Хорт хавдар үүсгэгч хуванцар савыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Торхондой" үйлдвэрт зочиллоо

Д.Тулга / Энтертайнмент

“ШАРК ТАНК” НЭВТРҮҮЛГЭЭС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВСАН НЬ ТОМ АЗ ЗАВШААН

Хорт хавдар болон бусад өвчин үүсгэгч хуванцар савыг монгол айл өрхийн 90 орчим хувь нь хэрэглэж байна. Ингэхдээ хоол хүнсэнд зориулагдаагүй савыг хэрэглэдэг нь бидний эрүүл, мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн талаар мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Цаашид хуванцар савыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хэрэглэх шаардлага нэн тэргүүнд тулгараад буй. Тиймээс бид химийн хор ялгаруулагч хуванцар савыг орлох модон сав үйлдвэрлэгч гэр бүлийг энэ удаагийн зочноороо урилаа. Эрт цагт монголчуудын гол хэрэглээ байсан модон савыг дахин хэрэглээнд нэвтрүүлэхээр хичээж буй Торхондой үйлдвэрийн хамт олонтой танилцана уу.

-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө болон үйлдвэрийнхээ талаар танилцуулна уу?

-Сайн байна уу. Намайг А.Норжмаа гэдэг. Эко модон сав үйлдвэрлэгч Торхондой үйлдвэрийн менежерээр ажилладаг.

-Модон торхыг хийх санаа яагаад төрөх болов?

-Манай үйлдвэр модон торх үйлдвэрлээд гурван жил болж байна. Нийт 6-200 литрийн багтаамжтай 16 төрлийн модон торхийг үйлдвэрийн аргаар хийж байна. Ойр дотны хүн маань ходоодны хорт хавдар туссан. Насаараа хөдөө мал маллаж амьдарсан хүн юм. Өвчин туссан даруйд нь яагаад ходоодны хорт хавдар тусах болов гэдгийг эмч нараас асууж судалсан. Тухайн үед эмч нарын зүгээс хуванцар савнаас болж хорт хавдар ихсэж буй утгатай зүйл ярьсан. Ингээд бид тэр даруйдаа хуванцар савыг хэрэглэхээ больсон. Модон сав худалдаж авахаар хайхад олдоогүй. Ингээд л бид модон сав хийхээр болсон. Нөхөр маань модон сав хийхийг анх санаачлан хоёр жилийн хугацаанд судалсан. Ингээд гурвуулаа хамтран хийж эхэлсэн.

-Монголчууд модон савыг хэр идэвхтэй авч хэрэглэж байгаа вэ. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн тоо харьцангуй нэмэгдсэн байх. Тийм үү?

-Монголчууд эрт дээр үед л модон савыг хэрэглэдэг байсан. Мод өөрөө амьсгалдаг учраас хадгалсан зүйл хөгцөрдөггүй мөн чийг даадаггүй. Модон савыг эрт үеэс саалийн хувин, гурил будаа, усны сав болгон ашиглаж ирсэн. Байгалийн бүтээгдэхүүн учир хүний биед хор нөлөөгүй, сөрөг нөлөөлөл бага байсан байх. Хөгжлийн явцтай зэрэгцээд хүмүүс зөөвөрлөхөд хөнгөн, хялбар гэх үүднээс өдөр тутмын хэрэглээндээ хуванцар савыг хэрэглэж эхэлсэн. Гэтэл уг хэрэглээ нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж эхэллээ. Тиймээс хүмүүс буцаад модон савыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг болж байна. Тэр дундаа, уламжлалт аргаар хийсэн чамин тансаг модон савыг иргэд гэртээ ашиглах нь нэмэгдэж байгаа. Айл өрхүүд модон савыг хоёр төрлөөр ашиглаж байна. Өдөр тутмын хэрэглээ болон баяр ёслолын үед хэрэглэж байна. Тодруулбал, өдөр тутамдаа гурил будаагаа хийх, баяр ёслолоор айраг хийх зэргээр ашиглаж байна. Модон савны давуу тал маш их шүү дээ.

-Нэг модон савыг хэдэн өдөр хийдэг вэ?

