А.Амбасэлмаа: Өчигдөр 194 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирустэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "10,978,000 хүн хүн коронавируст халдвараар өвчилж, 578,000 хүн энэ өвчнөөр эндлээ. Сүүлийн 24 цагт 183,000 хүн шинээр халдвар авч 4,000 гаруй хүн эндсэн. Энэ нь өмнөх өдрөөс өссөн дүн юм. Мөн сүүлийн хоногт АНУ 54,000, Бразил 48,000, Энэтхэгт 21,000-аар өвчлөл нэмэгдлээ. АНУ-д нэг өдргийн дотор бүртгэгдсэн халдварын тоо халдвар гарснаас хойших хугацаанд хамгийн өндөр хэмжээнд хүрлээ.
ОХУ-д 6,000 хүн шинээр өвчилж, 147 хүн эндсэн байна. Манай орны хувьд өчигдөр шинээр 541 хүн ажиглалтад орж, 274 гэрийн тусгаарлалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар 2,713 хүн тусгаарлан ажиглалтад байгаа. Өчигдөр БНСУ-аас 420, АНУ-аас 25 хүн тусгай үүргийн онгоцоор ирсэн бол Замын-Үүд боомтоор 96 хүн орж ирсэн. Эдгээр иргэдээс 9 хүнийг ХӨСҮТ, 22 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Бусад хүмүүсийг буудлуудад тараан байршуулсан” гэв.
ЭМЧИЛГЭЭНД БАЙГАА 41 ХҮНИЙ БИЕИЙН БАЙДЛЫГ ҮНЭЛБЭЛ ХӨНГӨН 35, ХҮНДЭТЭР ЗУРГАА БАЙГАА
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Долдугаар сарын 2-нд дөрвөн лабораторид нийт 194 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал, өчигдөр АНУ-аас ирсэн 25 хүн, эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байгаа хүмүүс, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг, Сэлэнгэд байгаа тав, Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр, тандалтын зорилгоор авсан гурав, 24 тээврийн жолооч, Замын-Үүдэд хийсэн 108 шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгэрсэн хоёр хүний нэг нь тавдугаар сарын 28-нд ОХУ-аас ирсэн оюутан бол нөгөө нь тир машины орос жолооч байна.
Ингээд нийт батлагдсан 220 тохиолдлоос 179 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 41 хүний биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 35, хүндэтэр зургаа байгаа.Өчигдөр БНСУ-аас ирсэн иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна" гэв.
Дарханд Б.Жавхлан босоо байгаа бол Сэлэнгэчүүд эмэгтэй улс төрчдийг түлхүү дэмжих нь
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!
Зургаадугаар сарын 1-нээс 1-2-р ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ
ХЭЭ ТОРГО, ХЭВ ЗАГВАРТАА ХЭТ ИХ АНХААРДАГ МӨРТЛӨӨ ХҮҮХДИЙН ҮХЭЛД ТАГ ДУУГҮЙ УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД
ТӨРД ХҮЧГҮЙ 8 ЖИЛ БУЮУ УИХ-Д ХОЁР Ч СОНГОГДСОН Г. МӨНХЦЭЦЭГ
Бизнес эрхлэгчдэд олддоггүй 33 тэрбумын зээлийг ногоон гэрлээр авсан гурван гишүүн
П.ДЭЛГЭРНАРАН: 2030 ОН ГЭХЭД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТООГ 50 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА
Өнөөдрөөс үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэллээ
Н.Ганбямбын хүү Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөгийг арилжааны банк руу хийсэн үү
“Баялгийн” бус “Балгийн” байгуулна