Цагаан сараас илүүтэй коронавирус сүйтгэж мэдэх нь, цаана чинь  

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Хятадад илэрсэн шинэ коронавирус хүнээс хүнд халддаг гэж БНХАУ-ын Эрүүл мэнд, ариун цэврийн асуудал хариуцсан Төрийн хорооны шинжээч Жун Наньшань нэгдүгээр сарын 20-нд буюу өчигдөр албан ёсоор зарласан. Сүүлийн хоёр хоногийн дотор Хятадад 139 хүн нэмж халдварлаж 198 болж гурван хүн нас барсан тухай http://vesma.today/ эх сурвалж мэдээлээд 20 цаг ч болоогүй байна. Гэтэл уг шинэ төрлийн вирусаар өвчилсөн хүний тоо өдгөө 218-д хүрч, хүрээгээ тэлэв. Халдвар зөвхөн БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр бус, цаашлаад Тайланд, Хонг-Конг, Япон, Өмнөд Солонгост хүртэл бүртгэгджээ.

Үүний өмнө тус вирусыг амьтны гаралтай тул хүнээс хүнд халдварлах магадлал нь бага хэмээн үзэж байсан бол, БНХАУ-ын Засгийн газраас томилсон судалгааны баг Ухань хотоос анхлан дэгдсэн коронавирусыг хүнээс хүнд халдварладаг болохыг тогтоосон. Аажмаар эмнэлгийн ажилтнууд өөрсдөө өвдөж эхэлснээр уг дүгнэлтийг хийх үндэслэл болжээ. Өвчтөнүүдтэй гардан ажиллаж байсан эрүүл мэндийн байгууллагын 14 ажилтан халдвар авсан мэдээ байна. Байдал ийм дээрээ тулаад байгаа учраас Хятадад тархаад буй коронавирусын халдвартай холбогдуулж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ДЭМБ-аас шуурхай хуралдаан зарласан байна. Хуралдаан маргааш болох бөгөөд үүгээр олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдал эрсдэлд орсон эсэх талаар ярилцана гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

Амьтны гаралтай гэгдэж байсан тус вирусыг хүнээс хүнд халдварладаг болохыг Хятадын Засгийн газар нэгэнт зарласан. Яг одоогийн байдлаар мэдэгдэж буй өвчлөгсдийн тоо 222-т хүрээд байгаа ч ДЭМБ-ын зүгээс худалдаа, аялал жуулчлалын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг хараахан гаргаагүй байна. Хурдацтай тархаж байгаа энэ шинэ өвчин дэлхийг цочроож эхлээд байхад бид улирлын чанартай ханиадандаа дарагдаад урд хөршөө анхаарах ч завгүй сууцгаана. Уханиас Өмнөд Солонгост хүрч чадсан юм чинь манайд ороод ирэх юухан байхав дээ. Заавал орж ирээд байх ч албагүй. Бид очоод чирээд ирнэ л дээ. Одоо чинь цагаан сар хаяанд тулчихаад наймаачид урд хөршийг зорьж байгаа оргил цаг нь. Цагийн байдлыг харж байгаад Цагаан сар өнгөртөл урд хилийг түр хаахгүй бол нөгөө даамжирч буй үл таних өвчинг импортлоод ирэх вий. Бид хэдүүлээ билээ.

Энэ жилийн ханиадыг эдгэж өгөхгүй ужиг байна, дороо хүндэрч шууд хатгалгаа болоод байна, эмнэлгүүд ачааллаа даахаа болилоо гээд дээр дооргүй шуугиж байгаа. Ханиаднаас яаж салах арга асуусан хүмүүс сошиал ертөнцөөр дүүрэн. Сурагчдын амралт дөнгөж дуусаад хичээлдээ ороод л хүүхдүүд шинээр ханиад аваад ирж байна. Ийм нөхцөл байдалд их анхааралтай хандахгүй бол коронавирус ороод ирвэл яах вэ. Чухам айдас энэ л байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:57

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:57

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:27:19

UX0hAS http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:45:50

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:45:49

Зочин [139.5.217.180] 2020-01-26 04:04:45

Цагаан сарыг энэ жилдээ тэмдэглэхгүй байх тогтоол заавараа эртхэн гаргаад зарлах хэрэгтэй бна Тэгвэл амар бна

Gantuya [202.9.40.13] 2020-01-25 01:40:38

Manai uls hileee haayaaa hetsvv shdee

Зочин [203.91.115.53] 2020-01-24 03:07:00

Хятадын бэлэгнээс бүрэн татгалзъя. Хятад, Солонгос, Тайваний хилийг хаая. Монгол бараа, мөнгөө бэлэглэе, хүндээ хэрэгтэй, улсдаа ч хэрэгтэй.

