Жуулчны бааз, гэр кемпүүдэд шалгалт хийжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гурван ажлын хэсэг дотоодын аялал жуулчлалын цаг үетэй холбоотой аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй Зочид буудал, жуулчны бааз, улирлын чанартай гэр буудлуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад:
- Зочид буудал-17,
- Үйл ажиллагаа явуулж байгаа 7 жуулчны бааз,
- 3- гэр кемпийг хамруулсан болно.
Covid-19-т халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйл ажиллагаанд мөрдөх тусгай горимоор хяналт шалгалт хийхэд зочид буудлын ажиллагсад болон ресепшин нар нь амны хаалтгүй, нэг удаагийн бээлий өмсөөгүй, буудлын бүртгэлийн хэсэгт хүн хоорондын 1,5-2 метр зайтай “Зай барь” тэмдэглэгээ байршуулаагүй, нэвтрэх хэсэгт үйлчлүүлэгчдийн биеийн халуун хэмжихгүй нэвтрүүлдэг, гар халдваргүйжүүлэгчгүй, цагаан хэрэглэлийг бохир, цэврээр ялгах өрөөгүй, угаахдаа халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэдэггүй, халдваргүйжүүлэлтийн бодисоор цэвэрлэгээ хийдэггүй, ахуйн хогоо зориулалтын уут, саванд хийдэггүй ил задгай хаядаг, хогоо түр байршуулах цэг, хогийн функергүй, Бастау, Серуен зочид буудлын орон байр нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.
Шалгалтын явцад Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэл бууруулах, зөрчил арилгуулах мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.
Мэдэгдэх хуудасны дагуу зөрчил арилгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!
ХЭЭ ТОРГО, ХЭВ ЗАГВАРТАА ХЭТ ИХ АНХААРДАГ МӨРТЛӨӨ ХҮҮХДИЙН ҮХЭЛД ТАГ ДУУГҮЙ УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД
Э.Одбаяр: АН ардчиллаа хамгаалж авч үлдэхийн төлөө түүчээлж, сонгуульд оролцоно
Ө.Отгонбаатар: Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой
Л.ХАЛТАР САЙДЫН ХАЛТУУРДАЛТ
СОНГУУЛИЙН БОСГОН ДЭЭР АМЛАЛТАА ЭРГЭН САНАДАГ “СОЦИАЛИСТ САНДРАЛ”
Газрын зөрчил арилгах аян үргэлжилж байна
МӨРИЙН ХӨТӨЛБӨР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨРГӨЖҮҮЛЭН, ӨРНӨӨС ГАРГАЖ, БАЯЛГИЙГ ЭЗЭНЖҮҮЛЭХ МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БИЕЛСЭНГҮЙ
Согтуугаар машин жолоодох зөрчил 70.3 хувиар буурчээ
Тэрбумтан Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдөд мөнгөн хандив өгөхгүй