З.Мэндсайхан сайд 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

Aдмин / Орон нутаг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа.

Тодруулбал, бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж өгөхийг З.Мэндсайхан сайд албан бичигтээ дурджээ.

Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр сүүлийн үед хур тунадас нэмэгдэх хандлагатай байгаа нь өвлийн улиралд цас орж, “цагаан зуд” болох эрсдлийг нэмэгдүүлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.230] 2020-09-17 12:08:30

МАЛ БОЛ МАЛЧИН ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ ЗУД БОЛОХООР ТӨРИЙН ӨМЧ ГЭЭД ТАТВАР ТАТААС АВДАГАА БОЛЬ ӨӨРСДӨӨ МАЛАА ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛЖ ӨВС ТЭЖЖЭЛЭЭ БЭЛД ХЭРЭВ ТӨРИЙН ӨМЧ ЮМ БОЛ ТӨР ӨӨРӨӨ ӨМЧӨӨ АВ. ХЭТ ИХ ОЛОН МАЛААС БОЛЖ БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХҮРЭХГҮЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ДОРОЙТОЛ БОЛЖ БАЙНА.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.