Зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирчээ

Aдмин / Эрүүл мэнд

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1187 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 836 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтсэний 1 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь явган зорчигч мөргөх хэлбэрээр -3, мөргөлдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.

2020.08.17-ны 16.30 цагийн орчим Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сумын 1-р баг “Алтан Овоо” гэх газар /сумын төвөөс хойш 10 км/-т шороон замд Dayun маркийн улсын дугааргүй А жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 52 настай, эрэгтэй, А нас барсан.

2020.08.18-ны 18.20 цагийн орчимд БГД-ийн 20 дугаар хороо “Гурвалжин” төвийн зүүн урд замд Bieben маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч 46 настай, эрэгтэй Б-г мөргөж, амь насыг хохироосон.

2020.08.18-ны 03.10 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогт овоо сум Нартын ам гэх газарт Хово маркийн автомашины жолооч Б нь Норт бeнз маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж улмаар Хово маркийн автомашины жолооч, 41 настай, эрэгтэй Б-ийн амь насыг хохирсон.

2020.08.20-ны 17.13 цагийн орчимд СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын зам, ...дугаар хашаан дотор Toyota Harrier маркийн автомашины жолооч П нь хөдөлгөөн эхлэх үедээ 1.5 настай, эмэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 992 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамаарах заалтыг чандлан мөрдөх, хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө автомашинаа тойрч шалгаж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

болд [121.101.238.60] 2020-08-24 12:33:31

энэ даюн ч гэнүү мотоцикл их осолдох юмаа. яасан мотоцикл гэхээр дандаа унаж яваа эзнийхээ амийг аваад байдаг байна аа

Аги [202.126.89.252] 2020-08-23 14:33:37

Ослоор үхсэн хүнийг нас барсан гж хэлж болдийму?

АГИ-Д [124.158.95.14] 2020-08-24 03:02:46

ОСЛООР НАС БАРАХ ГЭДЭГ НЬ ӨӨРӨӨ ОСОЛДОЖ НАС БАРАХЫГ ХЭЛЭХ БАЙХ, ХАРИН ӨӨРИЙН БУРУУГААС БИШ БУСДЫН БУРУУГААР ОСОЛД ОРЖ НАС БАРАХЫГ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО.

Зочин [121.254.41.81] 2020-08-23 01:36:37

Коронагаар одоо бараг үхэхгүйгээр эмчилэж бна манайд машиний осолоор улам өсөөд л сэтгэл эмтрэх юм арай л юм асар өндөр хариуцлага тогтоо сургууль цэцэрлэгт энэ тал дээр хичээл бага ч гэсэн заа

Зочин [77.38.148.28] 2020-08-22 10:31:35

арай дэндэж байнаа.короногаар ингэж ухээгуй атал, зам тээврийн осолоор арай ч дээ.та минь ээ.дандаа согтуугаар машин барьж явдаггуй баймаар энэ нэг л бишээ.хувхай хужаа нар хедеегеер дуурээд хараал явуулдаг байж мэдэх юм..хамгаалах ном уншдаг болоосой лам нар

Зочин [103.80.210.183] 2020-08-21 09:56:05

хэдэн зуун сая хүнтэй улсад жилд 2 3 хүн замаар явж байгаад үхдэг гэнэ дээ. манайд бол 7 хоногтоо л 10 орчим үхээд байх юм.

Зочин [139.5.218.26] 2020-08-21 04:23:50

Pizdaa nar hodlohdoo bitgii huuhed dairaad baildaa. Semberj unah gej baigaa mashindaa 200k aar camera avaad taviulchih yadaj.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.