Dulamsuren [202.126.89.155] 2020-01-25 02:33:15

Bitgii kutsj bai gulgu

зочин [66.181.161.25] 2020-01-24 03:56:33

урд хилийг хаая

Irgen [202.179.31.7] 2020-01-24 02:33:40

Odoo ued tsagaan saraar zaaval ail hesch zolgoh shaardlagagui, gar utsaaraa live hiigeed zolgoj bno sh dee. Zolgoj bna geed negnee unsej shulsddeg ni uvchin taraah gol helber bolj bna. Er ni unsehiin orond huuhduudiig unerleed esvel hatsraa hatsart hurgehiig urialah heregtei bnaa.

Зочин [192.82.76.167] 2020-01-22 14:11:56

tsagaan sar gedeg balai yumaa gants jil temdeglehgui ongorvol yamar vee?

Зочин [122.201.23.210] 2020-01-24 03:02:39

Яг зөв Энэ жил хориглох хэрэгтэй байна аа. Эрүүл байхаа бодоё. Юун баяртай манатай болно шүү. Тэгээд дээр нь нэг их үнсэлцэж золгох дуртай Монголчууд гэр гэртээ хоолоо хийж идээд, Интернэтээр мэндээ дамжуулаад болноо.

. [202.9.47.29] 2020-01-24 00:56:28

Битгий шаа эргүү ац минь

Зочин [49.0.184.30] 2020-01-23 04:20:18

biti balair

Би [202.72.245.123] 2020-01-22 02:51:36

Хятадаас оруулж ирдэг бэлэгнээс татгалзая. Мөн цагаан сарыг аядуу даруухан тэмдэглэж өнгөрөөе. Заавал гар цайлгах гээл байгаа бол 100, 500, 1000 төгрөг л хэдэн чихэртэй тавьчихалдаа

зочин [182.160.35.218] 2020-01-22 01:58:23

хүүхдээ дагуулж гадуур явах, айл хэсэх, хоршоо дэлгүүрээр зочлохоо хамгийн түрүүнд багасах. амны хаалт зүүх, хаалтаа 2 цаг тутамд солих гараа байнга ариутгах талаар сурталчмаар

Sfg [182.160.33.92] 2020-01-21 23:06:45

Surguuliig tur haagaachee

Зочин [66.181.161.111] 2020-01-22 05:15:27

Tiim shvv karintiilax xeregtei owjin ix baixad

Zochin [192.82.71.194] 2020-01-21 17:50:05

Tsagaan sariig ene jil hiihee boloh heregtei

Зочин [202.21.107.85] 2020-01-21 17:46:30

Bichej baihad n too n iheseed bhiin yamar aimar yumbee

Зочин [202.126.89.48] 2020-01-21 15:51:44

Huuyee surguuli soyoloo amaraagaachee xuuxduud l zowno bolowsrol yadagiin be gol ni eruul mend

zochin [59.153.112.49] 2020-01-21 14:18:52

olnoor tsuglardag surguuli tsetserlegiig shuud haah eostoi mash ayultai orj irsen hoino ni bish irhees ni umnu arga hemjee avaasai ter ergvv bolovsroliin said ni

unshigch [66.181.161.60] 2020-01-21 12:33:21

айлууд аргал түлж агаарт буй элдэв вирус устгах хэрэгтэй бна.Япон улс манайхаас гуйгаад л бид ч ѳѳрсдѳѳ хэрэглэхгүй байж харамлаад л

Sda [64.119.16.24] 2020-01-21 15:39:03

Ahahhahaha elgiin ymbe

Зочин [202.9.40.170] 2020-01-21 10:19:09

шахмал тулш ам хамрын салстыг их хуурайшуулснаар амьсгалын замын эрхтэнууд вирусээс оорийгоо хамгаалж чадахгуй болсон ингээд ханиад нь илуу хунд урхагтай оргон дэлгэр тархаж байгаа юм

