Урд хөрштэй "Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх, сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны цахим механизмын хоёрдугаар видео хурлыг Монгол улсын ГХЯ-ны Хөрш орнуудын газар Хятадын талаас ГХЯ-ны Азийн газар ахлан өчигдөр зохион байгуулжээ.
Уг хурлаар КОВИД-19 цар тахлын аюул арилаагүй энэ үед хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо, бараа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар хоёр тал зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх “Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохирчээ.
Ингэснээр хоёр талын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд оролцох инженер, техникийн ажилтан, мөн зайлшгүй зорчих шаардлагатай иргэдийг хил нэвтрүүлэх боломж нээгдэх юм.
СОНГУУЛИЙН БОСГОН ДЭЭР АМЛАЛТАА ЭРГЭН САНАДАГ “СОЦИАЛИСТ САНДРАЛ”
Л.ХАЛТАР САЙДЫН ХАЛТУУРДАЛТ
МӨРИЙН ХӨТӨЛБӨР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨРГӨЖҮҮЛЭН, ӨРНӨӨС ГАРГАЖ, БАЯЛГИЙГ ЭЗЭНЖҮҮЛЭХ МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БИЕЛСЭНГҮЙ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороод ХУРАЛДАХГҮЙ
ГАМШИГ, АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 135 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Франц Улсад айлчилж байна