Төв цэвэрлэхийн өмхий үнэрийг бууруулах байгууламж ашиглалтад оржээ

М.Амаржаргал / Нийгэм

Барилга хот, байгуулалтын яамнаас "Лаг усгүйжүүлэх байгууламж" шинээр барьж Улаанбаатар хотын захиргаа болон Ус сувгийн удирдах газарт хариуцуулж, ашиглалтад орууллаа. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь бохир усыг цэвэрлэх явдаа төрөл бүрийн хаягдал, лаг үлдэцийг ялган авдаг. Эдгээр бохирдол нь амархан ялзарч, эвгүй үнэр үүсгэдэг, маш удаан хатаж, эрүүл ахуйн хувьд аюултай орчныг бүрдүүлдэг.

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг байдлаас болж өмхий үнэртдэг аж. "Лаг усгүйжүүлэх байгууламж" ашиглалтад орсноор илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээ 5-8 дахин буурч, өмхий үнэр төдий хэмжээгээр багасах юм.

Лаг усгүйжүүлэх байгууламж нь лаг шахах насос, химийн бодис найруулах, туналах төхөөрөмжүүд, лаг усгүйжүүлэх центрфугийн төхөөрөмж, бункер, цэвэрлэгээний вакум насос, агаар үлээгч, агааржуулалтын систем, хорт хийнээс сэргийлэх болон хяналт удирдлагын системээс бүрджээ. Хоногт 2,500м.куб лаг усгүйжүүлэх хүчин чадалтай. Лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК буюу полиалюминумхлорид төрлийн химийн бодис ашиглах аж.


Сэтгэгдэл

Зочин [43.228.131.45] 2019-09-10 02:33:08

Их мөнгө зарж байгаа юм чинь тэгэх байлгүй дээ. Яасан ч удаан баригддаг байгууламж вэ.

Zochin [198.16.74.43] 2019-09-10 00:54:17

Ашгүй дээ сайхан мэдээ байна

Эмч [202.126.89.243] 2019-09-10 00:50:53

Энэ Хүрэлсүх овоо юм хийж байна шүү . Одоо энэ өвөл агаар хэр цэвэр болохыг харах үлдлээ дээ .

Зочин [66.181.161.74] 2019-09-09 10:43:26

Сайн

Зочин [66.181.180.63] 2019-09-09 10:37:37

Good


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.