Л.Мөнхтүшиг: Алтанбулаг боомтоор ОХУ-аас 594 оюутныг татан авах ажиллагааг зохион байгуулна
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УОК-ын орлогч дарга Н.Мандахгэрэл "Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд гадаадаас ирсэн нийт 1248 иргэн тусгаарлагдаад байна. Эдгээр иргэдээс 740 улаанбаатар хотод тусгаарлагдсан байгаа. Харин үлдсэн 458 хүн орон нутагт тусгаарлагдаж байна. Өнөөдөр өглөө 06:30 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ОХУ-д сурж байсан 170 иргэн ирсэн. Эдгээрээс 93 хувь нь оюутан бөгөөд 89 хувь нь эмэгтэй, 11 хувь нь эрэгтэй ирсэн байгаа”гэлээ.
ГХЯ-ны Л.Мөнхтүшиг “УОК гадаадад байгаа иргэдэээ шат дараатай татан авах ажлыг зохион байгуулж байна. ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа эхлэсэн. Өнөөдөр өглөө 170 иргэн ирсэн. Тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд алтанбулаг боомтоор ОХУ-аас 594 оюутныг татан авах ажиллагааг зохион байгуулна. Алтанбулаг боомтоор нэвтрүүлсний дараа тусгаарлана. Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй гурван мянга гаруй иргэдээс ирсэн байгаа. Монголын хилээр давсан иргэдийн тоо 62 мянгыг давсан. Харин зохион байгуулалттай татаж авсан 8498 иргэнийг зохион байгуулалттайгаар татан авсан. Үүнийг 900 гаруй төрийн алба хаагчид зохион байгуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд 30 улсаас иргэдийг татаж аваад байна. ОХУ-аас оюутныг татаж авсан дараа дараагийн татан авалтын төлөвлөгөөг гаргана” гэв.
СОНГУУЛИЙН БОСГОН ДЭЭР АМЛАЛТАА ЭРГЭН САНАДАГ “СОЦИАЛИСТ САНДРАЛ”
Л.ХАЛТАР САЙДЫН ХАЛТУУРДАЛТ
МӨРИЙН ХӨТӨЛБӨР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨРГӨЖҮҮЛЭН, ӨРНӨӨС ГАРГАЖ, БАЯЛГИЙГ ЭЗЭНЖҮҮЛЭХ МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БИЕЛСЭНГҮЙ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороод ХУРАЛДАХГҮЙ
ГАМШИГ, АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 135 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Франц Улсад айлчилж байна