-Манай үйлдвэр нь нийт найман ажилтантай. Модон савыг гар үйлдвэрийн аргаар олуулаа хийхэд өдөрт 10-15 ширхэгийг хийдэг. Харин гараар хийвэл хэмжээ хамаарахгүй өдөрт нэг сав хийдэг. Бид цаашид үйлдвэрээ томруулхад анхаарч ажиллаж байна. Өдөрт 80 ширхэг сав үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмжтэй болохоор ажиллаж байгаа.

image

ХҮҮХЭДДЭЭ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛИЙГ НЬ АВЧ ӨГӨХ ҮҮ ТОРХОНДОО БҮСЛҮҮР АВАХ УУ ГЭЖ БОДДОГ БАЙСАН ҮЕ ОЛОН

-Аливаа бизнесийг эхлүүлэхэд хөрөнгө санхүүгийн бэрхшээл их тулгардаг. Торхондой модон эдлэлийн үйлдвэрийн хувьд хүндрэл бэрхшээл тулгарч байв уу?

-Манайх гарааны бизнес эхлүүлэхэд тулгардаг бүхий л зовлонг давж туулаад явж байна. Бэрхшээл ярьж гоншигноод суухыг хүссэнгүй. Харин өөр нэг бэрхшээлийг л олж харсан. Тэр нь хуванцар савыг иргэд хэрэглээд сурсан байна. Энэ хэрээр модон савыг хэрэглээнээс түр гаргажээ. Худалдан авагчид модон савыг хараад гайхдаг, “Яаж хэрэглэх үү. Ус хийвэл гоожих уу” гэж асуудаг. Үйлдвэрлэж буй саваа олон нийтэд таниулах л бэрхшээл болоод байна. Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс модон савыг авдаг. Хүмүүс сүүлийн жилүүдэд хоол хүнсэндээ анхаардаг болсон. Тэр хэрээр хоол хүнсээ ямар саванд хадгалах вэ гэдэгт хүртэл анхаарч эхэлсэн нь бас сайшаалтай юм. Үйлдвэрлэж буй нийт модон савны 50 хувийг хөдөө, орон нутгаас худалдан авдаг.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Хангай захаас гарал үүслийн гэрчилгээтэй модыг гэрээ хийж авч ашигладаг. Хоёр жилийн хугацаанд торх хийх тухай бүхий л зүйлийг судаллаа. Бүслүүрийг нь л гэхэд олон янзаар хийж болно. Хоёр хүүхэддээ хэрэгцээтэй зүйлийг нь авч өгөх үү, савандаа бүслүүр төмөр авах уу гэх мэт олон бэрхшээл гарч байсан. Гэхдээ бид тэр бүгдийг даван туулсан. Жижиг, дунд үйлдвэрлэл явуулахад олон бэрхшээл байдаг. Бэрхшээл болгоныг даван гарч байж амжилтыг бүтээнэ шүү дээ.

-Өнгөрсөн онд Шарк танк нэвтрүүлэгт орж санхүүжилт авч байсан. Тус хөрөнгө оруулалт үйлдвэр хөгжихөд нэлээн нөлөө үзүүлсэн байх. Тийм үү?

-2018 онд нөхөр бид хоёр ажлаа төлөвлөж байхдаа Торхондойд заавал хөрөнгө оруулалт олно гэж зорьсон. Хөрөнгө оруулалтаар үйлдвэрээ томруулна гэж зорилт тавьсан. Үйлдвэрт тоног төхөөрөмж нэн шаардлагатай байсан. Гар аргаар үйлдвэрлэхээр хэчнээн хүнд хүрэх үү, харин үйлдвэрийн аргаар хэчнээн хүнд хүрэх талаар бид бодсон. Үүний хүрээнд банкны зээл, жижиг дунд үйлдвэрийн сан, болон Монгол тв Шарк танк нэвтрүүлэгт хүртэл хандаж байсан. Үүний үр дүнд Шарк Танк нэвтрүүлэгт оролцож Ж.Оюунгэрэл шаркаас 178 сая төгрөгийг авч үйлдвэрийнхээ 30 хувийг өгсөн. Хөрөнгө оруулт авсан учраас бид тоног төхөөрөмжөө захиалаад байна. Хүний амьдралд тэр бүр тохиолдоод байдаггүй аз завшаан байсан.

-Өнгөрсөн жил нийт хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан бэ?

