Д.Тогтохсүрэн: Ирэх зургадугаар сард нөхөн сонгууль болж магадгүй байна

Aдмин / Хууль

Нийслэлийн МАН-ын хорооны Хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан билээ. Энэ асуудалтай зэрэгцэн нөхөн сонгуулийн асуудал анхаарал татаж байна.

Хуульд УИХ-ын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй учир Д.Сумъяабазар гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж таарна. Ингэснээр УИХ-ын сонгуулийн дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна. Энэ асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ асуудлыг намын УЗ-ийн хурлаар нухацтай ярих байх. Хоёрдугаарт, хэрэв хотын дарга болбол УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж таарна. Энэ зарчмын дагуу явна гэж бодож байна. Хууль зүйн хүрээнд хотын даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэр гаргамагц УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгнө. УИХ хэлэлцээд мэдээж чөлөөлнө. Дараа нь нөхөн сонгууль явагдана. Сонгууль жилд хоёр удаа явагдаж байгаа. Зургадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт. Энэ хүрээнд сонгууль явагдана. УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан учраас Сонгинохайрхан дүүргийн сонгогчид Их хуралд төлөөлөгчгүй болсон гэж үзэж болохгүй. 2-3 мандаттай учраас бусад гишүүд нь төлөөлөөд явах боломжтой" гэв.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2020-10-26 04:05:39

ингэж улсын зардлыг үргүй болгож байгаа малуудыг хөөж орхиоч. яах гэж ИХ-д дэвшсэн юм. дахин дахин ингэж хий мөнгөө цацаад байх тийм их тэнхээтэй улс мөн үү? өрөө бүрэн төлөөд хааж байгаа юм уу?

Зочин [66.181.161.45] 2020-10-23 05:50:34

А тэгвэл ЕС - аа Хүрэлсүхийгээ Сумьяабазараас гадна Содбаатар , Жа . Энхбаяр , хонгор Хаянхярваа , капитал Ундрушка , ЖДУ Батзориг нар бас ЗОДСОН хэрэг үү - тэгвэл тун удахгүй там Дамбаочир бас тэгэх хэрэг үү ...?!! Хуцвааа ...

Зочин [203.91.115.50] 2020-10-23 04:58:52

Сумъяабазараа хотын дарга болж доошоо орохгүй шүү. МАН-ын шийдвэр бол Монголын ард түмний сонголтоос илүү гарах зүйл биш. УИХ гишүүн бол монголын ард түмнийг төлөөлөх эрхэм албан тушаал юм.

иргэн [64.119.16.141] 2020-10-23 22:07:51

хотын дарга нь орлого ихтэй шүүдээ. УИХ-ын гишүүний эрх хязгаарлагдаж байгаа

Zochin [202.126.89.207] 2020-10-23 04:24:28

Ardiin nam arai dendenee Sumiyabazar gej yamar ih erh darhtai buh be hotiin dargad uur hun oldohgui bgaa yum baihdaa

эдийн засагч [150.129.143.73] 2020-10-23 04:01:48

Хүрэлсүхийг Сумъяабазар зодсон гэдэг нь үнэн болох нээ !!!!!!! Хаянхярваа бас зодсон юм бол уу? Дарга болж байгаа харагдсан !!!!!!!!

zochin [202.9.40.190] 2020-10-23 03:18:46

Buyan jagaagiin heleer buh suudal avahiin tulee yvj bolohgui.Batshugar 4 r garsan.Teriigee suulgaa.Songuili geseer ard irgeded ochidog munge ta nariin erh ymband zartsuulaad bn.Sarangerel jagsaaltaar l garaa bizde.Songuulid mash ih menge zarj bn.Ugui de HUN nam shig songuuli hiigeesei

Зочин [59.153.84.139] 2020-10-23 02:48:44

Нөхөн сонгууль явуулж хөрөнгө гарздах хэрэггүй. Сонгуулиар тухайн тойрогт нь байгаа дараагийн хүнийг нь шууд гаргах хэрэгтэй. Сонгууль нэрээр иргэдийн хөлс хүчээ зарж төлсөн татварын мөнгийг үргүй урсгах хэрэггүй

Зочин [66.181.161.30] 2020-10-24 22:42:16

Яг зөв

Bor [69.181.30.151] 2020-10-23 02:48:25

Хүрэлсүхээ, наад балайгаа битгий явуулаарай. Тэглээ гээд дахиад зодвол харин шоронд явуулаарай. Энэ одоо ямар их шунал вээ. Сайд болж чадаагүй учираас $ байхгүй тэгхээр хотод очиж хотийг цөлмхөөр шийджэ.

Зочин [103.26.195.139] 2020-10-23 02:05:32

Төрийн дээр нам байгаа нь хэвээрээ юм шив.Уг нь болиуллаа гээд ,МАН ч тэрнээсээ татгалзлаа гээд байсан санагдах юм.

Зочин [202.126.88.179] 2020-10-23 01:13:19

Ял авсан гишүүдийнхээ нөхөн сонгуулийг явуулаач ээ. Хуулиа зөрчөөд чимээгүй яваад байх юм


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.