ХӨСҮТ: АНУ-аас ирсэн дөрвөн иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 26.6 сая хүн өвчилж, 872 мянган хүн эндсэн байна. Харин 18 сая гаруй хүн эдгэрчээ. Гуравхан хоногийн хугацаанд халдварын тоо нэг саяар нэмэгдсэн нь өвчлөлийн эрч буурахгүй байгааг харуулж байна. 24 цагийн хугацаанд дэлхий нийтээр 279 мянган хүн халдвар шинээр авч, 6000 гаруй хүн энджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 4995, БНХАУ-д 33 хүн шинээр халдвар авсан байна.
Харин Японд 659 хүн шинээр халдвар авсан бөгөөд өвчлөл буурах хандлага сүүлийн гурав хоногт ажиглагдаж байна. Солонгос улсын НЭМҮТ-ийн захирал өчигдөр хийсэн мэдээлэлдээ халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд саад учруулж, ташаа мэдээлэл тараасан хүнд хуулийн хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн.
Чикагогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар витамин Д дутагдах нь вирусийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлж байна гэдгийг дахин баталсан.
АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс их дээд сургуулийн орчимд болон бүхий л албан байгууллагын цахилгаан шат дотор тамхи татахыг хориглох тухай шаардлагыг мужийн захирагч нарт хүргэжээ. Цахилгаан шатанд тамхи татах нь халдвараар өвчлөх эрсдлийг тав дахин нэмэгдүүлнэ хэмээн судалгааны дүнд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
Манай улсын хувьд тусгаарлалтад 217 хүн шинээр орж, 12 хүн гарсан. Одоо 3896 хүн тусгаарлалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 72 хүн хэвтэн эмчлүүлж байна" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны есдүгээр сарын 3-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 537 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 533 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Харин есдүгээр сарын 02-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүний шинжилгээнд халдвар илэрлээ.
Батлагдсан тохиолдол 310 болж үүнээс 269 буюу 95.4 хувь нь эдгэрсэн" хэмээлээ.
Х.Бээжин: Нүүрэндээ ардчилал, хүний эрх гэсэн баг зүүсэн "Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар бол алуурчид
Таны нэр дээр ашигладаггүй тээврийн хэрэгсэл байдаг бол хасалт хийлгэнэ үү
Ахлах ангийн сурагч амаржиж хүүхэд нь тэмбүүтэй төржээ
Увс аймгийн арван жилийн сургуулийн багш сурагчийнхаа шүдийг хугартал “ЦОХИЖЭЭ“
В.Зеленский В.Путинтэй шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ
Г.Занданшатар ард түмэнд хөөгдөх юм уу, ард түмэн эх орноосоо хөөгдөх юм уу?
Хоёр хүн амиа алдчихаад байхад Нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Хишигжаргалд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ
Н.Энхболд: Нэг нам олонх байгаа дээрээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхгүй бол дараагийн парламент ямар байдлаар бүрдэхийг хэн ч мэдэхгүй
Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зардлыг төр хариуцдаг болъё
Гахай болон түүний Эрүүгийн хууль мандтугай