-2018 онд 700 гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулсан байна. Үүнийн 50 хувийг хөдөө орон нутгаас 50 хувийг нийслэл хотын иргэд худалдан авсан байна. Бид өмнө нь захиалга авдаг байсан. Харин одоо захиалга авахаас гадна бэлэн бүтээгдэхүүнийг зарж борлуулах нөхцөл боломж бүрдсэн байна.

image

-Гадны оронд импортоор гаргах бодол бий юу?

-Европын орнуудад зуу, зуун жилийн түүхтэй модон савны үйлдвэрүүд байдаг. Модон торхыг гадны оронд нийлүүлэхэд тээвэрлэлтийн зардал өндөр. Бид гадны орныг бус дотоодын зах зээлийг хангахыг хүсэж ажиллаж байна.

-Бизнес хийхийг хүссэн ч залуус тэр бүр ажилтанд хүрч чаддаггүй шантардаг. Харин та бүхэн бууж өгөлгүй өдрийг хүрсэн тань гайхалтай юм?

-Бууж өгөлгүй зүтгээд л байх хэрэгтэй. Миний хувьд долоо хоногт нэг, жилд 60 гаруй ном уншдаг. Өөрийгөө хэр сайн хөгжүүлнэ тэр хэмжээгээр боломж илүү харагддаг. Боломжийг өөрийгөө хөгжүүлж чадсан, дайчилдаг хүмүүс олж хардаг. Тасралгүй үргэлж хөгж. Боломж үргэлж байдаг.

-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье

-Баярлалаа

С.ПҮРЭВДОРЖ

image

image

image


Сэтгэгдэл

Naranchimeg [202.55.188.39] 2020-06-23 06:56:48

Goe yum bna modon savaa haana hudaldaaldag ve avah gesen yumaa

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:02

Mgl [78.179.67.92] 2019-08-26 04:37:37

Ymar tsavuugaar naadag be ? Kanserojen l bh daa

Зочин [66.181.161.22] 2019-07-05 01:07:36

Hayag utas ni heregtei bna

Маш чанаргүй [107.167.108.155] 2019-07-01 08:27:48

Ус гоожоод шал дэмий юм билээ. Зай завсаргүй хийж болдоггүй юм уу? Монголчууд юм хийх гэж дандаа хулхидах юм даа.

Зочин [202.126.89.25] 2019-09-01 13:12:02

Модон сав эзнээсээ шалтгаална

Ganzorig [66.181.161.15] 2019-06-28 14:37:56

1 торх аваад жимс дарсан нэг харсан чинь бүх шүүс нь гоожоод хайран юм болсондоо.ханын завсараар нь хуруу хуруу зай гарчихсан байсан.Уг нь углуурагдаж хийх ёстой юмыг зүгээр нийлүүлээд бүслүүрдчихсэн байна лээ

Зочин [66.181.161.63] 2019-07-01 05:48:27

Усанд хийгээд дэвтээчихлээр чангараад зайгүй болчихдог. Ус хийдэг савыг л тэгдэг. Адилхан л байгаа байх.

Д.Алтаа [64.119.16.46] 2019-04-29 07:17:25

Малчид тариаланчид төдийгүй жирийн иргэн бидэнд ч их хэрэгтэй сав байна. Хамгийн гол нь чанартай сайн хийх нь чухал. Элдэв хээ угалзаар яадаг юм бэ? Энгийн байснаараа илүү гоё харагдаж байна. Явдлын нэмэр. Хэмжээг нь янз бүр хийвэл зүгээр санагдана. Таваг тавиур, хутганы тогтоогч, тогооны таг хийвэл эрэлттэй байж мэднэ.

Зочин [66.181.161.48] 2019-04-26 05:00:51

Торхийг чинь улиас модоор хийдэг юм шүү модний амт үнэргүй хүнсний зориулалттай маш тохиромжтой мод

Japanii jinhene chanartai modon torh [108.218.234.108] 2019-04-25 03:18:34

Japanii undesnii modon sav suulga torhnuud baidag, sushi- nii budaagaa hiigeed hutgadag, sake whiskey-gee hiij nerdeg modon savnuud mash chanartai yum bilee

