БАГЦ МЭДЭЭ: “Автомашингүй өдөр”-ийн үйл явдлууд

М.Амаржаргал / Нийгэм

-"УЛААНБААТАР МАРАФОН" ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО-

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.

image

“Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн өнөөдөр /2019.05.18/ 07.00-17.00 цагийн хооронд явагдана. Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлана.

-ӨНӨӨДӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛД ДАРААХ ӨӨРЧЛӨЛТ ОРНО-

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, “Үндэсний шуудан” сонин, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр” зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр” худалдааны төв, “Нарны титэм”-ийн зогсоолуудаар, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын үндэсний төв зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилж 17.00 цагаас хойш үндсэн маршрутаар үйлчилгээ үргэлжилнэ.

-ӨНӨӨДӨР ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АМАРНА-

Өнөөдөр нийтийн марафон зохион байгуулахтай холбоотойгоор автомашингүй өдөр болно. Энэ өдөр Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл 07:00-17:00 цагийн хооронд автомашиныг хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна.

Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандэй” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амрах аж.

-УНАДАГ ДУГУЙТАЙ ПАРАД 15:00 ЦАГААС ЭХЭЛНЭ-

image

"Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад 7 дахь жилдээ буюу энэ сарын 18-ны бямба гарагийн 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна.

Зорилго: Байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн зам, зогсоол, орчныг сайжруулахад чиглэгдэнэ.

Анх 2012 онд Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар авто машингүй өдрөөр зохион байгуулагдаж байсан унадаг дугуйн парад нь уламжлалт үйл ажиллагаа болон өргөжиж дугуйчин залуучууд, иргэдийн хүсэн хүлээдэг, спортоор хичээллэхийг олон нийтэд уриалдаг гол арга хэмжээ болон өргөжсөн байна.

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин клуб” дугуй сонирхогч залуучуудын цуглардаг, хамтран аялдаг, бусад залуучуудыг дугуйгаар хичээллэхийг уриалж, гишүүддээ болон нийгэмд олон үйл ажиллагаа, нөлөөллийн ажлыг амжилтай зохион байгуулж байгаа клуб юм.

Ерөнхий зохион байгуулагч: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар "Залуу дугуйчин" клуб

Хамтран зохион байгуулагч: Mongolian Cycling Federation Downhill Mongolia клуб Монголын мэргэжлийн экстрем холбоо ОРГИЛ уулын дугуйн клуб UB Social Bike Club Дэмжигч байгууллагууд: Cannondale Mongolia Happy LLC Shoo.mn Atilla Bike Shop Alton Mongolia

Парадад оролцогчид анхаарах зүйлс:

  • 13 дээш насны унадаг дугуй унаж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой.
  • Дугуйн парад нь 7 км/ц хурдтайгаар тайван явах тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс сүлжих, гүйцэж түрүүлэх, 2 гар тавьж явах гэх мэт илүү үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.

-АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР ХААХ ЗАМУУД-

image

"Улаанбаатар марафон- 2019" олон улсын тэмцээн болон автомашингүй өдрийн зохион байгуулагч нар мэдээлэл хийлээ. Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөнийг 07-17 цаг хүртэл хаана.

“Авто машингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн өнөөдөр явагдана.

Мөн дараах замуудыг хаана:

  • Бага тойруу,
  • Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам,
  • Сөүлийн гудамж,
  • Бээжингийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Сүхбаатарын гудамж,
  • Их сургуулийн гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Хөх тэнгэрийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлана.

-СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БЯСАЛГАЛЫН ФЛАШМОБ БОЛНО-

Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу өнөөдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс эл өдрийг "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбай дээр “Улаанбаатар марафон”, “Автомашингүй өдөр” үйл ажиллагаатай хамтран зохион байгуулж сүсэгтэн олныг өргөнөөр хамруулна.

Бурхан багшийн Их дүйчэн өдөр нь Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ. Монголын шашин соёл нь үндэсний уламжлалт хэв шинжийг хадгалан үлдсэн өөрийн өвөрмөц онцлогтой тул соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, олон улсад сурталчлах боломжтой юм.

ӨНӨӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ ЯВДЛЫН ХӨТӨЛБӨР

  • 10:00-21:00 Буян номын үйл
  • МБШТ Гандантэгчэндин хийд
  • /Ном хурах, сожин хүртээх, бурхан багшийн рэнсрэл залах зэрэг уламжлалт буян номын үйл ажиллагаа/
  • 15:00-16:00 Баярын сүрт жагсаал
  • Энхтайваны өргөн чөлөө
  • /Гандантэгчэнлин хийдээс Сүхбаатарын талбай хүртэл сүсэгтэн олны төлөөлөл 3080 хүний бүрэлэдхүүнтэй/
  • 16:00-17:00 Бясалгалын флашмоб
  • Сүхбаатарын талбай
  • /Да лам, Наро Банчэн гэгээний мэндчилгээ, Үндэсний урлагийн их театрын тоглолт, бясалгал флашмоб, Энхтайваны хөдөлгөөн/


Сэтгэгдэл

Зочин [182.160.32.96] 2019-05-20 21:11:34

1234

Zochin [172.56.42.0] 2019-05-18 04:11:57

Lalruudaa haltuurand garah gesen hamag orlogo haagaad pizdaanuudaa bolildoo ,km urjuulj 5 tsaas olh gesen chine psda yumaa

Зочин [64.119.27.207] 2019-05-18 09:34:55

Chi gantsaaraa uluw dolow hiisen teneg nuhur bn da

Зочин [49.195.191.50] 2019-05-18 05:48:42

Eniig is-r n olood saatuulaachee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.