Б.Шоовдор Иван Ярыгины нэрэмжит “Гран при”-гийн хошой аварга боллоо

Н.Алтанцэцэг / Спорт

Иван Ярыгины нэрэмжит “Гран при” XXXI тэмцээний 3 дахь өдөр /2020.01.25/ эмэгтэйчүүдийн 59 кг-д “Будапешт-2018” болон “Нур Султан-2019” ДАШТ”ий хүрэл, Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Баатаржавын Шоовдор энэ удаагийн тэмцээнээс багийнхаа 2 дахь алтан медалийг хүртэв.

Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд Белорусийн бөх А.Гучок, ¼ шигшээд ОХУ-ын В.Дондупова, хагас шигшээд Казахстаны М.Бакбергеноваг тус тус ялсан байна. Аваргын алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Х.Муртузалиеваг ялснаар Иван Ярыгины нэрэмжит “Гран при” тэмцээний хошой аварга боллоо.

Тэрбээр өмнө нь 2015 онд энэ тэмцээний аварга болж байсан бөгөөд Монголын бөхчүүдээс П.Орхон 2016, 2017, 2018 онд энэ тэмцээнд аваргалсан бол Дэлхийн хошой аварга С.Батцэцэг 2015, 2019 онуудад түрүүлсэн байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:17

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:17

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:51:59

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:51:58

Зочин [122.201.24.171] 2020-01-26 08:14:35

Сураггуй гар 2 дахиа туруулж байна гэхээр олигтой тэмцээн биш нь тодорхой, сумын наадмын зиндааны л юм юм аа даа янз нь

Зочин [192.82.74.38] 2020-02-02 08:03:57

hutsva delhiin rank4 uur bichigdej bgaa buh suraggui bh uu

Зочин [202.21.108.27] 2020-01-26 00:30:53

маш сул тэмцээн болсон шинэ орос охидууд л бгаашуу

Зочин [83.23.234.102] 2020-01-25 13:01:13

Ene temceed delhiid aldartai tamirchid orolcoogui

Зочин [66.181.180.134] 2020-01-25 09:10:13

Олимпийн бус жингүүдэд өрсөлдөгчид сул цөөрөн, манай бөхчүүд бол ёстой медалиудыг дураараа л авч байгаа юм даа. Яг Олимпийн жингүүдэд бол эхний тойргоо ч давахад бараг чадахгүй шахуу л болчих юм, тэр тусамаа яг Олимпийн өмнө_


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.