ДЭМБ: Хөл хорио тогтоосноор цар тахлыг зогсоож хүчрэхгүй
Дэлхийн улс орнуудад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоох хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр “халдварын тохиолдлуудыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ авах, эмчлэх, ойрын хавьтлыг тогтоох” бололцоо бүрдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, "Дан ганц хөл хорио тогтоосноор цар тахлыг зогсоож хүчрэхгүй. Халдварын тархалтыг зогсоож, хүмүүсийн амь насыг аврах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн тулд хөл хорио тогтоох арга хэмжээнүүдийг авсан. Хөл хорио тогтоосон цаг хугацаагаа вирус руу “довтлоход” ашиглахыг бид уриалж байна” гэж мэдэгджээ.
Мөн Т.Гебрейесус улс орнуудын авч хэрэгжүүлэх хэрэгтэй зургаан алхмыг нэрлэжээ. Үүнд:
- эмнэлгийн байгууллагын ажиллах хүчнийг өргөжүүлж, сургаж, байршуулах,
- халдвар авсан байх магадлалтай бүх сэжигтэй тохиолдлыг илрүүлэх системийг хэрэгжүүлэх,
- шинжилгээний оношлуурын үйлдвэрлэл, хүчин чадал болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх,
- өвчтөнүүдийг эмчлэх, тусгаарлахад ашиглах байгууламжуудыг тодорхойлж, тоноглох,
- ойрын хавьтлуудыг тусгаарлах тодорхой төлөвлөгөө боловсруулах,
- Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хумьж, хяналтад авахад дахин анхаарал хандуулах багтжэ

- Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хумьж, хяналтад авахад дахин анхаарал хандуулах багтжээ
эх сурвалж: Монцамэ
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!
ХЭЭ ТОРГО, ХЭВ ЗАГВАРТАА ХЭТ ИХ АНХААРДАГ МӨРТЛӨӨ ХҮҮХДИЙН ҮХЭЛД ТАГ ДУУГҮЙ УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД
ТӨРД ХҮЧГҮЙ 8 ЖИЛ БУЮУ УИХ-Д ХОЁР Ч СОНГОГДСОН Г. МӨНХЦЭЦЭГ
П.ДЭЛГЭРНАРАН: 2030 ОН ГЭХЭД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТООГ 50 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА
Э.Одбаяр: АН ардчиллаа хамгаалж авч үлдэхийн төлөө түүчээлж, сонгуульд оролцоно
“Баялгийн” бус “Балгийн” байгуулна
Н.Ганбямбын хүү Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөгийг арилжааны банк руу хийсэн үү
Ө.Отгонбаатар: Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой
Согтуугаар машин жолоодох зөрчил 70.3 хувиар буурчээ
Тэрбумтан Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдөд мөнгөн хандив өгөхгүй