ЧУУЛГАН: М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Т.Хулан / Улстөр
  • 2019-01-29 19:18:57
  • 2019-01-29 19:18:57

    М.Энхболд: Надад шалтгаан байгаагүй учраас өөрөө өргөдлөө өгөөгүй

    photo

    М.ЭНХБОЛД: НАДАД ШАЛТГААН БАЙГААГҮЙ УЧРААС ӨӨРӨӨ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨГҮЙ

    Сонгуулийн дүнгээр, хуулийн дагуу төрийн хууль тогтоох байгууллагыг удирдах Их хурлын даргын албан тушаалд томилогдож байсан. Хэдийгээр өнөөдөр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хүнд зориулсан, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан гэж олон нийт шүүмжлэлтэй талаас нь хандаж байгаа ч гэсэн УИХ бүрэн эрхийнхээ дагуу энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, энэ хуулийн дагуу би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Энэ үйл явдал хэзээнээс эхэлсэн, хэн хэн юу хэлсэн, хэн хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн бэ гээд энэ бүх үйл явдал болсон зүйлүүд Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэж байна.

    Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр болж байна гэж би үзэж байна. Дахин энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгэн Их хурлын удирдлагыг буулгах зүйл битгий болоосой гэж хүсч байна. Би ямар нэгэн арга саам хэрэглэж албан тушаалтай зууралдаагүй, үүнээс өмнө ч төрийн, намын өндөр албан тушаалуудыг хашаж, өгч явсан. Гагцхүү энэ удаа хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг барьсан. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн хүндэтгэх шалтгаан байх ёстой, надад шалтгаан байгаагүй учраас өөрөө өргөдлөө өгөөгүй.

    Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн би ажиллаж байсан гэж бардам хэлнэ. Аль ч талаараа бид өмнөх парламентуудаас илүү байсан. Эдийн засгийн уналтад орсон үед та бид ажлаа эхэлж байсан.

    Иргэдийн амьдрах нөхцөл амаргүй байгаа учраас ярьж, шүүмжилж байгаа асуудлыг зөв зүйтэйгээр ойлгож байгаа. Харин би өнөөдөр жагсаал цуглааныг зохион байгуулсан залуустаа хандаж үг хэлмээр байна.

    20 жилд болсон бүх муу муухайг нэг хүнд нааж, харлуулж болдгийг та бүхэн харууллаа. Хэн нэгнийг алдаршуулж ард түмний хайртай хүү болгох хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа бүх асуудлыг шийдвэрлэж байна гэж харуулахад намайг харлуулах хэрэгтэй байсан юм болов уу. Над руу хар будаг их цацсан. Би тэр их хар будгийг цагийн эрхэнд, нар салхины аясаар хагдран алга болно гэж найдаж байна. Миний хийсэн бүтээснийг ард түмэн ойлгох цаг ирнэ гэж найдаж байна.

    Надад эцэг эхээс олгосон хүмүүжил, энэ төрөөс олж авсан хатуужил бий. Харин эхнэр хүүхдүүдэд минь хандаж жагсаал хүртэл зохион байгуулсан явдал боллоо. Би тэр үед жагсаал зохион байгуулсан хүмүүсийн өмнөөс гэр бүлийнхнээсээ уучлал гуймаар болж байсан.

    Би МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж явсан намтар түүхтэй хүн шүү.

    13 жилийн өмнө МАНАН-гүй Засгийн газарт миний оруулж байсан хүмүүс энэ сарын 25-нд намайг огцруулахаар гарын үсэг зурсанд харамсч байна.

    Намайг УИХ-ын даргад, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад хэн ч намайг МАНАН-гийн толгойлогч гэж хэлж байгаагүй. Хүмүүс ийм хурдан өөрчлөгдөж байна" гэлээ.

  • 2019-01-29 14:58:22
  • 2019-01-29 14:58:22

    ЧУУЛГАН: М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    photo

    НЭМЭЛТ: 13:30 ЦАГТ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын таван гишүүнээс өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2 хувийн саналаар дэмжлээ.

    М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээгүй Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолыг чуулганы хуралдаанд оролцсон 65 гишүүний 22 нь дэмжсэн бол 43 нь дэмжсэнгүй.

    Ингэснээр М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

    Гишүүдийн санал хураалтыг цахимаар нууц санал хураалтаар авсан юм. Одоо М.Энхболд гишүүдэд хандан үг хэлж байна.


    НЭМЭЛТ 13:00 ЦАГТ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын таван гишүүнээс өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тогтоолын төсөл санаачлагч болон УИХ-ын дарга М.Энхболдоос асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж байна.

    Тухайлбал, УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ "Аюурсайхан гишүүнээс нэг асуулт асууя. Та чуулганы хуралдаан дээр намайг хуулийн байгууллагуудаар шалгуулах үүрэг өгсөн гэж ярьсан. Энэ үүргийг М.Энхболд гэдэг хүн хэлсэн үү эсвэл хуулийн байгууллагууд нь тийм зүйл ярьсан уу” гэлээ.

    УИХ-ын гишүүн Т.АЮУРСАЙХАН асуултад хариулахдаа " Энэ бол олон жилийн турш үргэлжилсэн орд газруудыг эзэмших системүүдийг нураахын тулд бид явж байгаа юм. Ингээд урдаа явж байгаа хэсэг нөхдүүдийг харлуулж гүтгэхийн тулд хуулийн байгууллагуудад ямар нэгэн юм олж ир гэсэн үүрэг өгсөн. Чингэлтэй дүүргийн засаг даргаас эхлүүлээд газар олгосон байх ёстой ол гэсэн байна. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн миний биеийн гэрт сонсох, чагнах төхөөрөмж хүртэл тавьсан байсан. Хуулийн байгууллагуудын гар хөл маш олон баримтуудыг машин, машинаар нь жалганд аваачиж шатаасан тохиолдол гарсан. Энэ бүгдийг шинэчлэх ёстой" гэж хариуллаа.

    УИХ-ын дарга М.ЭНХБОЛД асуултад хариулахдаа "О.Баасанхүү гишүүн надаас Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойн орд газруудтай ажлуудыг асуулаа. Өнөөдөр энд гишүүд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед Тавантолгойн газруудтай холбоотой асуудлыг шүүмжилж байна. Би ч гэсэн тухайн үед энэ үйл явдлын эсрэг байсан. Би тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд даргад хандаж Засгийн газар Тавантолгойн асуудлыг УИХ-аар оруулж ирэхгүйгээр шийдэх гэж байна. Үүнийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж УИХ-ын дарга, дэд дарга нарын дэмжлэгтэйгээр уг асуудлыг УИХ дээр татаж хэлэлцүүлж уг ажлыг зогсоож байсан юм.Эрдэнэтийн асуудлаар би УИХ-аар тодорхой шийдвэрийг гаргуулж байсан. Энэ шийдвэр хоёр ч Засгийн газраар дамжаад хэрэгжихгүй байна" гэж хариуллаа.

    УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ "Таныг хэн чагнаж, хэн машин машинаар нь баримтуудыг устгасан бэ. Яг хэн юм. Нэрийг нь хэл. Хэрвээ хэлбэл би таныг тууштай дэмжиж ажиллана"

    УИХ-ын гишүүн Т.АЮУРСАЙХАН "Би хэнийг ч гүтгэхгүй, хэнийг ч хэлмэгдүүлэхгүй. Ажлын хэсэг гаргаад шалгах явцад би мэдээлэл өгнө" гэв

    УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ "Ойрын үед харагдаагүй гишүүд хуралдаа ирсэнд баяртай байна. Албан тушаалын томилгоо, сандал суудал хэлэлцэх болохоор бөөнөөрөө ирээд суучих юм. Өөр асуудал хэлэлцэхэд ч өнөөдрийнх шиг хуралдаа идэвхтэй сууж байгаарай. УИХ-ын даргыг чөлөөлөх хүсэлтийг гаргаж, дарга нь ч өөрөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байх шиг байна. Ингээд хуулийн дагуу томилогдсон УИХ-ын даргыг огцруулаад байхаар цаашид УИХ-аас томилогддог прокурор, АТГ гэх зэрэг байгууллагуудын удирдлагуудыг солиод байх боломж бүрдэх юм биш үү" гэж асуув.

    УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН асуултад хариулахдаа "Хуулийг өөрчилж, нэмэлт оруулах асуудлыг бид сайтар судалж байж хийх хэрэгтэй. АТГ, Улсын ерөнхий прокурор, Сонгуулийн Ерөнхий хороо, Улсын Ерөнхий аудитор зэрэг байгууллагуудын томилгоог өөрчлөөд байх нь хуулийн тогтворгүй байдлыг үүсгэнэ. УИХ-аас томилогддог байгууллагуудын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож тухай бүрийнхээ хуульд энэ асуудлыг тусгах хэрэгтэй" гэлээ.

    УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ “Цаашдаа олонхи болсон нам нь хүч түрээд, хуульд өөрчлөлт оруулах замаар хүссэн албан тушаалтнаа огцруулдаг болох гэж байгаа юм уу. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга энэ асуултад хариу өгөөрэй.
    60 тэрбумын сүлжээ, МАНАН гэж яриад байх юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын даргыг огцруулахаар тогтоол өргөн барьсан 40 гишүүн ч амаа цуцтал энэ талаар ярилаа. Үнэхээр 60 тэрбум, МАНАН сүлжээг нотлогдсон гэж үзэж байгаа юм бол 60 тэрбумын бүтээгдэхүүн болсон энэ танхимд сууж байгаа МАН-ын 65 гишүүн огцрох ёстой. Та нар хариуцлагаа хүлээж бүгд огцор. Ганцхан хүнд бүр хариуцлагаа үүрүүлчихээд, өөрсдөө ард нь цэвэр үлдэнэ гэж байхгүй шүү. МАН хууль бус нам гэдгээ аль хэдийн зарлачихсан. Учир нь Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж төрийн эрхийг хууль бусаар авсан. Төрийн эсрэг маш том гэмт хэрэг үйлдсэн бүлэглэл энд сууж байгаа. Үүнийгээ бүх шатандаа нотолчихсон. Дээр нь Ерөнхий сайдаар удирдуулаад ЖДҮС-аас иргэдийн боломжийг хулгай хийсэн. УИХ-ын даргыг огцруулах дуулианаар ЖДҮ-ийн сангаас хулгай хийсэн луйварчдыг хамгаалаад аваад үлдчихсэн. Ийм байж яаж шударга ёс ярьж чадаж байна. Яаж цаашдаа Монголын төрийг авч явах гээд байгаа юм бэ. Гайхаж байна. М.Энхболд дарга та 60 тэрбумын схемээр энэ 65 гишүүнийг гаргаж ирсэн байх гэж бодож байна. Учир нь тухайн үед МАН-ын дарга байсан хүн. Өнөөдөр таныг 60 тэрбумын хэргийг тулгаад байгаа. Тэгвэл өнөөдрийн сонгогдсон 65 гишүүн бүгдээрээ тантай ярьж тохирч, таны нэр дэвшүүлсэн хүмүүс мөн биз дээ. Хэрвээ тухайн үед 60 тэрбумын схемээр хийсэн юм бол МАН-ын 64 гишүүн огцрох ёстой. Шударга үнэний туйл болсон Ц.Нямдорж сайд та 60 тэрбумын бүтээгдэхүүн, МАНАН-ын гол төлөөлөгч учир та огцрох ёстой" гэлээ.

    Уг асуултад УИХ-ын дарга М.ЭНХБОЛД хариулт өгөхдөө “60 тэрбумын хэргийг хууль хяналтын байгууллага хэд хэдэн удаа шалгасан. Одоо ч гэсэн шалгалтын ажил үргэлжилж байгаа. Үнэн мөнийг нь тогтоож, олон нийтэд ил тод мэдээлээсэй гэж хүсч байна. Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг сонгуульд нэр дэвших эсэхэд нь би гарын үсгээ зурж, сонгуулийн байгууллагад хүргүүлж, энэ танхимд сууж байгаа хүмүүс. Нэр дэвшигчдийн туршлагыг ч судалсан. Хэн нэгнээс төлбөр тооцоо авч нэр дэвшүүлсэн асуудал байхгүй. Тийм учраас асуудлыг ялгаж салгах ойлгох хэрэгтэй” гэсэн юм.


    НЭМЭЛТ:11:56 ЦАГТ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын таван гишүүнээс өргөн мэдүүлсэн М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд УИХ-ын дарга М.Энхболд болон тогтоолын төсөл санаачлагаас асуулт асууж, хариулт авч байна.


    НЭМЭЛТ:10:58 ЦАГТ

    М.ЭНХБОЛДЫГ УИХ-ЫН ДАРГААС ЧӨЛӨӨЛӨХИЙГ 17 ГИШҮҮНИЙ НАЙМ НЬ ДЭМЖСЭН БОЛ МӨН НАЙМ НЬ ДЭМЖЭЭГҮЙ БӨГӨӨД НЭГ НЬ ХҮЧИНГҮЙ САНАЛ ӨГЛӨӨ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэнгүй.

    М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжих эсэхээр гишүүдийн саналыг авахдаа нууцаар санал хураалт явуулсан бөгөөд тооллогын комиссын даргаар Д.Хаянхярваа, гишүүнээр Н.Цэрэнбат, Б.Жавхлан нар ажилласан юм.

    Тооллогын дүнд

    Хуралдаанд 17 гишүүн оролцсоны найм нь М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн бол мөн найм нь дэмжээгүй бөгөөд нэг нь хүчингүй санал өгсөн байна. Саналын тоо тэнцсэн тохиолдолд тогтоолын төслийг дэмжээгүйд тооцдог билээ.

    Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “60 ТЭРБУМ”-ЫН ГЭХ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН УЧРААС УИХ-ЫН ДАРГЫН АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ЁСТОЙ

    Хуралдааны эхэнд тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ “УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 39 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсан” гэх танилцуулгыг хийлээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ гишүүн “УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компани худалдан авсан хэрэгтэй холбоотой юу. Үүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан уу” хэмээн тодрууллаа.

    Түүний асуултад УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ “Бид УИХ-ын дарга ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс ч хоёр удаа жагсаал, цуглаан зохион байгуулсан юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай шууд хамааралтай гэж хэлэхгүй. Саяхан тус үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компани худалдан авсан тухай мэдээлэл гарсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд О.Баасанхүү гишүүн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Харин УИХ-ын дарга М.ЭНХБОЛД “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компани авсан талаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг танилцуулсан. Тухайн үед УИХ-ын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байсан юм. МАН 2016 оны сонгуулиар УИХ-д олонх болсны дараа ажлын хэсэг гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж, улмаар төрийн мэдэлд авах тогтоол гаргасан ч шүүх байгууллага дээр гацаж байна” хэмээв.

    Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар төрийн эрх барих дээд байгууллагын тогтвортой ажиллах боломжийг үгүй болгож байна. Дараагийн УИХ-ын дарга үүрэгт ажлаа хүлээн авсны дараа бусад гишүүд эсэргүүцэж, гарын үсэг цуглуулаад өргөн барихад мөн л чөлөөлнө гэсэн үг. Олонход таалагдахгүй бол бөөнөөрөө нийлж огцруулдаг аюултай жишиг рүү явж байна. Энэ залуус буруу жишиг тогтоож байна. Хожим үүсэх бүхний хариуцлагыг та бүхэн үүрнэ шүү. Парламентын асуудлаа ярих гэхэд О.Баасанхүү бид хоёроос өөр үг хэлэх хүн ч алга. Бид парламентын асуудлаа ч ярьж чадахгүй байна” гэлээ.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.ЛҮНДЭЭЖАНЦАН “Улс төрийн нөхцөл байдал намжсаны дараа энэхүү хуулийг хэрхэн өөрчлөх талаар УИХ-ын гишүүд, намын бүлгүүд ярилцах хэрэгтэй” гэв.

    Харин Л.ОЮУН-ЭРДЭНЭ “Би Д.Эрдэнэбат гишүүнтэй санал нэг байгаа. Энэ асуудал үүсэхээс өмнө УИХ-ын дарга М.Энхболд ёс зүйн хариуцлага хүлээж, өөрөө өргөдлөө өгөх хэрэгтэй байсан юм. Ингэсэн бол УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаагүй” гэсэн юм.

    Хууль, хяналтын байгууллагаас УИХ-ын даргыг “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон эсэхийг тогтоогоогүй байхад гишүүд тухайн хэрэг үнэн мэтээр ярьж байгаа нь буруу гэдгийг Д.ХАЯНХЯРВАА гишүүн дурдлаа.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Б.Наранхүү, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, М.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын 19 гишүүн оролцлоо.


    ЭХЛЭЛ:09:45 ЦАГТ

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” гишүүдийн гарын үсэгтэй тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.

    Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд ТОГТООЛЫН ТӨСӨЛ САНААЧЛАГЧ Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

Сэтгэгдэл

Зочин [70.31.125.109] 2019-01-31 15:41:27

Odoo tarvagan huniig shalga

сод [64.119.21.35] 2019-01-31 06:06:06

одоо битгий сайн хүн байсан юм гээд шалчиганцгаагаад байгаарай манайхаан

Зочин [202.21.106.141] 2019-01-30 13:30:22

Энхболдыг огцорсны маргааш юмны үнэ навс бууж, шатахууныүнэ долларын ханш унаж, улаанбаатарын утаа гэнэт байхгүй болж ард олны амьдрал сайжирч,монгол сайхан болох гэнэ!!! Бүр нөгөө увс Нямдорж нь УИХ ын дарга болбол монгол улс гэнэт сайхан хөгжих юм гэнэ шүү!!! Харагдаач!!!! Горьд!!!

зочин [202.180.220.35] 2019-01-30 13:26:08

энэ нэг хэдэн юм Эрдэнэтийн 49 хувь Энхболдтой холбоотой болох нь бараг батлагдлаа ухааны юм хуцаад байсан Хэлсэн үгэндээ эзэн байхад яадаг амьтад вэ Гишүүн болохоороо наад өмхий амаараа юу ч хуцаж болно гэж санадиймуу хаашайн..

zochin [103.57.93.111] 2019-01-30 13:03:15

tarbagdorjiig hurdan bariach naad muu chini jugaalaad moriitei toglood lauvah aum davarsan gar uu

Зочин [70.31.125.109] 2019-01-30 12:53:52

Yg daraagiin shuud oocher n ynhan Munhbat, NUstaibayr tegeed daraa daraagiin...

zochin [66.249.82.111] 2019-01-30 12:51:57

ард түмнийг цагаан цаас ш дээ гэж хэлж бсан эмэгтэй бол нэвтрүүлэгч авгай Ичинхорлоо биз дээ Ми хужаатайгаа таарсан нүүр амаа үхтэл нь татууоцан будмал авгай бдаг ш дээ МҮОНТ ийн нэвтрүүлэгч

Зочин [103.212.119.123] 2019-01-30 12:50:40

Монголын ард түмэн нэг зүйлийг ойлгохгүй байна. Эрдэнэтийн 49%-ыг авах гэсэн хужаа нарын зохион байгуулалттай тоглолт өрнөж байна. Даваадоржийн Ганболд халзан толгойг барьж шалга.

Зочин [202.179.26.248] 2019-01-30 05:03:29

С,Жавхлан асуусан биз дээ ард түмнийг цагаан цаас нтр гэж нэлсэн пиздааг нь заавал олоорой ард түмэн тэнэг биш шүү энэ гөлгөр төрд тэргүүнээр гарсан бол ард түмэн хогийн саванд байх байж

Монголчууд [150.129.140.144] 2019-01-30 04:44:10

Миеэ харамсахааргүй үүргээ гүйцэтгээд санаа амарч буулаа. Луйвардсан Эрдэнэтээ Сингапур руу зувчуулахад шаардлагатай хугацааг нь гүрийж гаргалаа. Ингэж үүргээ гүйцэтгээд маадгар буулаа. Одоо хүртэх хувиа тооцоолоод дотроо маадгар байгаа!!!!

Иргэд [150.129.140.144] 2019-01-30 04:36:57

Хайран залуу. Мөрөөрөө ажлаа хийгээд явсан бол. Даанч муухай элбэгдоржтой хуйвалдаад улс орноо луйвардах хэрэгт холбогдчих гэж. Тэр чинь л чамайг ард түмэнд жигшүүртэй амьтан болголоо. Түүхэнд та хоёр хар толбо болж үлдлээ дээ.

Зочин [202.179.26.248] 2019-01-30 04:12:46

одоо дээлийг нь нөмрүүлэх гэхээр тэр Давост хэн Элбэгдоржийг Монголыг төлөөлж урьсан юм бол эзнийг нь олох хэрэгтэй

Зочин [66.181.191.125] 2019-01-30 04:01:59

Manangaas 30 jil mongolchuudiin saihan amidrah bolonjiig hulgailsan hariuclaga nehej baina hichneen hun orond orson heden hun eh ornoosoo durevsen heden huuhed onchorson heden hun arhind orov heden ger bul salsan.............""".

Зочин [24.114.78.182] 2019-01-30 03:55:22

Nymdorj gedeg Hamilon odoo mongoliin turd hereggui ee.Mongolchuud tuunii hudlaa unen ch tsaraildgiig mash sain medne.Bas ter hudlaa zorigtoi dur esgej selem erguuldeg Hurelsuhiig mash sain hynaj baih heregtei.Ard tumen uuruu l digtatariig bii bolgodog shuu.

