БАРИМТ: Дэд сайдын охин хар тамхины хэргээр хоригдов

Н.Алтанцэцэг / Хууль

Эрүүл мэндийн дэд сайд асны охин Б.Буянжаргал хар тамхины хэрэгт холбогдож, баривчилсан талаар бид мэдээлсэн. Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ)-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорих тухай саналыг 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд, Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 (Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа)-т заасан үндэслэлээр хоёр хоногийн өмнө буюу 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэсэн байна.

Хэргийг сануулахад, Тэднийг өнгөрсөн ням гарагт (2020.01.12) нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан байхад нь саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгсөн.


Сэтгэгдэл

ХА ХА ХА ХА [203.169.50.113] 2020-01-17 17:30:35

Сайдын охин саадгүй гарна Харцын хүү хар гэрт ҮЛДЭНЭ ХАХАХА ЭНЭ БОЛ өнөөгийн монголын ГАШУУН ҮНЭН ХА ХА ХА

Зочин [203.91.115.46] 2020-01-17 13:46:28

Эгэл малчин ардын хүү охин хар тамхи хэрэглэсэн гэж та нар дуулсан уу .монголын хамаг хөрөнгийг хууль бусаар цусалсан муусайн баячуудын ээгий баагий нар л байж ядахдаа мансуурч байгаа шүүдээ нүгэл нь нүдээрээ гарцгааж байгаа нь тэр хийсэн үйлийн Үрийг ньүр хүүхэд нь эдэлж.үндэс угсаа нь сөнөж байгаа нь тэр

2 хужаатай мансуурч байсан юм биздээ. [202.131.225.53] 2020-01-17 07:19:28

Бууяа тэгээд наарны таглаа болж шоронгийн баагий болхондээ. Очиж очиж 2 хужаатай мансуурч зугаацаж байсан юм биздээ. Больж, больж.

Зочин [124.158.110.117] 2020-01-17 06:00:41

Эрүүл мэндийн дэд сайд Болдбаатар гэж хүн ч хэзээ ч байгаагүй юм шүү!!! Худал мэдэгч царай гаргаж хамаагүй зүйл бичихээ болиоч.

Зочин [202.21.109.113] 2020-01-17 04:22:21

ХАР ТАМХИ ГАЗАР АВЛАА ШҮҮ

Зочин [64.119.16.18] 2020-01-17 04:16:05

Анхбаяр гэдэг нь Одбаяртай Солонгосын онгоцонд бужигнуулчихаад алга болсон А гэгч гэнээ. Одбаярын нэрийг хэлсэн атлаа энүүний нэрийг хэлэхгүй байсан, одоо харин хэлэв. Хаагуур явж байгаад ирсэн бэ?

Зочин [80.214.72.105] 2020-01-17 03:47:56

Насаар нь хорь

Зочин [64.119.27.125] 2020-01-17 03:45:47

Улс төрчид хэмээх авилгач , луйварчдын үйлийн үр гарч эхлэж байна даа. Тэдний буруу замаар олсон хулгайн мөнгө иймэрхүү замаар л нөлөөлөх байх

Зочин [202.9.46.145] 2020-01-17 03:20:11

Дэд сайд асан Т.Болдбаатарын охин гээл бичээчдээ. Хүмүүсээр таавар таалгуулах гэж байгаа юм шиг тэнэгтэж өгөхиймаа. Дэд сайд болохоосоо өмнө АТҮТийн захирал НИТХ-ын төлөөлөгч хийж байсан АНын гишүүн хүн л гэсэн шд.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.