Зочин [66.181.161.122] 2020-01-21 16:51:58

Тэнэгээ зуухан дээрээ задгай амтай саванд ус хийж тавиал болоош дээ 5 л ус харамлаад авч чадахгүй үхээч

Зочин [192.82.72.167] 2020-01-21 08:39:08

Эруул мэндийн яам хил гааль тургэн ходолмоор байна шуу Нэгэнт ороод ирвэл маш тургэн тархаж байгаа юм байна Цагаан сараар Эрээн явахыг хорих хэрэгтэй Бэлгэнд ааруул цагаан идээ бэлэн монго огдог болцгоое Цалин тэтгэвэр нэмчихсэн бэлэн монго их болох энэ уед дотоодын уйлдвэрлэлээ л дэмжих хэрэгтэй

Ddd [182.160.39.88] 2020-01-21 08:09:32

Huuhed hicheeldee yavsan chin angiinh talaas iluu ni baihgui bna tegeed irsen huuhduud bugd haniadtai bna iim baihad surguulia karantilaachee surguuliin emch uzehgui shuud gertee hari gej bna ene arai heternee bidend huuhdiin eruul mend yunaach iluu chuhal

Өвчин дэгдэхээс бүрэн сэргийлэх хэрэгтэй. [202.131.225.53] 2020-01-21 08:01:30

1-т, одооноос эхлээд урд хилээ хааж Цагаан сарын элдэв бараа зөөлгөхөө болих хэрэгтэй. 2-т, урдаас ирж байгаа хүмүүсийг сайтар шалгаж, өвчингүй л бол Монголд оруулах, өвчтэйгий нь албадан эмчилж байх. 3-т, урагшаа монголчуудыг явуулахыг хязгаарлах хэрэгтэй ш дээ. Тэгэхгүй бол Цагаан сараар Монголдд энэ халдвар дэгднэ шүү.

МУ-н иргэн [103.229.122.158] 2020-01-23 07:12:41

дэмжиж бна

Зочин [59.153.113.204] 2020-01-22 07:56:16

Яг зөв.

Ээж [103.229.123.111] 2020-01-21 08:01:20

3 ХҮҮХЭД яг сургууль ороод ханиад аваад ирлээ сургууль цэцэрлэг хаагаач ээээ.Хатгаа болоод БАЙНА

Зочин [122.201.22.251] 2020-01-21 07:41:27

Manaid orood irsen bhoo

иргэн [103.229.122.158] 2020-01-23 07:14:03

Амны билгээс,Ашдын билэг 3хан саяулаа бж ийм яриад блгүй урд хилээ хаах талаар бодолцооц

Зочин [202.72.245.123] 2020-01-21 07:28:15

өнөөдөр бид нар үгийн алдаа засаж зөв буруугаа дуудах биш гэрийн чинь гадаа муухай өвчин хаалгыг чинь тогшиж аюулын харанга дэлдэж байгаа тухай ярьж байнаа. буруу бичлээ гээд өвчин тусах биш дээ. урд хөрш рүү явж цагаан сарын бэлэг нэртэй хог чирж ирэхээ л болцгооё. энэ байдлаас харахад хог биш өвчин л чирж ирэх гээд байна даа. ханиаднаасаа салж чадахгүй эмчилж дийлэхгүй байхад энэ өвчин ороод ирвэл юу болох билээ бодохоос л аймаар ухаан хүрэхгүй байна.

Зочин [202.179.26.128] 2020-01-21 07:00:14

эрээнд очиж цагаан сарын юм авахгүй бай

Зочин [202.9.46.53] 2020-01-21 06:58:23

Дэлхийн улс орнууд хятадаас жуулчид хүлээн авахааа хоригло. Мөн иргэдээ хятад руу зорчихгүй байхыг анхааруулах хэрэгтэй.

sodmaa [202.126.88.178] 2020-01-21 06:53:28

hilee haagaachee tegeed. mongold orj ireh n oirhon ba. manaihan ereenhoh hot awdag humuus hog chirch irne. hogoor yaah we mongoor zolgooch.

