Д.Нямхүү: Хоёр хүүхэд Коронавирусын халдвартай эмчлэгдэж байна
ЭМЯ-наас шинэ коронавирусын цаг үеийн мэдээлэл хийлээ.Өчигдөр шинээр 316 хүн ажиглалтанд 233 хүн гарснаар одоо үргэлжлүүлэн 2697 хүнийг ажиглаж байна .Өчигдөр Токио –Улаанбаатарын онгоцоор 262 иргэн ирсэн иргэний ачаа тээшинд ЗӨСҮТ-ийн баг ариутгал халдваргүйтгэл хийж ажиллажээ. Цэргийн төв эмнэлэг 88 хүн эмчлэгдэж байгаагаас 3 хүний биеийн байдал хүнд байна байгааг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал ДНямхүү: “Нийт лабораториудад 55 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Токио-Улаанбаатарын үүргийн онгоцоор ирсэн иргэдээс шинжилгээ авах сорьц цуглуулах ажил үргэлжилж байна. Дахин хоёр хүн эдгэсэн сайн мэдээ байна. 22 настай оюутан 49 хоног эмчлэгдэж эдгэрсэн. Мөн ачаа тээврийн нэг жолооч эдгэрч дараагийн шатлалд шилжлээ. Коронавирусын батлагдсан 220 тохиолдлоос бид 185 хүнээ эдгээж чадлаа.Вирусын халдвартай 35 хүн эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлвэл 33 хүн хөнгөн 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Жирэмсэн эмэгтэй нэг, хоёр хүүхэд үргэлжлүүлэн эмчлүүлж байна” гэв.
СОНГУУЛИЙН БОСГОН ДЭЭР АМЛАЛТАА ЭРГЭН САНАДАГ “СОЦИАЛИСТ САНДРАЛ”
Л.ХАЛТАР САЙДЫН ХАЛТУУРДАЛТ
МӨРИЙН ХӨТӨЛБӨР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨРГӨЖҮҮЛЭН, ӨРНӨӨС ГАРГАЖ, БАЯЛГИЙГ ЭЗЭНЖҮҮЛЭХ МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БИЕЛСЭНГҮЙ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороод ХУРАЛДАХГҮЙ
ГАМШИГ, АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 135 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Франц Улсад айлчилж байна