Зочин [94.30.168.62] 2019-01-30 03:40:42

ай хеерхий шударга ёс ялж монгол тумэн, монгол оронд амар амгалан,хегжил дэвшил,чинээлэг сайхан амьдрал ард тумэнд минь хурдан ирэх болтугай

Зочин [66.249.84.72] 2019-01-30 02:42:24

улс тѳрд салхи оруулах эхлэл тавигдлаа.энэ бол үеийн анхны алхам.цаг нь болсон

Hobd [66.249.82.165] 2019-01-30 02:31:44

Ard tumen hulgaichiig chuluulsund mash ih bayartai bn.odoo 461 ruu negen udur nutsgen abch ybahig huleej bn.hotig chi tsm bolgoson hulgaich shuu.

Zochim [66.249.82.111] 2019-01-30 02:43:02

Hudlaa bayarlaj bb.1 huneer tug tahiad daraagiin manan uush bn da.ene ch sain zuil bolohg ui tsag t haruulna

Зочин [66.181.184.16] 2019-01-30 01:45:52

Энхболд нэг огцорч эх орончид Батүүлээс илүү 5-н баатар төрлөө, Энэ хугацаанд Оюунхорол, Баатарбилэг,,Хаянхярваа, ж,Батэрдэнэ , сахал Батэрдэнэ, Амарзаяа, Билэгт, Ганболд, Тэрбишдавга, Цогзолмаа,Мөнхбат,, Эрдэнэ , Д,Эрдэнэбат,Пүрэвдорж, зэрэг30-аад нөхөд хэн бэ? гэх асуултанд өөрсдөө олон түмэндээ. хариулт өгсөнд баярлалаа,!!!!....

МАНАН 60 тэрбумаа одоо цэвэрлэ [122.201.31.241] 2019-01-30 01:12:32

Миеэ мэлгэрийг чүү ай л буулгалаа 30 жил хэдэн үхэр Монголчууд удирдсан эрлийз жаал их л хорсолтой гомдолтой буулаа даа чаавас гэж халхын буян эд баялагт сүнс нь хорогдож дээ

Зочин [122.201.22.116] 2019-01-29 23:59:30

ҮХЭР МОНГОЛЧУУД МИНЬ ТОЛГОЙГОО САЙН АЖИЛЛУУЛ. ҮХЭРЧҮҮД БИД ЯЛАГДАХ ШАХЛАА ШҮҮ.ЧҮҮ АЙ БУУЛГАЛАА.

Зочин [112.214.88.121] 2019-01-29 23:45:14

Нэг үе хамт өмч идсэн тарвага с.эрдэнэ нар хамт шүүгдэх цаг ирлээ дээ

Зочин [122.201.24.36] 2019-01-29 23:28:28

Нэгэн үе бөгсийг тань долоож явсан улсууд таныг хөмөрлөө дөө,

Сонгогч [66.181.188.206] 2019-01-29 23:46:49

Н.Энхбаярт харуулсан хариугаа еерее енеедер авлаа энэ авилгач

Zochin [64.119.22.233] 2019-01-29 22:59:18

Ajil uhl bnda gants darga ogtsroh yah ve odoo tsaashaa yaj unen shudrag ajilaa yvuulah ve dahiad neg ayultai frakts huivaldaan garaad irehviidee aijl bn

Зочин [66.181.169.162] 2019-01-29 22:57:04

Vnenii tuluu ywj baigaa 5 zaluud bayrlalaa.Ta buhend mongoliin ard tumen itgej bna

Hudalxh [66.249.82.111] 2019-01-30 02:46:01

Bold zandan 2 chihene luivarchid.ene 2 yu ch h.j medne.1 urvasan hun 2 urvadag jamtai

Зочин [103.229.122.98] 2019-01-29 22:56:01

НИЙТ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯРТАЙ БНА БАТЗАНДАН АЮУРСАЙХАН БОЛД ОЮУНЭРДЭНЭ НЯМБААТАР ЭНХАМГАЛАН ГЭСЭН ШУДАРГА ГИШҮҮД ДЭЭ БАЯРЛСАН ШҮҮ ТА ХЭДИЙН ХҮЧЭЭР ЗАЙЛЛАА !!! БУСАД МАН АН -ААС ӨӨР БУСАД НАМ ЭВСЭЛ БҮГДЭНД БАЯРЛАА ЭКС ЁРӨНХИЙЛӨГЧ Н ЭНХБАЯР ХЭЛЖ БАЙСАНД БАЯРЛАА АМЖИЛТ

зочин [202.180.220.35] 2019-01-30 13:30:12

Ард түмэн гэж ярихгүй шүү Энэ үйл явдлыг эсэргүүцэж байгаа ард түмэн цаана чинь зөндөө байна

Сонгогч [66.181.188.206] 2019-01-29 23:47:41

Амжилт!

Зочин [150.129.140.160] 2019-01-29 22:52:32

Ээ заяа нь хая.

Иргэн [150.129.140.144] 2019-01-29 22:44:48

Энэ хүн хэрүүлтэй юм яршиг гэж ажлаа өгөөгүй. Элбэгдоржтой, МАНАН-гийн луйварчидтай хуйвалдаж луйвардсан Эрдэнэт үйлдвэрээ аргалах гэжгүрийж гүрийж нэг юм Сингапурын болгож санаа нь амраад, луйварчдынхаа өмнө үүргээ гүйцэтгээд ажлаа өглөө. Энийг л хүлээж байсан. Одоо хүртэх хувиа хүлээгээд л их л маадгар, гэмгүй хүн шиг байгаа.

Зочин [103.26.195.167] 2019-01-29 22:35:18

Энх-Амгалан М. Энхболдоос 7 дахин дор хужаа шүүдээ яахаараа дэд дарга.болдог бнаа

Зочин [112.214.88.121] 2019-01-29 22:05:14

Тарвагадоржоо Ждү шалгагдана а. Эхлээд чиний АСЕМ ыг шалгаж хөл бөмбөгийн холбооны холбооны ганбаатар төмсөгний хөшөөний чадраабал тарвага чи батүүл пүрэвсүрэн ганхуяг оджаргал нарыг дүүжилж алаад дараа нь шийднэ

Зочин [109.70.100.23] 2019-01-29 22:03:51

Маргаашаас нар баруунаас мандаад бид чинь цэнгэлийн манлайд хүрэх юм биш үү...

ЗОЧИН [202.131.233.190] 2019-01-29 21:51:39

ОДОО ДАЙЧИН 4 НӨХӨР ЕС ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮТЭЙ ЖДҮХС-ААС ХУЛГАЙЛСАН, ХУЛГАЙЛАХАД АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН НӨЛӨӨЛСӨН НӨХДИЙГ ХӨӨЖ ЯВУУЛАХ, ШОРОНГИЙН ХААЛГА ТАТУУЛАХ ТЭМЦЛЭЭ ЭХЭЛНЭ БИЗЭЭ, ТЭГЭХГҮЙ БОЛ ТА НАРЫГ ХЭН Ч ТООХГҮЙ.

