ХААН Банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар гурав дахь жилдээ нэрлэлээ
ХААН Банкны Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, харилцагч олон нийтэд зориулан нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийж буй ажлууд, компанийн засаглал, санхүүгийн үзүүлэлтүүд зэргийг үнэлэн олон улсын “Asiamoney” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”-аар гурав дахь жилдээ өргөмжиллөө.
Харилцагч төвтэй байх стратегийн хүрээнд сүүлийн жилүүдэд бид цахим бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлж, харилцагчдад амар хялбар, хурдан шуурхай, бас аюулгүй хэрэглээг санал болгож буй. Үүний нэг жишээ нь Киоск машин бөгөөд хот, хөдөөд нийт 100 гаруйг суурилуулснаар орон нутгийн иргэд банкны үйлчилгээг иргэний үнэмлэх, хурууны хээгээ уншуулан 24/7 авах боломжтой болголоо. Мөн 2019 онд Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утасны хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн “Contact сenter” болгон өргөжүүлснээр харилцагчдын цаг завыг хэмнэж, илүү олон сувгаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж чадсан юм. Бидний цахимын чиглэлээр хийж буй хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, дижитал сувгийн нэвтрүүлэлт, сайжруулалт нь зайнаас банкны үйлчилгээг хүссэн цагтаа авах боломжийг бүрдүүлж байна.
ХААН Банк нь бизнес эрхлэгч харилцагчдынхаа зогсолтгүй хөгжиж, бизнесээ тэлэх зорилтод нь нийцүүлэн санхүүгийн болон ур чадварын, бизнес, менежментийн зөвлөх үйлчилгээгээр дамжуулан тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Өнгөрөгч онд Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг нээснээр бизнес эрхлэгч харилцагчдадаа бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтын оффис санал болгохын зэрэгцээ санхүүгийн зөвлөх үйлчилгээгээ улам сайжруулан хүртээмжтэй болгож чадлаа. Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн зөвлөх үйлчилгээг зайнаас хүргэсээр байна.
ХААН Банк өнгөрсөн оны байдлаар 10 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, Монголбанкнаас тавьдаг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, банкны системийн 30 орчим хувийг бүрдүүлэн ажиллаж байгаа үндэсний хэмжээний тэргүүлэгч банк билээ. Бидний хичээл зүтгэлийг олон улсад болон дотоодод өндрөөр үнэлж буйн илэрхийлэл нь 2020 он гарснаас хойш “Шилдэг банк”, “Шилдэг кастодиан банк”, “Харилцагчийн үйлчилгээгээр тэргүүлэгч банк” зэрэг томоохон 10-аад шагналын эзэн болж, манлайлагч банк гэдгээ батлан харуулсаар байна.
Дэлхийд нэр хүнд бүхий “Euromoney” сэтгүүлийн дэргэдэх Ази, Номхон далайн бүс дэх эдийн засаг, банк санхүүгийн салбарын мэдээ мэдээллийг хүргэдэг “Asiamoney” сэтгүүл банк санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ, дүгнэлт хийдэг бөгөөд туршлагатай, тэргүүлэх шинжээч экпертүүд Ази тивийн улс орнуудын шилдэг банкуудыг шалгаруулдаг байна.
Энэхүү амжилт нь ХААН Банкны нийт хамт олон болон бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчдын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн билээ. Амжилт бүрийг хамтдаа бүтээдэг эрхэм харилцагчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.
Бид зогсолтгүй бүтээсээр...
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!
ХЭЭ ТОРГО, ХЭВ ЗАГВАРТАА ХЭТ ИХ АНХААРДАГ МӨРТЛӨӨ ХҮҮХДИЙН ҮХЭЛД ТАГ ДУУГҮЙ УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД
ТӨРД ХҮЧГҮЙ 8 ЖИЛ БУЮУ УИХ-Д ХОЁР Ч СОНГОГДСОН Г. МӨНХЦЭЦЭГ
П.ДЭЛГЭРНАРАН: 2030 ОН ГЭХЭД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТООГ 50 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА
Э.Одбаяр: АН ардчиллаа хамгаалж авч үлдэхийн төлөө түүчээлж, сонгуульд оролцоно
“Баялгийн” бус “Балгийн” байгуулна
Н.Ганбямбын хүү Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөгийг арилжааны банк руу хийсэн үү
Ө.Отгонбаатар: Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой
Согтуугаар машин жолоодох зөрчил 70.3 хувиар буурчээ
Тэрбумтан Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдөд мөнгөн хандив өгөхгүй