Коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний улмаас 17 хүн нас баржээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Хятадын Хубэй мужид шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний 444 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барсан талаар тус мужийн эрх баригчид лхагва гарагт мэдээлжээ.

Вирусээр халдварласан хүмүүстэй ойр дотно харилцаатай байсан 2556 хүний биеийн байдлыг ажигласнаас 863 хүнийг гэр лүү нь буцаажээ. Хубэй мужид лхагва гарагт вирусний халдварын 69 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 62 нь анх халдвар илэрсэн мужийн нийслэл Үхань хотод бүртгэгдсэн байна.

Уушгины хатгалгаа өвчний тархалтыг зогсоох зорилгоор Үхань хотын засаг захиргаа олон нийтийн газраар явах үедээ амны хаалт зүүхийг оршин суугчдаасаа хүсжээ. Мөн Засгийн газрын харьяа агентлагууд, компаниуд, нийтийн хүрээлэнгийн ажилтнууд ажлын байрандаа амны хаалт зүүх шаардлага үүсжээ.

Үүний зэрэгцээ олон нийттэй харилцах үйлчилгээ эрхэлдэг газрууд нэвтрэх хаалганууд дээрээ амны хаалт зүүхийг хүссэн самбар байрлуулж, амны хаалтгүй иргэдийг оруулахгүй байхыг үүрэг болгосон байна.

Мөн Үхань хотод ирж, гарч байгаа тээврийн хэрэгслүүдийн хяналтыг чангатгасан бөгөөд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гол замуудын орчимд шалган нэвтрүүлэх цэгүүд байгуулжээ. Тэдгээр цэгт хотоос гарч буй хүмүүсийн биеийн температурыг үзэж, хотод ирж буй тээврийн хэрэгслүүдэд амьтан байгаа эсэхийг шалгах ажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:35

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:35

Зочин [192.82.69.215] 2020-01-23 20:53:14

Хилийн хорио цээр тогтоох хэрэгтэй

Зочин [64.119.19.209] 2020-01-23 04:07:16

manaihan hilee haagaachee.tsagaan sar hamaagui shde.dotroo bolood l ungurnu biz.hytadaas hun oruulahgui baih heregtei.

зочин [202.179.31.8] 2020-01-23 03:59:27

цагаан сар дуустал хилээ хаамаар юмаа улан-үд явж болийшдээ

Зочин [64.119.27.230] 2020-01-23 03:28:56

Урд хилээ хаагаач.Хил дээр халуун хэмжиж оруулж байгаа боловч түр халуун буурсан үед нь таарвал яах вэ?

Зочин [167.172.141.11] 2020-01-23 04:00:17

Xarin tiime xilee haah iostoi baital zugeer taivan tsuugaad baix yum

Galkhuu [49.0.212.216] 2020-01-23 01:45:55

Huuhduudiig amraachihdag boloosoi


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.