ЗОЧИН [66.181.186.111] 2019-01-29 21:40:15

БОЛД БАТЗАНДАН нар энхтайвний тагтаа юу ЯМАРЧ ӨӨГҮЙ ариун шудрагаар БАЯЖАА юу хүмүүс сохор дүлий гэж бодоо юу НАМААСАА нүүр буруулан байж тэмцэгч болдог нь удахгүй ил болноо

зочин [103.20.152.50] 2019-01-29 21:31:08

ЭНХБОЛД АЖЛАА ӨГСӨН, МАРГААШНААС ШУДАРГА ЁС ТОГТООД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ САЙЖРААД Л,,,,, ЧӨЛӨӨЛСӨН НӨХДҮҮД АЛБАН ТУШААЛЫН ХОЙНООС ГҮЙЛДЭЭЛ ЭХЛЭХ БАЙХ ДАА,,,,,,

azaa [66.181.176.185] 2019-01-29 21:27:23

minii mongol ...ashgvi tenger min gj,ard tvmen min jargaltai baih boltugai hurai hurai

Зочин [103.206.195.166] 2019-01-29 21:14:04

МАНАН-гийн бөглөө мултарлаа. МАНАН-тай тэмцэхийн тулд АТГ, шүүх хяналтын байгууллагуудын удирдлагыг чөлөөлөх талаар хуулийг дариу санаачилж батлуулах хэрэгтэй. Эс тэгвээс одоогийн нөхцлөөр бол МАНАН"г сийрүүлж чадахгүй. Өнгөрсөн сонгуульд ард түмэн АН-аас салахын тулд МАН-д санал өгсөн болохоос МАН сайндаа олон суудал аваагүй. МАН-ын нэр хүнд өндөр Энхболд үнэхээр сайн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд ялах л байсан. Ингэсэн нь ч сайн болсон, Энхболд ерөнхийлөгч болсон бол Монголчууд МАНАН-тайгаа дахин 10-аад жил явж бүр элгээрээ мөлхөх байсан. Монголчуудын аз ч тэгж их харьчихаагүй юм байна. Залуучууддаа амжилт хүсье. Та нар ажиллах үлдлээ. Одоо МАНАН-тай зэрэгцүүлээд ЖДҮ-тэйгээ тэмцээрэй. ЖДҮ-г хаацайлбал монголчууд ахиад жагсах болно.

N [202.179.25.72] 2019-01-29 21:05:53

Энэ хотыг там болгосон, төрийг харлуулсан Миеэ огцорсонд баяртай байна. Ард түмэн намайг олгоно ч гэх шиг. Тэрэн шиг худлаа юм байхгүй.Олон жил энэ хулгайчийг хотын газрыг Сундуйтайгаа зарж хотыг түгжрэлтэй явах газаргүй болгосныг харааж амьдарсан нь үнэн байх.Төхийг бас хот шигээ болголоо.

зочин [202.9.42.132] 2019-01-29 20:59:13

АНын дарга эрдэнэ шудрага нам ямарч өөгүй юм шиг ичихгүй бааг бааг ярих юм хамгийн их луйварч авилгач цугпарсан бугшмал газар

Зочин [202.9.43.25] 2019-01-29 20:51:13

ОДОО НААДАХАА ТОЛГОЙГИЙ ИЛЭЭД ЗҮГЭЭР ЯВУУЛЧИЖ БОЛОХГҮЙ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШУУД ШИЛЖҮҮЛ

Зочин [202.179.27.201] 2019-01-29 20:50:11

С.Эрдэнэ мэтийн хулгайч луйварчдын хэргийг нэн тэргүүнд илэрүүлж ийм л гэмт хэрэгтэнүүд төр зайдагнаж байжээ гэдгийг ард иргэдэд мэдээлж байж ажил эхлэнэ шүү

Зочин [202.179.27.201] 2019-01-29 20:42:53

Яалтчгүй. Монгол эх орны өмнө дэндүү их хүгэл хийсэн хүн болохоор өөрөө зайгаа тавиад өгч чадаагүй дэндүү их их ажил болж байж энэ эрхэм хүндтэй нэр төртэй буруу тийш нь хөтөлбөл улс орныг мөхөөх албан тушалаасаа огцорлоо доо. Одоо энэ хүний нөмөр нөөлөг доорхи хүмүүс эхлээд их л хөдлөх байх. Аргаггүй үнэнд дийлдэж амь наана, там цаана болно Ажил ч ундрана. Энэ тэмцлийг алгуурлаж М.Энхболд, түүний гар хөл болсон хүмүүсиийн ятгалганд автвал Монгол орон сүйрнэ

зочин [64.119.18.137] 2019-01-29 20:39:23

Ми.Энхболд харуусаж яасан олон юм ярьдаг нөхөр бэ. Буруугаа хүлээхгүй юм аа. Ямар хүн гэдгээ харуулж байна. 30 жил хор найрууллаа. Одоо үнэнд гүйцэгдэж байна. 3 тэрбумын хөрөнгө болно оо.

Зочин [59.153.112.134] 2019-01-29 20:36:26

Энхболд зайлсанд баяртай байна

Ядуу зүдүүгүй болохсон [103.229.122.47] 2019-01-29 20:30:53

М Энхболд гуай зайлуул цаадуулаасаа их л мөнгө авсан өртэй болтой. Мөн ч их зүдэрлээ дээ зайлуул. Одоо 1 яс амрах бхйгаа даа. Мөншюгөний урхинд орчихоод өөрийн толгойгүй болсон учраас ИХ ын даргын ажлаа өглөө гэж бодрж бхйна. Өгч амаркя гэж өөрөө ч бодсон биз. Одоо шинэчлэлүүдээ хийгээд явчихвал иргэдийн амьдрал дээшилж улс орон өндийх хувь байгаасай гэж л иргэд харж гохьдож байна даа. Даанч их хүлээлээ дээ. Сүүлийн 300 жил л бид зовлоо гэж болохоор юм шүү

ddd [49.0.140.68] 2019-01-29 20:21:35

За одоо тэгээд ард иргэд 2 саяны цалинтай, махн ыүнэ 3000 болж, бензин 1500 болох нь ээ. амласнаа мартахгүйн байгааздээ. ард иргэд өлбөрч байна шү

Зочин [202.9.43.23] 2019-01-29 20:17:26

Энхболд даргад амжилт хүсье. Ядаргаатай хүний мууд дуртай юмнууд одоо тайвшрах биз. Цаг хугацаа харуулна биз ээ.

Зочин [202.179.27.201] 2019-01-29 20:04:17

Яахав. Өргөс авсан юм шиг сайн сайхан болчихно гэж юу байх вэ? Монголын төрд шургалсан голлон зохион байгуулагч энэ бууринаасаа салбал монгол эх орны минь өмнө хүлээх томоохон ялтан нэг бэртэгчинээсээ саллаа. Гэхдээ саллаа гэж бодож болохгүй Их хурлын гишүүн гэсэн бас нэг хамгаалалт энэ хүний нөмөр нөөлөгөнд улс эх орны минь цөлөмсөн улайрсан бүлэг дээрмчид байгаа. Тэд нараас нэг бүрчлэн сална гэхэд энэ улайрсан дээоэмчдийн гар хөл болсон асар их хүч байгаа гэдгийг монголын ард түмэн мартаж болохгүй

Зочин [103.212.119.123] 2019-01-30 12:56:04

Хоосон төсөөлөл бичжээ.

Зочин [103.229.121.184] 2019-01-29 19:54:52

УЙЛЖ МУЙЛААД СҮЙД БОЛОХ ЮМ БАЙХ ГЭЖ БОДСОН ЧИНЬ ГАЙГҮЙ ШҮҮ.ЭР ХҮН ШИГ АЖИЛАА ӨГЧИХВӨӨ ХЭРҮҮЛТЭЙ МУУКАЙ АЖИЛЫГ ӨГЧИХСӨН ДЭЭРЭЭ.

