Д.Нямхүү: Шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 21 настай оюутан эдгэрч дараагийн шатлалд шилжлээ
COVID-19-ийн цаг үеийн мэдээллийг ЭМЯ-наас хийлээ. Манай улсад өчигдрийн байдлаар шинээр 16 хүн ажиглалтанд орж 31 хүн ажиглалтаас гарснаар 2468 хүнд тандалт ажиглалтыг үргэлжлүүлж байна. Тусгаарлалтын арга хэмжээ авч эхэлснээс хойш нийтдээ 5447 хүнд тусгаарлах арга хэмжээ авчээ. Тэдний 623 хүнийг гэрийн нөхцөлд тусгаарлан ажигласан гэлээ. Ажиглалтад байгаа хүмүүс дунд 1-5 насны 118 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй байна. Шуурхай 119 дугаарын утсанд 24 цагт 161 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнд нэг дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авсныг мэдээлэв.
Өнгөрсөн хугацаанд нийтдээ 11 мянга гаруй иргэнд тандалт, судалгаа хийж, батлагдсан 220 тохиолдлыг илрүүлж, тусгаарлан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 175 буюу 81 хувь нь эдгэрсэн байна. Сувилалд 68, гэрт 73 хүн хяналтад байна. Батлагдсан тохиолдлын 181 нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Мөн 50 хувь нь Алтанбулаг боомтоор орж ирсэн бөгөөд 6-80 насны хүмүүс өвчилжээ. Нийт батлагдсан тохиолдлуудын эмнэл зүйн шинж өөрчлөгдөөгүй, хөнгөн үед нь тусгаарлаж эмчилж байгаа гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ Өчигдөр хийгдсэн 406 хүний сорьцод вирус илрээгүй байна. Сайн мэдээ нэг хүн эдгэрч дараагийн шатлалд шилжлээ. Энэ хүн бол ОХУ-д суралцаж байсан эрэгтэй 21 настай оюутан. Нийт 36 хоног эмчлэгдээд гарч байна. Нийт батлагдсан 220 тохиолдын 176 хүнийг эмчилж дараагийн шатны тусгаарлалтанд шилжүүлээд байна. ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж байна.Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 33 хүний биеийн байдал хөнгөн 11 хүний бие хүндэвтэр байна гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!
ХЭЭ ТОРГО, ХЭВ ЗАГВАРТАА ХЭТ ИХ АНХААРДАГ МӨРТЛӨӨ ХҮҮХДИЙН ҮХЭЛД ТАГ ДУУГҮЙ УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД
ТӨРД ХҮЧГҮЙ 8 ЖИЛ БУЮУ УИХ-Д ХОЁР Ч СОНГОГДСОН Г. МӨНХЦЭЦЭГ
П.ДЭЛГЭРНАРАН: 2030 ОН ГЭХЭД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТООГ 50 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА
Н.Ганбямбын хүү Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөгийг арилжааны банк руу хийсэн үү
Э.Одбаяр: АН ардчиллаа хамгаалж авч үлдэхийн төлөө түүчээлж, сонгуульд оролцоно
“Баялгийн” бус “Балгийн” байгуулна
Ө.Отгонбаатар: Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой
Согтуугаар машин жолоодох зөрчил 70.3 хувиар буурчээ
Тэрбумтан Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдөд мөнгөн хандив өгөхгүй