Цахим орчинд хуурамч мэдээлэл тараасан 25 тохиолдлыг шалгаж байна
“COVID-19” халдвартай холбоотой цахим орчинд амны хаалт зарна гэсэн зарын дагуу иргэд их хэмжээгээр захиалга өгч мөнгөө урьдчилан шилжүүлж хохирох тохиолдол гарч байна. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд худал мэдээлэл тараасан 25 тохиолдлыг шалгаж байгаа аж.
Тухайлбал, “БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д нэгдүгээр сарын 31-ний өдөр “амны хаалт их хэмжээгээр нийлүүлнэ” хэмээн иргэн Б-д санал болгож 8 сая 400 мянган төгрөг шилжүүлэн авч залилсан байна. Мөн цахим сүлжээнд “амны хаалт худалдана” гэсэн зарын дагуу иргэн Г, М нар Герман улс руу энэ сарын 2-ны өдөр 117 сая төгрөг урьдчилан шилжүүлж залилуулжээ. Иймд иргэд сэрэмжтэй байж, мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулав.
Мөн иргэд бодит бус мэдээлэлд итгэж, нягтлаагүй мэдээллээ бусадтай хуваалцахаас зайлсхийж “Бүү сандар, бүү хуурт, бүү өг” гэсэн уриатай энэхүү цаг үеийг даван туулахыг уриаллаа.
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!
ХЭЭ ТОРГО, ХЭВ ЗАГВАРТАА ХЭТ ИХ АНХААРДАГ МӨРТЛӨӨ ХҮҮХДИЙН ҮХЭЛД ТАГ ДУУГҮЙ УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД
Э.Одбаяр: АН ардчиллаа хамгаалж авч үлдэхийн төлөө түүчээлж, сонгуульд оролцоно
Ө.Отгонбаатар: Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой
Газрын зөрчил арилгах аян үргэлжилж байна
Согтуугаар машин жолоодох зөрчил 70.3 хувиар буурчээ
Тэрбумтан Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдөд мөнгөн хандив өгөхгүй
СОНГУУЛИЙН БОСГОН ДЭЭР АМЛАЛТАА ЭРГЭН САНАДАГ “СОЦИАЛИСТ САНДРАЛ”
Л.ХАЛТАР САЙДЫН ХАЛТУУРДАЛТ
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий