ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан хичээлийг цахимаар заана
Манай улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хаагаад байгаа билээ. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан цахимаар хичээл заана гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэж эхэллээ.
Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээл зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм байна.
Өнөөдөр 11:00 цагт Англи хэл, 15:00 цагт Орос хэлний цахим хичээлийг “Боловсролын үнэлгээний төв” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.
Дарханд Б.Жавхлан босоо байгаа бол Сэлэнгэчүүд эмэгтэй улс төрчдийг түлхүү дэмжих нь
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!
Зургаадугаар сарын 1-нээс 1-2-р ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ
ТӨРД ХҮЧГҮЙ 8 ЖИЛ БУЮУ УИХ-Д ХОЁР Ч СОНГОГДСОН Г. МӨНХЦЭЦЭГ
ХЭЭ ТОРГО, ХЭВ ЗАГВАРТАА ХЭТ ИХ АНХААРДАГ МӨРТЛӨӨ ХҮҮХДИЙН ҮХЭЛД ТАГ ДУУГҮЙ УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД
Бизнес эрхлэгчдэд олддоггүй 33 тэрбумын зээлийг ногоон гэрлээр авсан гурван гишүүн
П.ДЭЛГЭРНАРАН: 2030 ОН ГЭХЭД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТООГ 50 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА
Өнөөдрөөс үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэллээ
Н.Ганбямбын хүү Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөгийг арилжааны банк руу хийсэн үү
“Баялгийн” бус “Балгийн” байгуулна