Зочин [64.53.213.174] 2019-01-29 19:45:29

erdenee argaa baraad mushgij baina daa UIH-iin gishuud songuuliar Toriin alban haagch nar tomilgoogoor (mongoor) alban tushaald ochson tuhai yariad baina meddeg humuus ni

ЗОЧИН [192.82.65.120] 2019-01-29 19:40:26

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ. УУХАЙ УУХАЙ УУХАЙ.

gG [49.0.140.68] 2019-01-29 20:19:55

HAHA

Зочин [119.40.98.162] 2019-01-29 19:39:49

Том ялалт шүү энэ хүн буух нэг хэрэг одоо энэ хүний бий болгосон том сүлжээ бий тэрийг задалж чадвал нийтээрээ хожино. Ми-н бөгс долоогчид одоо та нар яасан гэж ам асууж шоу хийх нь тодорхой тиймээс ми-н асар их мөнгөтэй сүлжээг бут зохих ажил үлдлээ

Оюунбат [66.181.160.109] 2019-01-29 19:23:07

за цагаан сарын дараа махны үнэ бууж.бүх өр байхгүй болно.Оюунэрдэнэ.Болд.Батзандан.Аюурсайхан.мартаваа.Амласнаа хэрэгжүүлнэ шүү.харж л байя

Зочин [66.181.182.192] 2019-01-29 20:35:02

Зг хэрэгжүүлдэг юмаа малаа

ЗОЧИН [202.179.25.36] 2019-01-29 19:21:04

4 ДАЙЧИН тэмцэгчиддээ үеийн үед удам дамжин аз жаргалаар бялхаж яваарай Ер нь хүний муу үзсэн хүн их жаргадаг юм гэсэн хурай хурай

зочин [203.91.118.247] 2019-01-29 19:18:26

Өнөөдөр Монгол түмний баярын өдөр,,,Гэмт бүлэглэлээс салж эхэллээ,,, Шударга төртэй болох эхлэл тавигдлаа. Мөнгө өгч төрийн албанд ордог явдал үүгээр дууслаа.

Зочин [183.81.169.79] 2019-01-29 19:49:32

Нэг бүлэг нь нөгөө бүлгээ дарж байхад хаха

Зочин [66.249.82.168] 2019-01-29 19:44:17

Үнэхээр дууссан уу?

Зочин [103.229.121.184] 2019-01-29 19:22:08

яагаач үгүй байхад чинь их баярлав

Зочин [103.229.121.184] 2019-01-29 19:17:21

МӨНГӨТЭЙ ХҮН ЯАХ Ч ҮГҮЙ ЭЭ.ӨӨРСДИЙГӨӨ Л ХИЧЭЭ.

Зочин [103.111.68.3] 2019-01-29 19:15:49

хурай аурай

Darga [103.26.192.42] 2019-01-29 19:13:45

Margaashaas Nar baruunaas garaad, Navchaad Boojgoi urganadaa!

Зочин [202.9.42.106] 2019-01-29 19:12:33

За за Энхболлд маань ч ноосоо тушаачихлаа. Одоо Монголын төрийн сүүлчийн бөглөө / Оююун-Эрдэний нэрлэснээр/ мултарсан учир. Улаан хувьсгалч хуулльгүй Батзандан тэргүүнтэй бүлгийн мандуулаад өгөхийг л харахаас .....

Зочин [122.45.150.184] 2019-01-29 19:08:25

Эрүүгийн гэмт бүлэглэл элбэгдорж батүүл с.эрдэнэ ми овогт бадамжунай нарыг баривчлахад нэг алхам үлдлээ

h [112.72.8.98] 2019-01-29 19:05:32

Aeduu zuulun vg chini urd zvgiin aelaga l d.a

бат [202.9.44.189] 2019-01-29 19:03:15

ЦОГЗОЛМААГИЙН САНАА АЛДАЛТ аа мөн даргадаа сайн болох сүүлчийн боломж аа мөн хэнгэтэл санаа алдав аа, хөөрхий

зочин [202.9.42.105] 2019-01-29 18:55:11

Монголчууд минь хэт туйлширдагаа хэзээ болих юм бэ. Нэг хунийг челееллее гээд ергес авчихсан юм шиг бидний амьдрал сайжрах уу.

Зочин [203.91.118.122] 2019-01-29 19:05:29

Мэдээж үгүй, манангийн нэг толгой л уналаа, одоо бусад хамгаалагчдыг зайлуулж шударга шүүхээр оруулах хэрэгтэй

Зочин [64.119.25.108] 2019-01-29 18:34:07

ДАХИЖ ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ

Зочин [64.119.25.108] 2019-01-29 18:36:24

БҮҮ ҮЗЭГД МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯА ИХ

Зочин [66.181.180.196] 2019-01-29 18:29:05

М.Энхболд. уналаа ура ийм их цаг хугацаа алдаж байхаар эртхэн өргөдөлөө өгөхгүй яасийн Эрдэнэтийн 49% ийг шилжүүлэхийг л хүлээж байсан байхдаа

Зочин [103.229.121.56] 2019-01-29 18:28:53

АНамд эрдэнээс өөр боловсон хүчин байдөггүй юм байхдаа. Мэлхий шиг юмнууд л. Өөрөө цэвэрхэн байж хүн муулах ёстой баймаар

Зочин [66.181.182.192] 2019-01-29 18:24:30

ЭНЭ ЭРДЭНЭЭГ МАНАНГИЙН ГАР ХӨЛ ГЭЭД БАЙДАГ ҮНЭН ЮМ БАЙНА ӨӨРӨӨ БАТЛААД БХЙНА.60 ТЭРБУМЫН РЭРЭГ ҮНЭН ЮМ БОЛ 65 ГИШҮҮН ЭХЛЭНД ОГЦОР ГЭЭД БАЙХ ЮМ 76 ГИШҮҮН ЧИНЬ 60 ТЭРБУМААР БИШ АРД ТҮМНИЙ СОНГУУЛИАР ГАРЧ ИРЭЭ БИЗ ДЭЭ ЭРДЭНЭЭ ЮУ ЯРИАД БАЙНАА УЛАХН ЦЭЭЖЭЭРЭЭ МАНАНГИЙН ТОЛГОЙЛОГЧ НАРЫН НЭГ ЭНХБӨЛДЫГ ХАМГААЛААД ҮХЭХНЭН

зочин [182.160.36.71] 2019-01-29 18:18:16

Эрдэнэ хэлсэндээ хүрч нямдоржийг огцруулаач

Зочин [158.208.192.248] 2019-01-29 18:16:55

Ugaasaa huraldahgui baigaa ih hural n shuud tarsan n deer yum baina daa. Sandal suudald durtai ene melgeruud hezee ch hovhroh shinjgui. Yasan ichij zovdoggui nuuruud ve?

Зочин [128.134.133.211] 2019-01-29 18:16:44

МАНАН-ийн бөгс алуурчин хулгайч с.эрдэнэ шоронгоо санаад байна. Аавынх руу нь ач.

