монхбат нарыг долдойчлогчидын зЗАЛГАМЖЛАГЧИД аа , монгол ундэсний бох жам есоороо хогжиг .... !!!

Оожоо [64.119.25.200] 2019-01-28 22:39:44

Уншиж үзэх л ёстой сайхан ярилцлаг байна. Аваргын маань удам ард түмэндээ дуурсагдаж баялаг түүхээ баяжуулж байгаарай

Uugii [182.160.35.225] 2019-01-28 22:19:24

Saihan gegeeleg yriltslaga blaa. Uhaantai saihan zaluu bn . Amjilt husii

Жамбаа [43.228.131.163] 2019-01-28 22:17:04

Энэ Залуу Амгийн начингаас илүү гараагүй байгаа юмуу. Аль эрт л барилдаж байсныг нь мэдэх юм байна.

Зочин [202.126.89.173] 2019-01-28 22:20:19

уншаагүй байж донгодохоо болиоч малаа, яагаад гэдгээ тов тодорхой ярьсан бнашдээ

Зочин [66.181.181.13] 2019-01-28 21:54:59

Ulsiin tsolond hurch aaviinhaa aldriig duursgaarai. ih hodolmorloj hicheej tolgoigoo ajilluulj barildval amjilt irne. chi chadnaa Miigaa

Зочин [66.181.166.95] 2019-01-28 21:41:03

Бөх удам дагалаа гээл нэг их шалидаггүй юм шиг ээ. Гол нь хөдөлмөр.

зочин [43.228.131.163] 2019-01-28 22:17:34

харин тхх


104 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
104 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.