Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүллээ
Ардчилсан нам /АН/ 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнөөдөр хүргүүлэв. Тус намаас Монгол өрх-Хөгжлийн бодлого нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулжээ.
УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн З.Нарантуяа хэлэхдээ, “Хөтөлбөрийн гол цөм нь монгол айл бүрийн амьдралд өсөлт гарахад чиглэнэ. Монгол Улс түүхий эдээ экспортолж биш, үйлдвэрлэж боловсруулдаг байх ёстой. Тиймээс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ түлхүү дэмжиж айл өрх бүрийг дэлхийн дундажтай ижил орлоготой болгоход чиглэнэ. Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэх юм. Үнэгүй орон сууцыг урьтал болгохгүй. Иргэн бүр өөрийн хөдөлмөрөөр, тохилог, хүсэл сонирхолдоо нийцсэн орон сууцаа худалдан авах боломжийг бүрдүүлнэ” хэмээв.
Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 25-ны дотор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Үндэсний аудитын газарт хүргэх ёстой. Тэгвэл АН өнөөдөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, хянуулсны дараа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх аж.
Тус мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа, ТББ, холбоод, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, эрдэмтэн, судлаач зэрэг нийт 20 гаруй мянган иргэдийн саналыг хүлээн авч, нэгтгэн боловсруулжээ. Ингээд энэ сарын 21-нд Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдаж уг төслийг баталсан байна.
Эх сурвалж: Монцамэ
Дарханд Б.Жавхлан босоо байгаа бол Сэлэнгэчүүд эмэгтэй улс төрчдийг түлхүү дэмжих нь
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!
Зургаадугаар сарын 1-нээс 1-2-р ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ
ТӨРД ХҮЧГҮЙ 8 ЖИЛ БУЮУ УИХ-Д ХОЁР Ч СОНГОГДСОН Г. МӨНХЦЭЦЭГ
ХЭЭ ТОРГО, ХЭВ ЗАГВАРТАА ХЭТ ИХ АНХААРДАГ МӨРТЛӨӨ ХҮҮХДИЙН ҮХЭЛД ТАГ ДУУГҮЙ УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД
Бизнес эрхлэгчдэд олддоггүй 33 тэрбумын зээлийг ногоон гэрлээр авсан гурван гишүүн
П.ДЭЛГЭРНАРАН: 2030 ОН ГЭХЭД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТООГ 50 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА
Өнөөдрөөс үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэллээ
Н.Ганбямбын хүү Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөгийг арилжааны банк руу хийсэн үү
“Баялгийн” бус “Балгийн” байгуулна