Энэтхэгт халдвар авсан хүний тоо 4.9 сая давжээ

Aдмин / Гадаад мэдээ

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгт коронавирусний халдвар авсан хүний тоо 4930236-д, халдвараар нас барсан хүний тоо 80776-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэв.

Эрүүл мэндийн яамны мэдээлэлд тэмдэглэснээр, “COVID-19”-өөр халдварласан хүмүүсийн 3859399 нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Энэтхэг нь халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

“Энэтхэгт даваа гаргийн байдлаар шинжилгээнд хамрагдсан хүний тоо 58.3 саяд хүрсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 1.07 сая хүнд шинжилгээ хийсэн” гэж тус улсын Анагаахын шинжлэх ухааны судалгааны зөвлөлөөс мэдээлжээ.

Энэтхэгт сүүлийн долоо хоног гаруйн хугацаанд өдөрт дунджаар 90 мянгаас дээш халдварын тохиолдол шинээр илэрчээ. Махараштра, Андра Прадеш, Тамилнад, Карнатака зэрэг нь халдвар хамгийн их тархсан мужуудад тооцогдож байна.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар 29.2 сая хүн халдвар авч, 928 мянга гаруй хүн нас баржээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.