Ж.Байден гэргийн хамт саналаа урьдчилан өглөө

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /National Public Radio/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден, гэргий Жилл Байдены хамтаар лхагва гарагт Делавер муж улсын Уилмингтон хотод саналаа урьдчилан өглөө.

Өнөөдрийн байдлаар Америкийн 75 сая орчим сонгогч ийнхүү саналаа эрт өгөөд байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Ж.Байден саналаа өгснийхөө дараа эрүүл мэндийн тусламжийн төлөвлөгөөнийхөө талаар сэтгүүлчдэд мэдээлээд, өөрийгөө Бүгд Найрамдах намынхантай хамтран ажиллаж чадна гэж бодож байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт Флорида муж улсын Палм-Бич хотод саналаа урьдчилан өгсөн юм. Тэрбээр саналаа өгснийхөө дараа “Би Трамп нэртэй залуугийн төлөө саналаа өглөө” хэмээн мэдэгдсэн билээ. Тэргүүн хатагтай Меланьягийн хувьд сонгуулийн өдөр саналаа өгөх ажээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [69.250.15.186] 2020-10-29 21:59:45

ТЭРГҮҮН ХАТАГТАЙ МЕЛАНИ СОНГУУЛИЙН ӨДӨР САНАЛАА ТРАМПЫН ЭСРЭГ ӨГНӨ.

Зочин [66.181.176.144] 2020-10-31 12:27:42

Тэнэгтээд бай


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.