“Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал” цахим хурал боллоо

Aдмин / Эрүүл мэнд

Цахим хурлыг ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ удирдан явуулж, Монгол улсын эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, Төрөх тойрон үеийн кардиомиопати, авах арга хэмжээ сэдвүүдээр ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг, НҮЗП-ийн дотор, зүрх судасны эмч Ж.Сугир нар мэдээлэл хийв.

Цахим хуралд ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ амаржих газар, аймаг, нийслэлийн ЭМГ-ын эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч нар, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүд, дотор, зүрх судасны эмч, Өмнөговь, Дорнод, Булган аймгийн сум, өрхийн эмч, мэргэжилтэн бүхий 245 хүн Zoom-р холбогдон оролцлоо.

Эрхтэн тогтолцооны эмгэгийг жирэмсний эрт хугацаанд илрүүлэх, жирэмслэлтийг үргэлжлүүлэн тээлгэх асуудлыг нарийн мэргэжлийн эмч нар багаар хамтран шийдэх, шаардлагатай тохиолдолд эхийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх зэрэг асуудлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэхийг ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ анхаарууллаа.


Сэтгэгдэл

зочин [103.80.210.150] 2020-10-29 03:09:55

эхийн эндэгдэл өнөө цаг үед нилээд байгаад байгаа нь /ял-яа санаадгүй байдлуудаар алдаж байгаа нь/ сонин л юм. нөхөн үржихүйн хөтөлбөр гэж худлаа л ажил хийж дээ, мөн эрүүл мэндийн системын бодлого үндэслэл муутайг харуулж үүнд нь гадны санхүүжилт тоглолт хийгээд байгаа нь харагдаад л байх шиг. хүний бодлоор цахимын цаг үед нилээд хяналтанд байлгаж болохуйц санагддаг. эхийн эндэглийн шалтгаан тодорхойлолт муу, хариуцлага бүрхэг, шатчилалгүй, түр аргацаасан байдлууд нь залуусыг хайхрамжгүйн гайгаар алдаж, гэр бүл үр хүүхэдийг өнчрүүлэх нь байх ёстой үзэгдэл шиг, цочиролч үгүй хэнэггүй байдалд дасгасаар л бна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.