Монгол Улс 32.3 сая тонн нүүрс экпортолжээ
Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Тэгвэл эхний арван сарын байдлаар 32.3 сая тонн гаргасан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, төлөвлөлтөө биелүүлэхэд 9.7 тонн нүүрс экспортлох шаардлагатай болж байна.
Манай улс оны эхний арван сарын байдлаар 2.75 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 309.2 сая ам.доллараар буюу тоо хэмжээний хувьд 1.4 сая тонноор их байгаа юм. Өнгөрсөн оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.8 ам.доллар байсан бол энэ онд 85.0 ам.доллар болж өссөн бөгөөд нийт нүүрснийхээ 98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна.
Дашрамд дурдахад, Монгол Улс ирэх онд мөн 42 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсвийн төсөлд тусгаад буй. Ингэснээр 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн юм.
Сэтгэгдэл
зочин [59.153.113.236] 2019-11-13 04:30:58
Энэ монго эмнэлэг сургууль тэтгэвэр, тосовийн ажилчидын цалинд, цэрэг, хил, хамгаалах зэрэгт явнв шуу дээ
Зочин [49.0.171.43] 2019-11-13 03:08:06
ene hoorond orosuud 300 say tonn nuurs hudaldjee ene bolomj bidend baisan gevch 10 jil tumur zamiig horloj gatsaav ingeed monogl uls bolomjoo orosuudad ugsun
Зочин [66.181.161.34] 2019-11-14 09:03:21
Tegsen bolgoo
Зочин [122.201.24.57] 2019-11-13 02:30:39
Дууслаа хөөё
Зочин [202.9.43.217] 2019-11-13 02:28:51
32 сая тонн нүүрс бол 2.24 тэрбум ам.доллар үнэ хүрч байна. Энэ мөнгө хаачсан бэ.