Зочин [43.228.130.71] 2019-04-24 05:22:32

Хаяг утас,үнийн санал хэрэгтэй байна

Зочин [66.181.161.48] 2019-04-24 06:00:10

хаагуур зардаг юм вэ? утас.хаягаа ѳгѳѳч

MARSHIL;L;D;ERDENEBAT [95.211.211.173] 2019-04-23 16:03:25

BI;NELEED;OLON;JILIN;OMNO;TORXONDOI;XYYXELDEIN;KINO;XICENIG;IX;CAIN;CANUULLA;UDAXGYI;XYYXED;BAGAJUUD;TORXONDOI;XYYXELDEIN;KINOG;'YZEX;BOLNO

88875414 [66.181.161.107] 2020-05-30 03:46:15

Undesnii uildverlelee amjilttai hogjuulj baigaa tabuhend ulam ih amjilt husie.Sharkuudtai uulzahiig chini vzseen.Ta buteegdhuuniihee uniin jagsaaltiig ogoh bolomj baina uu. Tanaihaas buteegdehuun avah huseltei baina.

Зочин [202.9.42.97] 2019-04-23 11:00:43

Монголын айл өрхүүдийн дийлэнхи нь хуванцар сав хэрэглэж эрүүл мэндээ муутгаж хорт хавдар тусдаг

Зочин [119.40.103.6] 2019-04-23 04:22:46

Сайн байна. Монголчууд хийж чадна шүү. Амжилт хүсье. Хаанаас авах юм бэ. Том захууд дээр лангуутай болбол сайн байна

Зочин [202.131.231.222] 2019-04-23 02:02:22

МЭДРЭЛ МУУТАЙ СЭТГҮҮЛЧ ГАРЧИГАА ЗӨВ ӨГӨӨЧЭЭ

Зочин [202.72.246.100] 2019-04-24 05:29:26

Дармаа нээрээ л гарчигаас хараад буруугаар ойлголоо ш дээ

Зочин [103.26.193.202] 2019-04-22 21:55:47

sain uu amjilt husei modon tabag tagch hiih bolomj ...

Ankhaa Oyunaa [202.55.188.40] 2019-04-22 16:39:37

sain bna uu bid 2 ankh languu bolon modon torh hiilgej bsan hiilgesen languu bolon torh mash taalagdsan humuust helj ogch utasiig ni.ogch iim languu bolon torh hiideg humuus gej helj ogch bsan getel newtruulegt orno gej heleed heden torh tawiur awch ywaad 2 honood sanhuujilt awsan geed.oor humuuseer.ogch ywuulsan bssn hamgiin haramsch bgaa zuil bol newtruulegt orood bid 2iig oor humuust hiij ogch blohgui gej yrisan bna lee uneheer haramsaltai uilchluulegchdiinhaa amnaas tiim yum sondoh.ewgui yum bna lee

oilgosongui ee [64.119.20.119] 2019-06-28 20:37:54

Ta heden nastai hun bee Bi tanii yarisan zuiliig er oilgosongui Tand zahialga uguud hiilgesen bolj neg oilgogdood esvel ta neg huntei 2 uulaa geed bgaan torh bolon languu zahialj hiilguulsen. Hiisen zuiluud n taalagdsan uchraas tiim humuus bdagiin iim yum hiidegiin geed l reklam hiij ugch bsan. Tegsen neg udur torh languu 2 iig chin nevtruulegt heregleedhie gej avch yavaad.... tsaashaa yaj ch er oilgodoggui ee

Зочин [202.9.43.160] 2019-04-22 15:26:09

Хорт хавдар үүсгэгч хуванцар савыг халж,эрүүл мэндэд ээлтэй цэвэр модон торхнууд үйлдвэрлэж байгааг хэлсэн байна л даа уг санаа нь. Орлох бүтээгдэхүүн гэдэг нь тухайн бүтээгдэхүүнтэй шинж чанараараа ижил буюу ойролцоог илтгэж буй хэрэг юм. Энд бол хортой зүйлийг хэрэгцээнээс гаргаж, эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй цэвэр эко бүтээгдэхүүнээр сольж эх орондоо үйлдвэрлэж байгаа нь сайшаалтай юм.

Heetses !! [103.229.122.113] 2019-04-22 14:46:47

Aash muutai erguu awgai bnlee shd doliichood hawar bolood uliral n taartsiimuu erguu yambii cine um asuuj awah ch arga alga , teneg iim awgaichuul ih bhiimaa aimaar !!

