Орон нутгийн сонгуульд 17 161 хүн нэр дэвшинэ

Aдмин / Хууль

Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх сарын 15-нд болно. Уг сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг өмнө нь нэгдсэн хуулиар зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнх бие даасан хуулийн дагуу зохион байгуулна. Энэ сонгуулийн бэлтгэл ажил дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн. Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо ажиллаж байна. Сумын 330, дүүргийн ес, хэсгийн 2141 хэсгийн хороо байна. Эдгээр хороодод нийт 18 мянга 534 хүн ажиллаж байна. Үүн дээр УБЕГ-ын итгэмжлэгдсэн ажилтан болон цагдаагийн алба хаагчид, мэдээллийн технологийн ажилтнууд нэмэгдэх юм.

Нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд, нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 20-ны дуустал явагдсан. Бүртгэсэн нэр дэвшигчдэдээ үнэмлэхийг орон даяар нэг өдөр буюу энэ сарын 30-нд гардуулж өгнө. Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөх гэж байна. Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөх тоо гарч байна" гэв.

/МОНЦАМЭ/


Сэтгэгдэл

Zochin [109.89.151.254] 2020-09-27 03:31:12

Archaagyi yalzarsan niigem gej yyniig l xeldeg baix daa !!!

Зочин [64.119.26.167] 2020-09-26 10:48:46

Гүй ээ мөн бүгд дарга болохыг хүсдэг болжээ

Зочин [150.129.140.12] 2020-09-26 07:23:39

үхсэн угаасаа луйвар болно

Төрийн тангаргаа бодож боол шиг бай [202.21.124.130] 2020-09-25 16:50:36

ИДЭХ ГЭЖ УЛАЙРЧ БУЙ ХҮМҮҮС..ИЧИГ..ИЧИГ

Хөвсгөл [66.181.161.75] 2020-09-25 15:08:31

Багаар нь сонгож болохгүй шүү, хүнээ харж сонгоорой хдн чавганц уралдаад 1 н түрүүлэх бгүй

Улаангом [103.229.120.201] 2020-09-25 14:12:05

Паа, ямар олон хулгайч бидний татвар руу үхэлдэн зүтгэж байна аа?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.