Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29 жил ХХБанк
Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 оны аравдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад хоёр шатлалт банкны системийн үндэс суурийг тавьж Худалдаа хөгжлийн банк, Арилжааны ууган банк болон үйл ажиллагаа эхлүүлсэн түүхтэй. Энэ цагаас хойш Харилцагч бүрийнхээ итгэл дээр суурилан банк, санхүүгийн салбарт ШИНИЙГ САНААЧЛАГЧ, АНХДАГЧ, ТЭРГҮҮЛЭГЧ банк байсаар 29 жилийн ойгоо угтаж байна.
Арилжааны банкуудын үүсэл хөгжлийн 30 жилийн хугацааг ДАНГААРАА биш ХАМТЫН ХҮЧЭЭР ололт амжилтыг түүчээлсэн бөгөөд Банк, санхүүгийн салбарыг 1990 оноос эхлээд шинэ үе хүртэлх түүхийг тооцох юм бол 44 арилжааны банк байгуулагдаж, 24 банк ямар нэгэн шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоосон ба өнөөдөр 13 банк үйл ажиллагаагаа явуулж, ард иргэд, харилцагч байгууллагуудынхаа санхүүгийн найдвартай түнш нь байсаар байна.
Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын аж ахуй нэгжүүдээс олон улсын зах зээл бонд гаргасан анхны бөгөөд цорын ганц банк ба 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийт зургаан удаагийн бондыг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж Монгол улсынхаа эдийн засагт нэг тэрбум 240 сая ам.долларыг оруулж харилцагчдадаа, зээлдэгчдэдээ хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож, баялаг бүтээгчдэдээ үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Өнөөдрийн байдлаар Худалдаа, хөгжлийн банк Дэлхийн 200 гаруй олон улсын банк санхүүгийн байгууллагатай шууд буюу корреспондент харилцаатай ажиллаж:
- Монгол Улсын нийт гадаад төлбөр тооцооны 85 хувийг;
- Нийт худалдааны санхүүжилтийн 56 хувийг;
- Мөн дотоодын тэргүүлэх 400 компанитай хамтын ажиллагаатай буюу шилдэг байгууллагын банк юм.
- “Монгол Улсын шилдэг арилжааны банк”-аар сүүлийн 8 жил дараалан шалгарлаа.
- Түүнчлэн Дэлхийн банк санхүүгийн шилдгүүдийг тодруулдаг “Global Finance” сэтгүүлээс 2019 оны Монгол Улсын “Хамгийн Найдвартай Банк”-аар шалгаруулсан.
Бид Монгол Улсын банк санхүүгийн салбарын гол тулгуур нь бөгөөд цаашид тэргүүлэх байр сууриа улам батжуулж, дэлхийн тавцанд нэрээ дурсгах Азийн шилдэг банк болохын төлөө ажилтан нэг бүр хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж байна.
Монгол улсынхаа хөгжил дэвшилд 29 жилийн хугацаанд тасралтгүй хувь нэмрээ оруулан, эдийн засгийн тулгуур хүч нь байж ирснээрээ, үе үеийн ахмад ажилтнуудаараа, удирдлагуудаараа, үнэнч харилцагчдаараа, эрч хүчтэй хамт олноороо, хийж бүтээсэн амжилт ололтоороо бид бахархдаг.
Харилцагч Та бүхнийхээ тасралтгүй итгэлцэлд талархал илэрхийлэн, Хөгжил, дэвшилд хамтдаа тэмүүлсэн Түүхт 29 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Хөгжил дэвшилд хамтдаа
Дарханд Б.Жавхлан босоо байгаа бол Сэлэнгэчүүд эмэгтэй улс төрчдийг түлхүү дэмжих нь
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!
Зургаадугаар сарын 1-нээс 1-2-р ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ
ТӨРД ХҮЧГҮЙ 8 ЖИЛ БУЮУ УИХ-Д ХОЁР Ч СОНГОГДСОН Г. МӨНХЦЭЦЭГ
ХЭЭ ТОРГО, ХЭВ ЗАГВАРТАА ХЭТ ИХ АНХААРДАГ МӨРТЛӨӨ ХҮҮХДИЙН ҮХЭЛД ТАГ ДУУГҮЙ УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД
Бизнес эрхлэгчдэд олддоггүй 33 тэрбумын зээлийг ногоон гэрлээр авсан гурван гишүүн
П.ДЭЛГЭРНАРАН: 2030 ОН ГЭХЭД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТООГ 50 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА
Өнөөдрөөс үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэллээ
Н.Ганбямбын хүү Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөгийг арилжааны банк руу хийсэн үү
“Баялгийн” бус “Балгийн” байгуулна