Баярласан нэгэн [202.55.188.45] 2019-04-22 13:01:38

Монголчууд үнэхээр хийж байна. Баярлалаа. Нян үржихээ хүрвэл хаана ч үржинэ. Цэвэр байвал эко байвал л боллоо. Би авсан. Надад маш их таалагдсан. Хүмүүсийн сэтгэгдлийг авахыг нь аваад гээхийг нь гээгээрэй.

Зочин [139.5.218.155] 2019-04-22 11:27:17

Манай малчид цэнхэр хуванцар саванд битгий айраг тарагаа хийж эсгээч ээ.Ялангуа айрагны амт гэж түй чёрт ямар муухай хуванцар амттай байнаа .хүн яаж эрүүл байх вэ дээ..Сайхан ширэн хөхүүрээ хийгээч ээ..толгой муу байнаа..

Зочин [43.242.243.192] 2019-04-22 09:28:03

hytadiin desfagaar hiij bolohgui, tsever mod bh estoi

Зочин [43.242.243.192] 2019-04-22 09:25:47

savaa hiigeed laakdaj budaj bolohgui.hortoi bolno

Зочин [58.125.253.8] 2019-06-29 09:58:19

Модон савыг хэргэхээсээ өмнө ус шар сүү зэрэг шингэн хииж 1.2.3.4. Ч хоног байлгаж хагсаагий нь гаргаж хэргэлж байсан тэгээд ямар ч шингэн зүйл хийж болно

Оожоо [66.181.161.89] 2019-04-22 04:57:02

Хорт хавдар үүсгэгч хуванцар савыг орлох гэж бичдэг нь юу гэж ойлгох вэ? Заавал хорт хавдар байх ёстой юм шиг ойлголт төрүүлж бна шүү дээ. Хорт хавдар үүсэгдэг хуванцар савны оронд гэж ойлгогдохоор бичих ёстой бишүү. Утаг санаагаач зөвөөр илэрхийлж чадахгүй юм да.

Д [202.179.31.6] 2019-04-22 07:21:41

Санал нэг байна.

Зочин [202.9.42.25] 2019-04-22 06:21:05

УГААСАА ХОРТ ХАВДАР ГЭДЭГ ҮГ ШААЛ ИЛҮҮ , ХОРТ ХАВДАРТАЙ ТОРХОНДОЙ ГЭЖ СОНСОГДООД БАЙНА , ЭНЭ ҮГИЙГ ҮГИЙН САНГААСАА ХАС Л ДАА МОНГОЛЧУУД , НЭГ ЦАЙ ЗАРАХ Ч БАЙСАН ШУВТ ТИЙМ ӨВЧИНД САЙН ИЙМ ӨВЧИНД САЙН ГЭЭД БАЙХЫН ТЭХЭЭР АВАХ СОНИРХОЛГҮЙ БОЛЧДОГ. ӨВЧИНТЭЙ ЦАЙ ГЭЖ СОНСОГДДОГ

hi [37.47.238.55] 2019-04-22 04:26:07

ЕВРОПТ ДАРС МАСЛО БЯСЛАГ ГД ХАДГАЛДАГ ХУУХЭД БХАД ОРОС МАСЛО АЙРАГ БОЛОВСРУУЛДАГ САВ БОЛ ДАН МОДОН ТОРХ БСАН ШУУ АМЖИЛТ ЕКО БУТЭЭГДЭХУУН ХИЙЖ БГААД БАЯРЛАЛАА САЙХАН МЭДЭЭ БНАА

Зочин [202.179.31.121] 2019-04-22 04:36:15

Дарс айраг тэртэй тэргүй исгэдэг бүтээгдэхүүн, Масло тэртэй тэргүй тос. Бусад нь бол болохгүй.

Зочин [202.179.31.121] 2019-04-22 04:08:29

Тэрнээс гадна модонд нян хуралддаг эрүүл ахуйн талаас бас сайн биш шүү дээ.