Зочин [203.91.115.46] 2019-01-29 18:09:27

ayursaihan bol hudlaaa gar gej bi boddog

Ганаа [150.129.142.210] 2019-01-29 18:36:40

Хуралдаанд 19 гишүүн оролцлоо гэсэн мөртлөө 17 гишүүн санал өгсөн гэдэг нь 2 нь яасан бэ? Энхболдыг Н.Амарзаяа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Б.Наранхүү, О.Содбиэг, Д.Хаянхярваа, М.Энхболд, Д.Эрдэнэбат,Ж.Эрдэнэбат нар "зөөлөн суудлаас нь чөлөөлөхгүй МАНАН-г байлгана "гэж санал өгсөн байж таарна. Бас Энхболд өөрийнхөө төлөө санал өгсөн нь тодорхой байна. Тэхээр "29-нний өдрөөс УИХ шинэ даргатай болно" гэж байсан нь худлаа "жүжиг" болж таарлаа. Ёстой л новш юм даа.

МАНАН зайл 60 тэрбум сөнө [122.201.31.241] 2019-01-29 17:49:28

Мэлгэр Миеэг зайлуул дараа нь МАНАН-гийн хулгайч нарыг зайлууул

s [202.21.122.58] 2019-01-29 17:39:13

ene oyunerdene shig hudlaa gar bhgui shuu

Зочин [103.111.68.3] 2019-01-29 17:33:17

ЭНЭ НОВШ ИЙМ Л ПИАДАА, ҮХЭЖ БАЙЖ ЗАЙЛАХ ЮМ БАЙХДАА

Зочин [202.179.24.50] 2019-01-29 17:33:10

АЯДУУ ЗӨӨЛӨН БОДЛОГО ЧИНЬ МОНГОЛ ХҮНИИГ ХУЖААГЫН БООЛ БОЛГОСОН БИД ТАНГУУД УЛС УРД ЗҮГТ БАИГААГАА МАРСАН БАИНА ШҮҮ

Зочин [202.179.31.82] 2019-01-29 17:14:10

гүргэр хар өвгөн. МОНГОЛЫН ГАЗРЫГ ЗАРСАН МӨНГӨӨ ЯДАРСАН ХҮҮХЭД ХӨГШДӨД ТАРААЖ ӨГӨӨД ДАЛД ОРООРОЙ.

) [183.13.200.158] 2019-01-29 22:28:06

9

Зочин [211.192.49.151] 2019-01-29 17:09:22

Огцроочээ. ӨМХИЙ МЭЛГЭРЭЭ. ТАРВАГАДОРЖ ЧИ ИХ МӨНГӨ ТАРААЖЭЭ. АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР

ЗОЧИН [202.131.233.190] 2019-01-29 17:01:10

ОДОО УИХ-ын ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭЭД ОГЦРУУЛАХ БИЗЭЭ, МАНАН-ГИЙН БҮЛЭГЛЭЛ АМЬ ТАВЬЖ БНА ДАА, ЧУУЛГАН ОГЦРУУЛАХГҮЙ ГЭЖ ШИЙДВЭЛ М.ЭНХБОЛД ЖУДАГ,СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ ГАРГААД ӨӨРӨӨ ТЭР ДОР НЬ ӨРГӨДЛӨӨ БИЧЭЭД ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ,ТЭР ДОР НЬ БХ ХЭЛЭЛЦЭЭД ОРОЙ ЧУУЛГАНААР ШИЙДЧИХ ХЭРЭГТЭЙ, ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ.

М.Оюун [59.6.222.139] 2019-01-29 16:55:59

Их хурал тарсан нь шулуун юм бна

зочин [59.153.87.193] 2019-01-29 16:41:26

огцрох шинж алга гуйж байснаас их хурлаа тарааж дахин сонгууль явуулахгүй бол ард түмэн ийм сонин ард иргэдээ хүндэтгэхгүй ёс жудаггүй өлсгөлөн суулт хийж байгаа иргэдийг үл ойшоосон ийм их хурлын даргатай ийм өндөрлөгтэй байгаад яахав өөрий нь дэмжиж яваа 60 тэрбумыхан нөгөө27 гишүүнийг бүр сонгохгүйгээр шинэ их хурлыг бий болгох зайлшгүй болжээ наад их хурал чинь 2 болж ажил нь урагшаа явахгүй 2020 хүртэл яаж ингэж явах вэ дараагийн их хурлыг энэ хавар явуулах нь зүйтэй өөр замгүй болжээ МОНГОЛ улс МОНГОЛООРОО хөгжилд хүрэх ёстой

erdenetuya [202.131.243.186] 2019-01-29 16:35:37

enkhboldoo ajilaa ogoochee yasan ichdeggyi yum be sandal shireeeteigee zuuraldaad bh yum

Зочин [59.153.87.193] 2019-01-29 16:34:34

Яанаа наад хүнээс чинь болж иргэний дайн гарах вий дээ огцрохгүй бол их хурлаа тарааж дахин нөхөн сонгууль явуулах нь бараг дээр юм байна даа энэ улс төржих ажлаа больж ард түмнээ үл ойшоож байгаа нөхдийг оролцуулахгүй дахин сонгууль явуулах нь зөв болжээ

Зочин [66.181.180.196] 2019-01-29 16:23:09

Баасанхүү дандаа хов чив ярьж хүний бөгс ухаж байх юм .

zochin [150.129.143.184] 2019-01-29 16:19:29

Nuguu 5 dotross shoduulaad darga bolgono gevel

зочин [202.9.42.60] 2019-01-29 16:16:18

МАНАН ардчилал анархизм нурхаас айж будлаинтуулж байна

Зочин [103.111.68.50] 2019-01-29 16:16:08

Энэ Энхболд, ЭЛбэгээ шалгуулаад, зайлуулаад өгөөчээ, гуйж байна.

Zochin [103.10.22.79] 2019-01-29 16:14:50

Bugd dahiad jagsah hetegtei dee

Emee [66.181.161.34] 2019-01-29 16:12:28

Onoodor ogtsorno gesen shuudee. lharj l baiya

Зочин [59.153.87.206] 2019-01-29 16:11:54

Ulsgulun hiij bga humuus hetsuudlee

Зочин [202.179.26.248] 2019-01-29 16:05:22

наад муу хужаа Ми60 чинь цуст мөргөлдөөн хагалан бутаргах санаатай яваа тагнуул юм байна л даа

Zochin [66.249.82.113] 2019-01-29 16:04:25

Enhboldoo chamd hunii ami nas nus nulimsaar togloh erh bhgui shu!!! Chmg ard tumen zaaval zailuulna harj bgarai!!!

