АНУ: Тусгай албаныхан халдвар авчээ
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн Аризона муж улсад хийсэн айчлалын дараа түүний аюулгүй байдлын хамгаалалтад ажилласан тусгай албаны найман алба хаагч халдвар авчээ. Тэд Финикс хот дахь зочид буудалд тусгаарлагдсан байна. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн сурталчилгаанд бэлтгэж байсан тусгай албаныхан халдвар авснаас нисэх онгоцоор зорчилгүй тус бүрдээ автомашин жолоодон гэртээ харьсан аж. Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сард эхлэх АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвшээд буй.
Түүнчлэн Донаьд Трамп нь Өмнөд Дакота муж улсад орших Рашмор уулын үндэсний дурсгалын цогцолборт айлчлахаар бэлтгэж буй. Энэ үеэр тусгай албаныхан хамгаалалтад ажиллах бөгөөд тэднийг халдвар авахаас сэргийлэх асуудал анхаарал татаж байна. Тухайлбал, Рашмор уулын үндэсний дурсгалын цогцолборт ажиллаж буй 20 орчим тусгай албаны офицерууд олонх нь амны хаалтгүй явж байгаа нь ажиглагджээ. Трампын Рашмор ууланд хийх айлчлалыг АНУ-ын уугуул иргэд эсэргүүцэж буй. АНУ-ын уугуул иргэдийн хувьд Рашмор уулан дахь цогцолбор нь эзлэн түрэмгийлэгчдийг илэрхийлдэг аж.
АНУ-д 53 300 шинэ тохиолдол бүртгэгдэж, 624 хүн энджээ. Ийнхүү нийт халдвар авсан хүн тоо 2 сая 732 мянга болж, 128 600 гаруй хүн энджээ. Тус улсын 36 муж улсад тархалт нэмэгдэж байгаа бөгөөд АНУ тархалтыг бууруулах зорилгоор иргэдийг олон нийтийн газар зайлшгүй амны хаалт зүүхийг шаардаж байгаа аж.
Эх сурвалж: CNN
СОНГУУЛИЙН БОСГОН ДЭЭР АМЛАЛТАА ЭРГЭН САНАДАГ “СОЦИАЛИСТ САНДРАЛ”
Л.ХАЛТАР САЙДЫН ХАЛТУУРДАЛТ
МӨРИЙН ХӨТӨЛБӨР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨРГӨЖҮҮЛЭН, ӨРНӨӨС ГАРГАЖ, БАЯЛГИЙГ ЭЗЭНЖҮҮЛЭХ МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БИЕЛСЭНГҮЙ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороод ХУРАЛДАХГҮЙ
ГАМШИГ, АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 135 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Франц Улсад айлчилж байна