Зочин [103.212.118.176] 2019-04-22 13:17:33

Модон гампанз насаараа л хэрэглэж ирэхэд нэг ч мөөгөнцөртөж харлаж байгаагүй харин хуванцар гампанз хэрэглэж үзсэн маш амрхан бохирдож, мөөгөнцөр үүсэж харлаад ерөөсөө аридаггүй юм билээ

зочин [183.177.100.10] 2019-04-22 03:38:49

мундаг залуучуудад баяр хүргэе,,ждү-г ийм залууст л өгөх ёстой юм шүү дээ

Зочин [223.33.181.180] 2019-04-22 03:15:49

ЦУ ЦУ ҮМБҮҮ НАР БОЛОВСРОЛГҮЙ ГЭДГЭЭ БАТЛААД БАЙХ ЮМ. ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТГҮЙ ХУВАНЦАР САВЫГ БОЛОВСРОЛГҮЙ МОНГОЛЧУУД ХЭРЭГЛЭЭД БАЙНА ГЭЭД БАЙХАД ЧИНЬ. ТЭР УС, СҮҮ ХИЙГЭЭД БАЙДАГ ТОМ ХӨХ ШАР САВНУУД ЧИНЬ БҮГД ХАВДАР ҮҮСГЭДЭГ ГЭЭД БАЙНА ҮМБҮҮНҮҮД ЭЭ! УНДААНЫ САВ ЧИНЬ ӨӨР ҮМБҮҮНҮҮД ЭЭ

Зочин [202.170.68.162] 2019-04-23 02:47:46

Тэгвэл чи өөрөө илжиг

Зочин [139.5.218.155] 2019-04-22 11:20:44

ОЙЛГОЛОО ДУДРАЙ МИНЬ

zochin [117.111.21.77] 2019-04-22 09:13:25

ha ha ha

Зочин [182.160.38.16] 2019-04-22 03:14:11

юм хийх санаа нь зөв л дөө. модны сонголт маш буруу байна. эдэлгээ маш муу нарсаар хийдэггүй юм. хуш царсаар хий. ??? тэгвэл би ч авья. оросоос мод ав.

Зочин [43.228.131.45] 2019-04-22 08:50:37

Яг үнэн шүү царс юмуу хуш хамгийн тохиромжтой.

Зочин [202.179.31.121] 2019-04-22 04:07:37

Тийм, Манай улс модны нөөцгүй учраас модон эдлэлээс аль болох татгалздаг. Гарал үүслий гэрчилгээтэй мод захаас авдаг гэдэг хариулт надад лав хангалтгүй. Монголоос мод авдаг уу оросоос мод авдаг уу гэдэг чухал. Орос мод ихтэй тул орос модоор хийдэг бол ок. Монгол бол шууд татгалзана.

Зочин [59.153.87.58] 2019-04-22 02:58:31

модон торх хувинг ширхэгтэй модоор хийхгүйээ. царс, хуш гэсэн ширхэггүй хатуу зөөлөн модоор хийдэг юм.ийм моднуудад нян үржих нөхцөл бүрддэггүй юм.наад нарс модоо боль

Зочин [202.9.42.25] 2019-04-22 06:22:39

ОК ТЭГВЭЛ ОДООХОНДОО ХУДАЛДАЖ АВАХ ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙНА ТИЙМ ҮҮ, ОРОСООС ЦАРС ХУШ МОД ОРУУЛЖ ИРЭЭД ХИЙВЭЛ Ч

баяр хүргэе амжилт хүсье лаларуудын үгэнд битгий ор бүү шантар урагшаа Эрдэнэтийн зах цэгээ нээгээрэ [202.179.31.4] 2019-04-22 02:55:39

Зочин [59.153.87.58] 2019-04-22 02:54:51

худлаа дөвчигнижгөөж дэлхийн хөгжлөөс ухрахаа боль.бактери нян үржүүлэгч заваан модон хувин л дутаж гэнэ.хуванцар хортой гээд байвал ундаанаас эхлээд бараг бүх зүйлээ хэрэглэхгүй хүй нэгдэл рүүгээ орно шүү

Зочин [202.170.68.162] 2019-04-23 02:51:15

Чи бол хуванцар савны худалдаачин бухимдаж үхэхнээ

Зочин [202.179.27.48] 2019-04-22 03:20:36

Бага тэнэгт тэгвэл чи хорт хавдраа тус урам өгөх ёстой байтал

би лав худалдаж авна [202.9.42.25] 2019-04-22 02:43:39

баярлалаа ёстой ухаалаг мундаг байна , харин заавал өвчинтэй тэр тусмаа тэр айхтар өвчинтэй холбож бүтээгдхүүнээ сурталчлах тайлбарлах хэрэггүй ээ дурссаны ч хэрэггүй , модон торхыг хараад л бүх хүн дурлана угаасаа ,

