Трампын Твиттер хуудсыг хакерджээ

Aдмин / Гадаад мэдээ

Голландын хакер Виктор Геверс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Твиттер хуудасны нууц үгийг олсон талаараа Volkskrant сонинд ярьжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Геверс Америкийн Ерөнхийлөгчийн хувийн зурвасуудыг унших, түүний өмнөөс бусдад хариу өгөх, бүртгэлийн мэдээллүүдийг өөрчлөх боломжтой болсон гэнэ. Үүнийхээ баталгаа болгон тэрбээр дэлгэцийн зургийг харуулжээ.

Геверсийн өгүүлснээр, тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн бүртгэлээр нэвтрэхийн тулд төрөл бүрийн нууц үг хийж үзэхэд "Maga2020!" /shuud.mn: Make America Great Again буюу Америкийг дахин агуу болгоцгооё гэх түүний уриа үгийн товчлол/ нууц үг таарч, Трампын хуудас руу нэвтэрсэн байна. Нууц үгийг удаа дараа буруу оруулсны дараа хуудсыг блоклоно гэж бодсон ч хэвийн ажиллаж байсан гэж хакерчин Геверс ярьжээ.

Ийнхүү Америкийн Ерөнхийлөгчийн Твиттер хуудсыг хакердсаныхаа дараа тэрбээр Трамп болон АНУ-ын Аюулгүй албанд төрийн тэргүүнийх нь хуудасны хамгаалалт сул байгаа талаар анхааруулсан байна. Харин үүнээс нэг өдрийн дараа Трампын твиттер хуудас давхар баталгаажуулалтын систем асаасан байжээ. Мөн Голландад ажилладаг Америкийн аюулгүй байдлын төлөөлөгчид Геверстэй холбогдож, нэмэлт мэдээлэл өгөхийг хүссэн гэнэ.

Тэд Геверстэй тун найрсаг ярилцсан бөгөөд мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул өөрт байгаа мэдээллээ өгсөн гэж хакерчин Геверс ярьжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.