Гоо сайхны бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн сургалт боллоо

Aдмин / Эдийн засаг

Европын холбооноос санхүүжүүлж буй “Монголын худалдааг дэмжих төсөл”-ийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна. МҮХАҮТ нь уг төслийн “Экспортыг дэмжих” гурав дахь бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд олон улсын шаардлагад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн, уул уурхайн бус салбарын экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерыг 2019 онд байгуулсан.

Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерын гишүүдийг чадавхижуулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ТРАМ төсөл, МҮХАҮТ-аас дараах сэдвээр сургалт зохион байгууллаа.

  1. Гоо сайхны үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ерөнхий шаардлага
  2. Гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эдийн сонголт, мал амьтны гаралтай түүхий эдийн үнэрийг дарах арга
  3. Ургамал, амьтны гаралтай тосны бүтэц, тэдгээрийн шинж чанар
  4. Тос боловсруулах технологи

"Монос косметикс" ХХК-ийн Ерөнхий технолгич Л.Хишигсүрэн болон ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Жавзмаа нар гоо сайхны кластерын гишүүдэд сургалт орлоо.

Эх сурвалж: МҮХАҮТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.