АНУ Covid-19 халдварын тохиолдлыг нэг өдөрт хамгийн олон бүртгэсэн улс боллоо
Энэ долоо хоногийн Пүрэв гарагт АНУ-д коронавирусийн халдварын 55,274 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь тус улсын хувьд төдийгүй, дэлхий дахинд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Тухайн өдөр Флорида мужид бараг 10,000 тохиолдол бүртгэгдсэн бол Техас, Аризона, Калифорни мужууд нийлээд АНУ-д бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын тал орчим хувийг бүрдүүлсэн байна.
Өмнө нь зургаадугаар сарын 19-ний өдөр 54,771 шинэ тохиолдол Бразил улсад бүртгэгдсэн нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байв.
Европын аль ч улс цар тахлынхаа оргил үед ийм олон халдварын тохиолдол 24 цагийн дотор илрүүлж байгаагүй юм.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын 50 мужийн 37-д нь коронавирусийн тархалт нэмэгджээ.
Пүрэв гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Манай улсад дэлхийн аль ч улсаас илүү олон, чанартай оношилгоо хийгдэж байгаа тул коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаа юм. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ үүнээс ч илүү сайн мэдээ нь манай улсад нас баралтын тоо хэмжээ буурч байна. Бас залуу хүмүүс илүү түргэн эдгэрч байгаа нь сайн хэрэг!” гэж бичжээ.
Тус улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи саяхан цар тахлын нөхцөл байдлын талаар ярихдаа “Бид бараг өдөр бүр дээд үзүүлэлтийг шинэчлэн тогтоож байна. Энэ бол бид буруу чиглэлд явж байгаагийн тод илрэл” гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр америкчууд хорио цээрийн дэглэмийг сахихгүй байгаа нь халдвар нэмэгдэж байгаагийн гол шалтгаан гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 2.8 сая тохиолдол бүртгэгдэж, 129,400 гаруй хүн нас бараад байна.
Эх сурвалж: The Guardian
СОНГУУЛИЙН БОСГОН ДЭЭР АМЛАЛТАА ЭРГЭН САНАДАГ “СОЦИАЛИСТ САНДРАЛ”
Л.ХАЛТАР САЙДЫН ХАЛТУУРДАЛТ
МӨРИЙН ХӨТӨЛБӨР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨРГӨЖҮҮЛЭН, ӨРНӨӨС ГАРГАЖ, БАЯЛГИЙГ ЭЗЭНЖҮҮЛЭХ МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БИЕЛСЭНГҮЙ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороод ХУРАЛДАХГҮЙ
ГАМШИГ, АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 135 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Франц Улсад айлчилж байна