ЗГ: Өрх бүрт 1 сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн санал ДЭМЖИГДСЭНГҮЙ
Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан цар тахлын үед айл бүрд сая төгрөг олгох санаачилгыг дэмжээгүй болохыг эх сурвалж мэдээллээ. Ерөнхийлөгч төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэсэн юм.
Өнөөдөр Засгийн газар өрх бүрт нэг сая төгрөг тараах боломжгүй хэмээн үзэж хариу хүргүүлжээ. Тухайлбал Засгийн газрын зүгээс цар тахлын тархалт нэг сарын хугацаанд өрнөх асуудал биш учраас зах зээл рүү гэнэт гурван их наяд төгрөг хийх боломжгүй гэж үзсэн байна.
СОНГУУЛИЙН БОСГОН ДЭЭР АМЛАЛТАА ЭРГЭН САНАДАГ “СОЦИАЛИСТ САНДРАЛ”
Л.ХАЛТАР САЙДЫН ХАЛТУУРДАЛТ
ЭРХ БАРИГЧ НАМЫН АЙМАГ БҮРТ ҮЙЛДВЭР БАРИХ АМЛАЛТ БИЕЛСЭНГҮЙ
УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн 44 тэрбум төгрөгийг арилжааны банкинд дур мэдэн байршуулсан уу
МӨРИЙН ХӨТӨЛБӨР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨРГӨЖҮҮЛЭН, ӨРНӨӨС ГАРГАЖ, БАЯЛГИЙГ ЭЗЭНЖҮҮЛЭХ МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БИЕЛСЭНГҮЙ
МАН-ын мөрийн хөтөлбөрийн заалтуудаас
Танилц: Аймгуудын өрсөлдөх чадвар
Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Үхрийн шинэ мах килограмм нь 20-23 мянган төгрөгийн үнэтэй байна