Boku [202.55.188.88] 2020-01-21 07:38:42

Medee.mn ochood l hil haachiv gj

иргэн [66.181.169.162] 2020-01-21 06:44:25

Энэ шахмал түлш гээд заваан юмыг болихгүй бол илүү их тортог хортой байх шиг байна

Boku [202.55.188.88] 2020-01-21 07:39:41

Harin tiim Naad zah ni l am huuraishaad hahaj tsatsaj uhchih gd bhin

зочин [202.131.229.246] 2020-01-21 06:39:45

ханиад томуу хэрээс хэтэрлээ таван төгрөгөөрөө эм авч уусаар эдгэж байгаа юм ч алга мэдэж байгаа ч эмч алга дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу энэ л болж байна

Зочин [202.131.227.82] 2020-01-21 06:05:43

иргэн бүр өөрийгээ л хамгаалахгүй бол ,,,

Зочин [122.201.21.122] 2020-01-21 06:02:57

hilee haah heregtei mongoloosoo ymaa avaad l beleg seltee bolgoe

Зочин [192.82.68.245] 2020-01-21 05:45:46

Энэ сэтгүүлч харин зөв бөгөөд хэрэгтэй мэдээлэл оруулсан байна Тэр өө хайсан нөхдүүд короновирус гээд чи зөв бичдэг гээд өвчин тойрч гарахгүй харин урьдчилан сэргийлж хамгаалсан нөхцөлд олон хүний амь насыг хамгаалж чадна

Зочин [202.72.242.138] 2020-01-21 10:30:50

хэлээ хаах хэрэгтэй

Zochin [66.181.161.102] 2020-01-21 06:17:04

Odoo nuguu tsagaan sariin beleg hemeeh hogoo chirj ireh geed uvchinuu chireed irne dee yana daa

Хүдэр [202.126.89.30] 2020-01-21 05:34:06

маш ноцтой маш аюултай вирус ѳвчин тахал гээл аймшигтайгаар монголыг сүйрүүлж мэдэх ѳвчиний талаар хэрэгтэй мэдээлэл ѳгч байхад бичиг үсгийн алдаа нтр хайсан шиг хэрүүл бичиж суухын лалрууд бэ

Zochin [103.229.123.249] 2020-01-21 05:13:11

Tsag vrgelj ailgah tuluvluguutei baihiimaa tee

Tsolmon [202.126.89.155] 2020-01-25 02:34:58

Hrn tn te sda al yum a

zochin [103.10.23.5] 2020-01-21 04:51:34

anhaar ontsgoi baidal zarlaa

Зочин [202.55.188.36] 2020-01-21 04:49:39

Алдаа хараад суухымаа малнууд

Зочин [192.82.70.137] 2020-01-21 16:48:33

hilee haagaachee

Алдаа хаана байна? [202.131.225.53] 2020-01-21 04:45:57

Гарчигт 1 удаа, 2 дахь абзацад 2 удаа, мөн 4 дэх абзацад 1 удаа алдаатай бичсэн байна ш дээ.

bataa [103.10.23.5] 2020-01-21 04:42:07

Urd hilee odoo shuud haa

Алдаагүй бич л дээ. Википеди-гээс үз. [202.131.225.53] 2020-01-21 04:41:33

"КорОнАвирус" гэж алдаагүй бич л дээ, сэтгүүлчээ. Уншигчиддаа хүндэтгэлтэй хандаач! Мэддэггүй ойголт гарч ирж байгаа бол Википеди-гээс үзээч дээ.

202.126.89.129-т [202.131.225.53] 2020-01-21 07:56:09

Миний алдаа бол яахав, жоохон юм. Харин "корАнОвирусын" халдвар цаагуур чинь их гараад байна. Сэтгүүлч мань дөнгөж сяахан сургуулиа төгссөн, бодвол МУУ сургууль юм байлгүй. Редакцид нь элдэв нэвтэрхий толь огт байхгүй, иймд халх Монголын сэтгүүлч гадаад үгэнд муу байлгүй яахав. Иймд үүнийг Таны хэлснээр ойлгож, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, энэхүү муу боловсорсон, харанхүй сэтгүүлчийн "хэлж байгаа" зүйлийг нь бодож суйдаа.

Зочин [202.9.46.169] 2020-01-21 07:38:54

үг үсгийн алдаанаас илүү цаана чинь аюул ойрхон бн

Зочин [202.126.89.123] 2020-01-21 05:14:54

Ойлголт гээд өөрөө бас зөв бичээч алдааг нь харж суухаар агуулга анхаарулга нь бидэнд юу хэлж байна бодооч


60 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
60 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.