ДАРХАН [103.240.241.110] 2019-04-22 02:12:45

СӨРӨГ ТАЛААС ХАРДАГ ӨВЧТӨНГҮҮДЭЭ БОЛЬ ? ХӨВСГӨЛ, АРХАНГАЙ, СЭЛЭНГЭ ЗАВХАН МЭТИЙН МОДТОЙ АЙМГИЙН АЙЛ БҮР ЖИЛД 3-5МАШИН МОД ТҮЛДЭГИЙГ БОДОХД ЭНЭ ХҮҮХЭН ЖИЛДЭЭ 1МАШИН МОДООР Ч ТОРХ ХИЙЖ ЧАДАХГҮЙ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДДОГ ХҮН ОЛОН БОЛСОН ҮЕД ГОТОВ НЬ АВНА УУ ШАДАВ НЬ АВНА УУ? 10ХҮН АЖЛЫН БАЙРААР ХАНГААД БОЛЖ БАЙНА, ЭНД ХЯТАД УДАМТАЙ ХҮМҮҮС МОНГОЛ ХҮН ЮМ ХИЙХЭД ДАНДАА ОРЖ ДОРОМЖИЛЖ ГУТААДАГ ЮМ ШҮҮ БҮҮ ШАНТАР

Зочин [103.242.47.98] 2019-04-22 02:57:27

Үнэн

үочин [58.140.202.122] 2019-04-22 01:37:34

хөдөөнийхөнд ухуулга сурталчилгаа хийх юм сан тв гм харж баыхад дандаа хуванцар шанагатай юм билээ цагаан идээ үнэтэй мах үнэтэй ганц төмөр хөнгөн цагаан шанага дийлдэггүйн байх даа

Зандан [202.9.44.167] 2019-04-22 01:25:14

Ийм хэрэгтэй ярилцлага хийхдээ хаяг утасны дугаараа заавал бичиж хэвшвэл яасан юм вэ. Жишээ нь: би одоо худалдаж авмаар байдаг. Яаж холбоо барих вэ. Хаягыг нь хаанаас олох вэ гээд асуудал гарч байна. Над шиг ийм хүн байгаа л байх Манай Монголчуудын үндсэн сав суулганы нэг шүүдээ модон хувин чин. /99197489/

Зочин [202.9.42.25] 2019-04-22 02:48:19

ТОРХОНДОЙ ҮЙЛДВЭР ДЭЛГҮҮР НЬ ХАА БАЙДГЫН БОЛОО ? МЭДЭХ ХҮН БАЙВАЛ БИЧИЖ ТУС БОЛООЧ !

Зочин [43.228.129.131] 2019-04-22 00:58:54

Хуванцар саванд усаа хийх нь дүүрч, харин буцалсан сүү цайгаа хуванцар шанагаар хутгахаа л байчих малчид аа. Хуванцарыг халаахаар хорт бодис ялгараад хорт хавдар үүсгэдэг юм.

Зочин [66.181.161.115] 2019-04-22 02:54:24

Bayalag-undraa hudaldaani tuv 91191771

Зочин [202.9.42.97] 2019-04-22 00:47:03

Хуванцар саваа хэрэглэцгээ

зочин.2019.05.20. [153.226.157.36] 2019-04-22 00:46:23

Баяр хүргэе.Байгалиас авч аштглаж нөхөн сэргээлт хийж үйлдвэрлэл явуулахад саад болохгүй ...

Зочин [182.160.37.162] 2019-04-22 00:35:41

эдэлгээ хэр вэ? байгалийн тосолгоо сайн хийх хэрэгтэй. лакдаж болохгүй. малын тос самрын өтгөн тосоор сайн шингээж өнгөл.

Зочин [202.9.42.97] 2019-04-22 00:28:09

Модон сав хийхийн тулд хичнээн ой модыг таслах бол доо.

Зочин [202.126.89.179] 2019-04-22 07:39:15

zaa yu l gavia gejdee shataachij baigaa biz. ard olniihoo eruul enhiin tuluu saihan uil sanaachilj. baigaad talarhaj bn. tanai utas bn uu?

Зочин [202.126.89.179] 2019-04-22 07:30:16

Za

Зочин [202.126.89.113] 2019-04-22 02:44:08

Чи ууланд гараад ганц мөчир ч унагаж чадахгүй л дээ.унгас алдахаас цаашгүй арчааүй новш бгаа даа чи


66 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
66 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.