Зочин [202.9.43.25] 2019-01-29 16:01:46

УЛАЙМ ЦАЙМ ХАЯНХЯРВАА НЭГ САНАЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЧЛООШД АРАЙ ЮМАА ЗАЙЛААЧЭЭ

Малчин [202.21.127.161] 2019-01-29 16:00:56

Энэ Энхболд үнэхээр болиод өгөөч. Монголын ард түмний ах зах, айж эмээх, ичиж зовох мэдрэмж энэ хүнд даан ч алга. Ангийнх нь 40 гишүүн та ангийн даргаа болиод өгөөч гээд байхад хууль гэж солиороод байх. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж үг бий дээ. Нийгмийг ариусгаж, олон нийтэд хамгийн том үлгэрлэл үзүүлж байдаг зүйл бол өндөр албан тушаалтнуудын өөрийн ард түмэн, соёлт хүн төрөлхтөний бий болгосон бичигдээгүй хууль ёс зүй шүү. Энэ тэнэг ийм үйлдэл хийж ёс зүйг уландаа гишгэж хууль гэж өөрсдөдөө зориулж байталсан зүйлээ яриад албан тушаалдаа үхэн хатан зууралдаж байгаа нь маш муухай ул мөр үлдээж байна даа

Зочин [66.181.161.58] 2019-01-29 19:09:28

Oilgomjgui um bugd ih hurl.g gats.j ard tumniig dord uz.d 5 gishuun zasgiin gazarch buruu ehl.d JDU.g.n nuhud.g ogtsoruulah yostoi bsan um um.g bag.s n eheldeg tsaanaa nairA hiisen bgadaa odoo olon um yrilgui zasg.n gazar ih hural 2oo taraawal taarna zasg.n gazriin haruitslahagui uildel.s gadnii nuluugui irged horwoog orhij bn uhaarahgui umda

Зочин [202.9.42.114] 2019-01-29 15:59:00

Монголыг хужаа нарт тагнуулддаг, монголын төрийг бусниулж хор найруулдгаараа алдартаы хамгийн зэвүүн новш нямдорж их хурлын дарга болж байснаас миеэ энхболд нь хамаагүы илүү. Энэ хүнийг хужаа гэж хэн баталчаад байгаан?? 60 тэрбумаар албаа худалдсаныг хэн баталчаад баыгаан?? Олон улсад нэр төртэы харин ч амьдрал дээр хамгиын ухаалаг хүлээцтэй гэр бүл нь болоод өөрөө мундаг боловсролтой мундаг удмын хүмүүс. Энхболдыг огцруулахгүы гдг монголын тэргүүний оюун ухаан төгс мундагууд нь дэмждэг шүү

Зочин [202.180.220.35] 2019-01-30 13:33:01

зөв бичиж сурчихаад гуц улиар нь бичээрэй хө Ер нь ажаад байхад оркууд л энэ хэдэн нөхдийг дэмжсэн шүү

Зочин [103.212.119.123] 2019-01-30 12:54:08

Энхболдод сайн тал олон бий. Бүгдийг цаг хугацаа харуулна. Ухаанаа ууртайгаа хамт хутгасан хүн ойлгохгүй.

Зочин [150.129.142.26] 2019-01-29 18:17:31

Та юу ч ойлгодоггүй тэнэг хүн үү? Эсвэл Энхболдын хамаатан нь юм уу? Ямар боловсролтойгий нь мэднэ. Ямар гэр бүлээс гаралтайгий нь хүн бүхэн мэднэ. Төрийн хар ухаантай , жинхэнэ эх оронч ,хэдэн үеэрээ монголын төрд зүтгэсэн жинхэнэ монголчууд олон шүү Барилын баклаварын зэргийн боловсролтой эцэг,эх нь урд,хойноос орж ирж монголд суурьшсан хүнтэй зүйрлэхээргүй олон сэтээхэнтэй шүү Монгол.

Зочин [66.249.82.115] 2019-01-29 16:27:51

гуцан даа чи

Зочин [66.181.184.61] 2019-01-29 15:52:20

Хогийн ургамалуудыг болж олдсон моч бухэнд нь ундсээр нь мулт татаж хаяд бай ! Нэгийг ч гэсэн ашиглая гээд улдээхэд ямар их лай ланчиг - гай барцад болдогйг омнох 30 - ааджилийн алдаанаасаа сургамж авмаар юм даа ... ?! Юун НЯМдорж , Энхтувшин зэрэг элдэв хог шаарууд " чотгор шуламруугаа хийсвэл таарана... !!!

Энэ монголд шудрага юм гэж байна уу яаж чадаж байна энэ 5 залуу өөрсдийнхөө төлөө яваагүй ард [202.126.88.59] 2019-01-29 16:28:57

Энэ 5 залуучуудийг дэмжиж байна өөрсдийнхөө төлөө яваагүй шүү шударга гэдэг үг хаачиваа

Zochin [202.179.30.194] 2019-01-29 15:45:59

Oyun-Erdene neekh l olon yum yariad bdg. Yarij bgaa yumniikhaa utgiig ch oilgodoggyi yum bna sh de zailuul. Alban yosoor gedgee tailbarla gesen chin' khariulj chaddaggyi genee. Iim l yumnuud bidnii tolgoi deer tants ergeed bgaa yum daa burkhan min' Syrkhii zaluuchuud zaluuchuud l geed bdg yarij bgaa yg, khiij bgaa yildliikhee utga uchriig ch medekhgyi yumnuud turiin tolgoid garval khetsyykhen l yum bolokh baikhdaa.

Зочин [66.181.191.136] 2019-01-29 19:07:23

Мундаг залуу байна

Зочин [66.181.180.196] 2019-01-29 16:25:13

Харин ч логиктой асуудалын голыг олоод ярьчихдаг час хийсэн залуу даа

Зочин [43.228.130.175] 2019-01-29 15:40:02

Дараагийн дарга Аюурсайхан болсон нь хамаагуй дээр бур болж огвол Оюунэрдэнэ байвал бур сайн бна

Zochin [202.179.30.194] 2019-01-29 15:42:41

XAXAXAXA. Dream team ch eniig l muruuduj bsan l daa. KKKK

Зочин [103.212.116.191] 2019-01-29 15:36:47

za nyamdorj l bish shuu

Зочин [202.9.42.106] 2019-01-29 15:25:15

Энэ сайт ална хядна гээд заналхийлээд байгаа сэтгэгдлийг устгаж байвал яасан юм бэ? Ийм маягаар хандаад байвал ардчилал бус анархизмд л уриалаад байна даа...

зочин [202.21.101.238] 2019-01-29 15:22:45

АЮУРСАЙХАН БОЛБОЛ ЗӨВ ШДЭЭ

Зочин [66.181.178.77] 2019-01-29 15:21:37

Нямдорж манангийн шээс ёстой хуцваа

Зочин [66.181.178.77] 2019-01-29 15:20:58

Энхболд огцоргүй бол ард түмэн цугларч төрийн ордонлуу дайрч орох болно гэдэг ээ хэлчхий !!!!!!!!!!!!!!!!!!

Совесть [113.160.250.209] 2019-01-29 15:20:11

Нямдоржийн нэр яваад байх юмаа.лав энэ хүн биш шүү.өмнө нь УИХ ын даргын албыг хашиж чадаагүй хөөгдсөн хүнийг дахин томилж хэрхэвч болохгүй.тэгээд ч манай үеийн супер хорчин,улс төрийн "янхан"ыг томилбол дахин бүгдээрээ яах билээ.

Зочин [66.181.178.77] 2019-01-29 15:19:27

ЭНХБОЛД ОДОО ЗАЙЛАХ ЁСТОЙ ХЭДЭН ХҮНИЙ АМЬ НАС ХЭРЭГТЭЙ ЮМ АЛНА ШҮҮ ЭГХБОЛД ОО АНАР ХУЛАН ТУЯАЦЭЦЭГ ,,,,, АЛНА ШҮҮ

Зочин [202.179.31.69] 2019-01-29 15:09:25

Нямдорж биш шүү, тэр зөвхөн фракцид үйлчилнэ


127 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
127 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.