Баян-Өлгийтэй хил залгаа ОХУ-ын Кош-Агач мужид 1564 хүн коронавирусний халдвар авчээ

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсын Баян-Өлгий аймагтай хил залгаа оршдог ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 20-ны өдрийн байдлаар 5176 хүн коронавирусний халдвар авсан гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Х.Бауыржан мэдэгдлээ.

Үүнээс 33 хүн нас бараад байгаа аж. Харин Баян-Өлгий аймагт хамгийн ойрхон Кош-Агач мужид /19 мянган хүн амтай/ гэхэд 1564 иргэн цар тахлаар өвчилсөн байна.

"ОХУ-Монгол Улс хооронд тээвэр хийж, бараа таваар хүргэдэг Оросын 76-78 жолооч байдаг. Тэдний 3 нь халдвар авсан, эх орондоо /ОХУ-д/ эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотоос ХӨСҮТ, ЗӨСҮТ-ээс мэргэжлийн хүмүүс ирж, өнөөдрөөс хилийн Цагааннуур боомтод зөөврийн лаборатори ажиллуулж байна. Тэд тээвэрт явдаг жолооч нараас дээж авч, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийх бөгөөд эхний ээлжинд 10 хоног ажиллана" гэж тэрээр хэллээ.

Хөрш зэргэлдээ ОХУ-ын хил орчмын бүс нутгуудад коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлахыг ард иргэдэд сэрэмжлүүлж байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.31] 2020-10-24 12:22:02

21 хоног нь зөв шүү Саяхан 20 дахь хоног дээрээ илэрсэн шүү

Зочин [59.153.87.42] 2020-10-24 14:37:20

эхний шинжилгээнээс хойш 14 хонож байгаад 20 дахь хоног дээр нь шинжилгээ авахад 20 дахь хоног дээрээ л илэрнэ биздээ.

Зочин [103.10.21.31] 2020-10-24 12:19:31

УОК т ...ЭНЭ ВИРУСТ ХИЛ ХЯЗГААР ГЭЖ БАЙХГҮЙ СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД МАНАЙД НЭМЭГДЭЭД БАЙГАА НЬ АНХААРАЛ ТАТАХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ... Гэтэл маск зүүж байгаа нэг ч хүн алга Зай барих гэдэг бүүр байхгүй....Сургууль цэцэрлэг автобус бүгд хуучнаарааа л вирусгүй үеийн байдлаар л явж байна....АРИУТГАЛ ЭНЭ ТЭР БҮҮР АЛГА....Бүгд хэт тайвшраад байгаа юм биш үү ТӨР ЗАСАГ УОК энэ талаар дахин нухацтай авч ҮЗЭЭЧ ээ ....НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ гэгч болох вий дээ та минь

Зочин [123.116.17.62] 2020-10-24 09:48:25

Кош-Агач гэж муж байдаггүй юм юм уншаач

Zochin [202.126.90.101] 2020-10-24 05:50:04

Ih deed surguuliudiig onlainaar hicheeliig oruulaavhee

Зочин [103.229.120.1] 2020-10-24 05:45:56

Эрээнд зүгээр байхад хойт хөрш юу ч билээ.

Зочин [59.153.115.103] 2020-10-24 04:59:22

Naad kazakuud chini l korona oruulj irj magadgui novshnuud shuu

Зочин [59.153.87.42] 2020-10-24 14:39:02

Эрүүгийн хуулиар үндэстэн хоорондын дайсагнал үүсгэж турхирвал ял авахаа мэдэж байгаа юу, тархигүй тэнэг явцуурсан үндсэрхэг үзэлтэй минь

Зочин [66.181.161.43] 2020-10-24 04:33:29

butsaad ondorjuulsen belen baidald oruulah ni zutei.ih deed surguuliudiin onlainaar,10 jiliig tele hicheeleer oruulah ni zuitei.ugui bol holbogdoh alban tushaaltnuud shadar said eronhii said ajlaa og.

д [66.181.161.83] 2020-10-24 01:41:14

Эрхэм Өлгийчүүдээ болгоомжтой бгаарай


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.